LoveLove : Сар хөлөглөгч сүнс

Сар хөлөглөгч сүнс

Photobucket

      Хэрвээ...

Тэргэл саран мандах тэр л шөнө

Тэнүүлч сүнс минь биеэсээ ангижирч

Тэртээ холд нисэн оддог бол

      Тэгвэл би...

Сүнсний ертөнцөөр аялаж үзнэ

Хүмүүн бие минь халихын цагт

Хаа очиж хаашаа одож хаанаас ирдгийг

Там диваажин гээч юу болохыг

Таамаглаж бодсонтой минь хэр дүйхийг харна.

     Тэгээд би...

Зүүдний ертөнцөөр аялна

Төсөөлөн бодсон зүйлийг юм уу

Төдөлгүй болох үйлийг ч юм уу

Яагаад бид зүүдэлдгийг

Ямархан өнгөтэй байдгийг мэднэ.

     Дараа нь би...

Чам руугаа ниснэ

Зүүний сүвэгч шиг нүхээр зүтгэн байж ороод


Зөөлөн уруул дээр чинь шүргэн байж үнсээд


Тайван нойрсох дөлгөөн царайг чинь

Үүрийн гэгээ мандтал харан сууна

      Үнэхээр...

Бүтэн сарны гэрэл хөлөглөн

Бүхэл шөнийн турш

Өнгөрсөн одоо ирээдүйгээр

Үдлээд өнгөрч болдог бол 

Солонгын өнгөөр туяарсан өчигдөртөө буцаж

Саарал мананд тэмтчих шиг өнөөдрөө дэнслэхсэн

     Харин маргааш...

Маргааш руугаа очихыг би хүсэхгүй

Цав цагаан цаасан дээр ахиад би

Солонгын өнгөөр зурна. Тэр үед

Сүнс минь өнөөдрөөр аялна

Сэрүүн салхи хөлөглөн

Хайрын ертөнцөөр зугаална.

start=-25 , cViewSize=50 , cPageCount=1

25 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
SinГ©ad O'Connor

Үнэхээр...

Бүтэн сарны гэрэл хөлөглөн

Бүхэл шөнийн турш

Өнгөрсөн одоо ирээдүйгээр

Үдлээд өнгөрч болдог бол

Солонгын өнгөөр туяарсан өчигдөртөө буцаж

Саарал мананд тэмтчих шиг өнөөдрөө дэнслэхсэн


сайхан хэлжээ.

AEЯO

Аятайхан эд байна хөөш

Huslen (зочин)

тэгж нэг үзэхийнсан гоё буулгаж

bataa

woooow

тэгдэг бол
тэгээд бүгдийг нь санадаг бол
тэр зүүд үнэхээр сайхан байхсан

AEЯO

Ёоооо үхэхжийшд хахаха хажууд талын "УНШАА УНШАА ЯВЧИЙ" гэсний нь "УНТАА УНТАА ЯВЧИЙ" гээд уншчлаа :))

LoveLove

Өдөржин хийх юмгүй унтчихаар шөнө нойр хүркүен тээл сар хараад хэвтэж байхлаа бодсын.
Аеро - харин дээр Хэрлэн бас тэгээд байсан тэгж харагдаж байна уу

Дээс...

ирээдүйтэй анмиэчин юмдагуудаа... нтр хэ хэ

AEЯO

Угаасаа ч миний ойлгох сэтгэхүй урвуу дараалалтайлдаа 2-р суваг 1-р суваг 00 гэх мэт дарааллаар явна :P

~Freedom writer~

САйхан шүлэг болжээ....Шүлэг бичнэ гэдэг их чадвар юм шиг бган...хихи

Хэрлэн

сайхан бичжээ.
би ганцаараа тэгж хардаг нүдтэй бишийм байна ккк.

Joe.

утга нь ихэд таалагдлаа

bolduush (зочин)

Тайван нойрсох дөлгөөн царайг чинь

Үүрийн гэгээ мандтал харан сууна

Yadargaand orchixow oo oxin min. teed gertee bx zuur ixiig bodoj ergecuulj bgaam bn daa tee...

Goodboyxon (зочин)

manai naiz yasan yasan genee odoo bur gertee bgaad niseed ch bga ayum shig sanagdaad bna uu daa aain gert n orson chin deeguur l niseed bx ii dee aaain kkkkkkk

Undriga (зочин)

Бүр төсөөлөгдөөд байхын. Японы анимешн кино шиг дүрслэгджийнэ. Би одоо хүүхэлдэйн кино хэт үзчихжээ ккк.

Stormy

Сүнс энэ тэр гээд ямар аймаар юм бээээээ

AntiDotE

Нээрээ ямар аймаар юм бэ.
Нисдэг чаралбаа иииий :P.

Stormy

Газраас хөндийрдөг Чаагий. ха ха ха. Аймаар биз. Аанн

LoveLove

Анти, Стор - хахахаха үнэнгээсээ тэгдэг бол хамгийн түрүүнд та 2-ыг айлганаа. байнга хажуугаар нь эргэлдээстэй ккк

Үлэмжийн чанар

Гоёо бичижээ Гэхдээ энэ блогийн эзэн шүлэг хоёрыг ямар холбоотойг ердөөсөө бодоод олсонгүй ер авцалдаж өгөхгүй байна гсн :)

Үлэмжийн чанар

Гоёо бичижээ Гэхдээ энэ блогийн эзэн шүлэг хоёрыг ямар холбоотойг ердөөсөө бодоод олсонгүй ер авцалдаж өгөхгүй байна гсн :)

Anime

Төсөөлөн бодсон зүйлийг юм уу
Төдөлгүй болох үйлийг ч юм уу

гэдэг хэсэг нь гоё хэлсийм шиг, за мэдкуумо, бага ангидаа нэг хичээл тасалцын, тэхэд л энэ шүлэгний тухай орсым шиг байгаа юм.

Гандирс (зочин)

Ёстой их таалагдлаа....

davka (зочин)

үнэхээр гоё болжээ

Цоомоо

хүн бүр магтаад байна би муулнаа :P

тэр зурган дээр байгаа хүүхний хутас нь муухай хар юм байна.Цээжээ гараараа дарсаныг бодуул хөх байхгүй нас хасагч бас чихгүй харагдаж байна нтр гэж мэдрэлтээд гарав

энэ бол амьд энэ бол согтолт хо хо хо

крафти

агуу агуу тануус бол эргэж төрнөө би л харин эргэж төрөхгүй өт болох байх гэсэн хэхэ нисдэг сүнс гоё байна шүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)