LoveLove : Эмзэг хөл

Эмзэг хөл

Photobucket

Эмзэгхэн нэгэн зүүн хөл байж гэнэ

Эзэн нь ихээр тоож арчилдаг байв

Өндөр өсгийтэй гутлаар үе үе зовоовч

Өнөөх хөл ер гомддоггүй байж гэнэ

        Гэтэл нэгэн өдөр эзэн авхай нь

        Гэнэтхэн зангаа хувирган хөлийг хайхралгүй

        Тэнцэж явахад ч хэцүү хавар намрын

        Тэшүүр шиг ултай гутал өмсөж гэнэ

Гай болж тэр өдөр нь цас орж

Газар дэлхийг гайхалтай ихээр дарж гэнэ

Хөөрхий хөл хальтрахгүйг хичээн

Хамаг чадлаараа тэмцэж гэнэ. Гэвч

        Жин ихтэй (:P) эзэн авхай нь

        Жигтэйхэн чанга дараад уначихжээ

        Өнөөх хөлний шагай мултарч

        Өөдгүй муухайгаар яс нь цуурчихжээ.

Хөөрхий хөл эзэндээ гомдовч

Хаяад явж болохгүй болохоор яалтай ч билээ

Уурандаа үргэлж шөнөөр янгинан

Унтах нойрноос нь хугаслаж байгаа гэнэлээ. ккк

Photobucket

       Юу ч хийхгүй суугаад байхаар уйдаад баахан элийрчлээ. ккк

start=-23 , cViewSize=50 , cPageCount=1

27 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Stormy

ха ха ха. Чи эрүүл байна уу ингэхэд. Аан.

Оранж

хурдан эдгээрэй..... хайран хөл.

Undriga (зочин)

Өө яанаа, нөгөө хөлний чинь яс нь бүүр цуурцан бйана уу. Харамсалтай....

Хэрлэн

валайн. ганган хүүхний үхэл хавар намар гэдэг билүү. болгоммжтой байхгүдээ хурдан эдгээрэй

Дээс...

тэр хөлөнд хурдан эдгэхын ерөөл дээвшүүлий

SinГ©ad O'Connor

хурдан эдгээрэй

хөөрхөн бичжээ хэхэхэ

bolduush (зочин)

Hoorhii ter hol. Ug ni ix egduutei xol bsiin shd tee... medne medne nter xo xo xo. Teed xurdxan edgeegeed naad xoloo gamnaj uzeerei dee...

LoveLove

Сторми - ккк би солиорцон байна
Оранж - харин тиймээ хайран хөл
Ундирга - тхх савхан яс нь хугарцан
Хэрлэн - Ёстой л тийм юм боллоо доо. хавар намрын гутал өвлийн гуталны ялгаа тэндээ л байдын байна
ДСП, Хэрэм - баярлалаа
Болдууш - Эдгэчүүл гамнахыг үзүүлнээ гэсс ккк

Joe.

төгөө та 2 ийх адилхан болжээ дээ

Солнце

кью кью кью хөөрхөн бичиж. бага ангийн сурах бичигт оруулж болмоор санагдлаа :р
хурдан эдгээрэй. тэр гэмтэлд утсаар ярьсан чинь бас их нөлөөлсий шөө

Үлэмжийн чанар

Хазгар болоо юу Хурдан эдгээрэй

Болдууш

За хүүхдүүдээ, хөл гэхэд ямар ямар үсэг ордог вэ? хэн хэлэх үү?
За сайн байна. Тэгүүл өнөөдөр бүгдээрээ хөлний талаар алдарт зохиолч Лофлофын бичсэн эмзэг хөл гэдэг шүлгийг сурцгаана

Эмзэгхэн нэгэн зүүн хөл байж гэнэ

Эзэн нь ихээр тоож арчилдаг байв

Өндөр өсгийтэй гутлаар үе үе зовоовч

Өнөөх хөл ер гомддоггүй байж гэнэ.....

гэвэл болох л юм байна тээ Сан????

AEЯO

Хаха хөлөнд зориулсан шүлэг айн гялс эдгээрэй :)

SUNShine®

өө баларсан юм бэ
хурдан эдгээрэй

урлалуудаа хийж байна уу?

Гандирс (зочин)

өө зайлуул аа

Хурдан эдгээрэй битий тээд гарч гүйгээд байгаарай даа...

Гандирс (зочин)

Яахаар модераторлуу илгээгдэнэ вэ

Хурдан эдгээрэй л гэж бичсиймсан

HERO

сайн эдгэсэн хойноо. арай өөрөөр нэг бичвэл...

LoveLove

Жой - Төгөө яасын? гэснээс Төгөө гэдэг чинь кино жүжигчин билүү :P
NG - ккк тиймэрхүү юм ч болох нь болцышүү
Болдууш - Чи хүүхдүүддээ уншиж өгч байгаарай за :D
Аеро - тхх баярлалаа
Саншайн - бага сага хийж л байна. Тэгж байгаад зургий нь тавьнаа
Гандирс - Чи намайг арай авгай чинь, новшоо нтр гэцийн бишүүз дээ ккк. Гарах битий хэл гишгиж ч чадку байгоо
Херо - Тэгнээ

АНИРГҮЙ (зочин)

өөө хөөөрхий өвдцийм уу ??? сайн гам бариарай бас тэгээд нэг мөсөн улийг нь гартал эмчлүүлээрэй. хэцүү дээ хэцүү

АНИРГҮЙ (зочин)

ингэхэд газар хөдөлцөн шд таньд мэдрэгдээгүйм уу гэхгүй юу ккк

LoveLove

Аниргүй - Хэзээ өнөөдөр үү?

Elkhan

Айхтар юм болжээ... Лав 2 сар...Дараа нь гамнахгүй бол жил бүр өвддөг юм билээ...

1988

ямар өөлхөнийн бээ..

САНАСААР

янзын янзын

Дуугүйхэн дүнсийх Азжаргал (зочин)

hun gedeg iim ;l ooriigo hairlaj haihradgui ni medegdeed bgamda te

Sol@ce

өндөр өсгийтөд дурлагсдын эмзэг улирал kk нэлээн дээхний бичлэг байна одоо гайгүй болсон у? гамнаж л явкуу бол гэцүү гэцүү

Sol@ce

хаха би энэ бичлэгийг уншиж байсан юм бээшд, ухаарч уншаагүй болтой. одоо ингээд шагайгаа гэмтээчээд дээшээ хараад хэвтжээдэг. халит алхаж болж байгаа болхоор яс нь зүгээр гэсэн үгүү? маргааш өглөө л зургы нь авхуулийдаа. хөл гэдэг чин асар чухал эрхтэн байна шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)