Залуу минь над руу битгий хар
Зүрхийг чинь зүсэх үг хэлж би магад
Зөөлөн уруулаараа намайг битгий үнс
Зугаа төдийд үзээд зугтчихаж би магад
Нойроо хугаслан байж намайг битгий бод
Нэг л өдөр чамайг орхиод явж мэднэ би
Инээдэнд минь хууртаж надад бүү дас
Итгэл сэтгэлийг чинь эвдэж мэднэ би
Сэтгэлд минь илүү орон зай байхгүй учир
Сэмэртэл уярч хайрлаж би чадахгүй
Бие минь чамд очивч
Зүрх минь өөр хүнийх
Тийм болохоор намайг бүү хайрла
Тэвчихийн аргагүй муу хүн би...


28 сэтгэгдэл:
Байнаа байна
За... дахиж тэхгүээ кхх
зоозоо дахиж нойроо хугасалж бодож, зүүдлэхээ больчихоё за. хнг.. этр хо хо хо .
Яг энэ үгсийг хэлмээр үе байдышүү...
сайхан бичсэн байна шүү... :)
өөө тийм муу хүн юм уу. хэ хэ.
Хммм...заримдаа ч яг ийм үг хэлмээр санагдах үе бий шүү. Сайхан бичиж.
Тийм болохоор намайг бүү хайрла
Тэвчихийн аргагүй муу хүн би...
сайхан бичжээ. хэлэх ч үг алга.
Ай ай лагиймоо шүлэг бичээл
за
надад хайртай би тэр хүнд хайргүй үед бичээд явуулчмаар гоё шүлэг байна. Тэхдээ хүн байдалд хийж байхын оронд анхнаасаа худлаа ярих гоё байдиймдөө нөхөр хүүхэдтэй нтр гээд хэхэ
миний надад дурлахыг хориглоно гэдэг шиг үү? ккккк
Гаднаас нь хараад мэдчихдэг болч... асуудалгүй эээ
гаднаас нь хараад мэдчихдэг болч... асуудалгүй ээ
МУУУХАЙМ БАЙНА МУУ ХҮН ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА
МОДЕРАТОР ?????
za
za
berx l yum bna daa za za
berx l yum bna daa za za
Гоё шүлэг байна. Надад даанч ингээд хэлчих хүн алга гэсс. Тэгээд ч би өөр хүнийх биш. Би өөрөө өөртөө л эзэн нь болоод явжийгаа. Үүндээ сэтгэл хангалуун байгаа. Ккк
Айхтар юм оо, дан одууд байгаам бишоо.
durlahguigeer l unseltsii geech
goy shuleg beeshdee.... kk
goy shuleg beeshdee.... kk
ккк. Үнэнгээ хэлж. Дэхдээ бас өөр нэгэнд дурлачихаж.
Дурласан эмэгтэй хамгийн зөөлөн бас хамгийн хатуу нь байж чаддаг юм гэж би боддог. Тэд дурласан хүндээ хайлсан тугалга, хаясан хүндээ хад чулуу мэт. За тэрийг л хэлээ болуу даа энэ Ловлов. Өнгөлөн далдлаагүй нь болоодоо кк
Хэн ч байлаа чамд айдас гэж байдаг.
Хэрвээ чи айдсаас айж байгаа бол.
Айх хэрэггүй би чамд байна.
Харин би ганцхан зүйлээс л айдаг тэр бол чи
Сайхан бичжээ.