LoveLove : Хүүхэд бидний тарьсан хамгийн сайхан цэцэг

Хүүхэд бидний тарьсан хамгийн сайхан цэцэг

         Өнөөдөр дүүтэйгээ юм ярьж байтал найз охин нь хөл хүндтэй болж аав болсон гэдгээ хэлдийн байна. Гэвч найз охин нь хүүхэдтэй болохоос бас аав ээжээсээ айж байгаа тул үр хөндүүлэхээр болж байгаагаа ч хэллээ. Дүү ч бас хүүхэдтэй болох сайхан ч хүүхдээ яаж тэжээх үү, бас аав ээждээ хэрхэн хэлэх үү гэдгээс айж байгаа гэнэ.

Тэгээд би бодлоо. Би ч бас анх хүүхэдтэй болчихоод нэг л үл итгэж, гайхаж бас маш ихээр айж байсансан. Ядаж байхад тэр үед найз залуутайгаа / нөхөр / муудалцсан байсныг ч хэлэх үү. Тэгээд бодож бодож үр хөндүүлэхээр шийдлээ. Эгч дээрээ очоод хэлтэл эгч минь намайг загнаад

– Хүүхэд дэлхийд ирэхдээ хүнстэйгээ хоолтойгоо ирдэг юм. Тэжээж чадахгүй гэж битгий ай. Хүүхэд шиг хүнд хань болдог хүн байдаггүй юм. Эртхэн гаргачихвал амар хамтдаа өсөөд л явчихдаг юм. Битгий ай миний дүү эгч нь ээж аав 2-т хэлээд өгье гэж билээ. Ээж аав 2 маань сонсчихоод дөнгөж сургуульд орчоод гээд л загнаж байсан. Харин тэр үед эгчийн хэлсэн үг намайг үнэхээр их зоригжуулсан болохоор би аав ээж 2-тоо та 2-оор тэжээлгэхгүй гаргахдаа л гаргана гэж хэлж билээ. Тэгээд найз залуудаа хэлэхэд тэр үнэхээр их баярлаж байсансан.

Хэвлий дотор сахилгагүйтэн тийчигнэх хүүгээ гаднаас нь мэдэрч ямар их хайр хүрч байсан гээч. Хүүгээ төрүүлчихээд хэвтэж байхдаа Би чинь хүүтэй хүн гэсэн омогшил төрж байж билээ. Тэр үед л эгчдээ үнэхээр их баярлаж байсан. Хүүгээ харах болгондоо сэтгэл минь баясаж хайр минь ундардаг билээ. Хүүхэд гаргах нас чинь болоогүй гээд загнаж байсан аав маань одоо хүүгий минь надаас өмөөрөөд намайг загнаад л явж байна.

Тэгээд дүүдээ ч бас эгчийн хэлж байсныг хэллээ. Харин дүү минь айж байгаа ч хүүхдээ төрүүлээсэй гэж хүсэж байна даанч найз охин минь дургүйцээд байна гэлээ.

Танихгүй ч гэсэн бүсгүй минь хэлэх үгийг минь сонсооч. Хэвлийдээ байгаа тэр жоохон булбарай амьтныг битгий үгүй хийгээч.

Чи ч яахав мэдээ алдуулдаг тариа хийлгэчих болохоор өвдөлтийг мэдрэхгүй байх. Хэвлийд байгаа хүүхэд 4 – 5 долоо хоногтой болчихвол өвдөлт мэдэрдэг болдог гэнэ. Бид зүгээр л гараа зүсэхэд яаж өвддөг билээ. Гэтэл жоохон үрийн чинь эд эрхтэн болгоныг хурц хутгаар зүсэн авахад түүнд ямар өвдөлт мэдрэгдэх вэ гэдгийг төсөөлөөд үзээч. Өөрийг нь голж ингэж их өвдүүлсэн ээждээ ямар их гомдох бол. Тэр их гомдлын дэргэд ээж аавын дургүйцэл, мөнгө төгрөг хэр их үнэ цэнэтэй вэ. Энэ бүхнийг сайн бодож үзээрэй.

Цэцэг шиг хөөрхөн үртэй болчихоод хөтлөөд явахад сайхан биш гэж үү. Булбарай жижигхэн хацрыг үнсэхэд сайхан биш гэж үү. Унтаж байгаа хүүгээ хараад хажууд нь хэвтэх сайхан биш гэж үү. Хүүгийнхээ дуртай хоолыг хийчихээд цэцэрлэгээсээ тарахыг нь хүлээх сайхан биш гэж үү. Хөөрхөн царайг нь бодон бодон гэр лүүгээ яарах сайхан биш гэж үү.

ЭЭЖ БОЛОХ САЙХААН.

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
омидо (зочин)

Сайхаан сайхан, болох гээд догдолоод хүлээгээд сууж байгаа надад ч бас сайхан л байна, хааяа аймар их хөдлөөд тийчигнээд, хааяа бүр таг чиг болчих юм, ҮҮнийг хүртэл хүн аамар анзаараад үгүйлдэгийн байна шд, Хүүхдээ авхуулчуул насан дуршдаа л хар толбо тээх байх даа эцэг эх 2 лаа, Тэгэхд нэг хүүхдээ гаргаж чадаагүй ямар хүүхэд байсын бол гэх мэт, бүр цаашилбал ахиад хэзээ ч хүүхэд олохгүй байх магадлал бий гэдэг шүү дээ. Хүүхэд хамгийн хөөрхөн амьтан шүү, за за блогтоо бичлэг болгон оруулахгүй бол араа их юм бичих гээд байна хэхэ

Зочин (зочин)

хүү минь намайг уучилаарай ээж нь маш буруутай хүн ээжийгээ үнэхээр уучилаарай. Аав чин бол маш сайн хүн шүү аавдаа битий буруу өгөөрэй. хамаг буруу ээжид нь байгаа шүү миний хүү уучилаарай миний хүү

LoveLove (зочин)

Зочин - Чи миний хандсан хүн мөн үү тийм юм битгий хийгээрэй. Хүүхэд гэдэг амьдралыг яаж чимдэг гээч. Гаргасан хойноо хүүхдээ хараад тийм юм хийгээгүйдээ үнэхээр их баярлах болно. Энэ бол чин үнэн шүү

Sondor (зочин)

Уярмаар бичжээ үнэхээр тэгж өвддөг байхдаа гэтэл бид нар өөрсдийгөө бодоод л Монголын үрс болгон элэг бүтэн байг

Зочин (зочин)

мэдээ алдуулах тариа хийлгэсэн ч өвдөлтийг нь маш ихээр мэдэрдэг шд шийдвэр гаргах хэцүүү хэцүү

Elguardo (зочин)

Ухамсар л мэднэ дээ. Ээж аав тэгжил байдын тэхдээ төрүүлсэний дараа төрсөн л юм хойно эвлэржил таараа. Чи одоо ингэж байгаач гэсэн төрсөнийх нь дараа яаж эрхэлүүлж яаж хайрлаж явах болдоо. Тэр хүүхэдтэй болсон эхэд маш их атаархаж байнаа. Хүүхэд бол бурханаас ирсэн бэлэг юмшүү найз минь. Тийм болохоор бурханг битий гомдоогоорой. Тэр чамд гомдох юм бол дараа нь чамд хэзээ ч энэ бэлэгийг өгөгхгүй ч байж магад шүү дээ тийм болохоор та сайн бодож үзээрэй. Хэрвээ чи..... за за нэг билэг оруулхаар шийдлээ тэр хүнд зориулж хэхэхэ

Зочин (зочин)

Сайхныг мэдэрсэн ч хүсэхгүй байвал яах уу? Хүсэхгүй байх ч шалтгаан байвал яах уу?

LoveLove (зочин)

Сондор - Тиймээ элэг бүтэн байг Зочин - Шийдвэр гаргахдаа бодох хэрэгтэй хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй Элгардо - Дэмжсэнд баярлалаа Зочин - Хүүхэдтэй болохдоо хүсэхгүй байсан уу? Шалтгаан гэдэг чинь шалтаг гэсэн үг.

ҮЛЭМЖ (зочин)

Залуучууд минь ухаалаг байгаасай Ааая би одоо нэг л их хөгшин хүн шиг хэлцэнэ үүү тээ саяныхыг хэхэхэ Монголын үрс маш олон болтугай

Хэрлэн (зочин)

Үлэмжийг хөхүүлэн дэмжиж байна. хэхэ

saylor Moon (зочин)

zuitee huuhed gedeg horvoo delhiid urilgatai zochin ni bolj irdeg

Давка (зочин)

Хамгийн гол нь ухаантай байх. Олсны дараа нь биш, өмнө нь бодож үздэг байгаасай...... Өмнө нь сайн хамгаалдаг байгаасай л гэж би бодддог шт. Хүүхэд авхуулах миний хувьд хамгийн аймаар зүйл санагддийн..........

Tsuki-Yama (зочин)

Ер нь бодоод байхад, залуучуудад маань жаахан зориг зүрх дутаад байдаг бололтой. Хийсэн бол хариуцлагыг нь үүрээд л амьдрах хэрэгтэй. Бүсгүйчүүд маань бас ухаалаг байгаасай. Эцсийн шийдвэрийг та нар маань л гаргадаг шүү.

Зочин (зочин)

Хаха. Уншсангүй. Дараа уншинааа. Хэрлэн гэж л нэг их хөх болсон хүн байхын. Өчигдөр хөх нь инэгээд байсан.харин өнөөдөр Үлэмжийг хөхүүүлээд дэмжижийнэ гэнээ

Гандирс (зочин)

Би шүү

Хэрлэн (зочин)

Уучлаарай Лофлоф эгчээ. ээмар уур хүрчлээ. Зочин: Монгол хэл мэдэхгүй муу м*л...айгаагүйн бол УРЛ-аа тавьчаач.

Хэрлэн (зочин)

аан Гадирс байсиймуу. "Хөх инээд" гэж ярьдаг биздээ. бас "хөхүүлэн дэмжих" гэж ярьдаг л биздээ. юун муухайийн.

Гандирс (зочин)

Ийм юм бичсэн байсынмуу? Сая л уншлаа. Би одоо нас ахиад байгаа болохоор /аймаар хөгшин хүн/ хүүхэд харахаар л сэтгэл хөдөлдөг болчихож. ккк

~Сэртэнч~ (зочин)

20-хон настай цэцэг ургуулж билээ гэж сайхөөн сайхан, зөв явцгаая аа

LoveLove (зочин)

Үлэмж, Хэрлэн, Давка, Сайлор Мүүн, Цуки - Харин тхх Гандирс - ккк Сэртэнч - Олныг ургуулаарай ккк

maral (зочин)

uneheer saihan bichleg bn,

Гана

үнэн шүү нэрээ хөөрхий энэ сэдэв надад их эмзэг тусдын... хүүхдээ авхулах тухай найз нар маань дурсахад л шууд уурлана... хөөрхий тэр жаахан амьтанд ямар буруу байгаа юм бээ....өөрсдийнхөө алдааг түүнд үүрүүлэх хэрэггүй биз дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)