LoveLove : Нэгэн зун, нэгэн насны амьдрал...

Нэгэн зун, нэгэн насны амьдрал...

        Ингэхэд байшдээ хүмүүс зүгээр байсан хаврын синдромыг минь хөдөлгөөдаахын. За яахуу нэг удаа синдромдчий. Тэхдээ ганц л удаа...

Photobucket

         Нэгэн зуныг нэг насны амьдрал гэвэл би тэр л зуны эрвээхэй шиг. Нэг үе өнгөөрөө гайхуулавч одоо эгэл нэгэн эрвээхэй. Бороонд даарч, солонгонд баярлаж, хаашаа ч хамаагүй ниссэн эрвээхэй.

         Гэвч өрөөсөн жигүүрээс минь ялгаагүй тэр нэгэн эрвээхэйтэй хамт нисмээр санагдаад. Тэр, аадар бороо, аянга цахилгаан, зөөлөн салхи, зуны нарыг надтай өнгөрөөвөл сайхнаа. Хамтдаа олон хүүхэлдэй гаргаж, өнгөөрөө солонгорох эрвээхэй болгомоор. Түүний хүчирхэг далавч ширүүн салхи, шиврээ борооноос намайг хамгаалж, цэлмэг нартай, цэнгүүн өдрүүдийг хамтдаа туулмаар . Түүний хэлсэн үг надад ухаарал хайрлаж, хайр нь надад давхар далавч ургуулвал... Би хайрласаар, мөрөөдсөөр л, зүүдэлсээр л. Гэвч надтай хамт нисээч гэж хэлэх зориг хүрэхгүй нь...

          Би чиний зүрхийг амаржуулагч. Чи надаас юу хайсныг мэдэхгүй. Гэсэн ч хамдтаа нисэхгүй бол надаас юу ч битгий хай, эр, чи олохгүй, Яагаад гэвэл эрвээхэйний далавчний хээ давхацдаггүйг чи хэнээс ч илүү сайн мэднэ. Тийм болохоор байгаагаар минь хар. Харин надаар бүү тогло...

Photobucket

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Joe.

хүмүүс хажуудаа байгаа зүйлийг харахгүй харалган юм даа ийм л бодол төрлөө

Улаан Малгайт

Хавар болоод хүмүүс энд тэнд гэгэлзээл
Хайр дурлалыг хүсэн энд тэнд гэгэлзээл

зааз чадахгүйн байж алцганаад ч яахав.

Хавар ч их гэгэлзүүлдиймаа. Гэхдээ надад хүнтэй сууж хүүхэд гаргаснаас маань хойш үйлчлэхээ байсаааа. :P

Турьхан (зочин)

энэ хүмүүсийн хаврын синдром нь их сонин хөдлөх юмаа.бөөн ухаарал, -измууд. сайхан бичжээ

Болдууш

Хо хо хо, Хавар чайг хайрлан жаргаюу нтэр...

Галзуу бүсгүй

Чи эрвээхэй бол би цэцэг болъё
Чиний ниссэн газар би өнгөө дэлгэе
Бүхэл зунжин хоёул хослон жаргаж
Бүтэн зүрхтэй хорвоог туулья

Харин намар болохоор би гундана
Харц булаасан өнгө минь гундана
Дэргэд минь чи тэр үед байж чадах уу?
Дэлбээн доор минь даарахгүй өвөлжиж чадах уу

Галзуу бүсгүй

Чи эрвээхэй бол би цэцэг болъё
Чиний ниссэн газар би өнгөө дэлгэе
Бүхэл зунжин хоёул хослон жаргаж
Бүтэн зүрхтэй хорвоог туулья

Харин намар болохоор би гундана
Харц булаасан өнгө минь гундана
Дэргэд минь чи тэр үед байж чадах уу?
Дэлбээн доор минь даарахгүй өвөлжиж чадах уу

ganhamgaalalt

gangan erveehee mini havar irlee hairiin duugaa duulaarai amjilt husie

Аймааар иртэй хутга

гоя юмоо кк

Аймааар иртэй хутга

надад бол энэ хавар багш нарыг л илүү ихээр синдромтуулаад байх шиг байна кккк

Ицми

За :Р

LoveLove

Жил гэдэг хугацаа мангар амархан өнгөрсөн байшүү. Дахиад л хавар иржээ. Удку дахиад л өөр нэг хавар, тэгээд дахиад нэг хавар ... сүүлчийн хавар гэж мэгээдаахгүй юу ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)