Сонголтоо гэжж... Сая нэг кино үзлээ л дээ. Тэгсэн ингэж байхын.
Нэг бүсгүй дунд сургуульд байхдаа нэг залууг олж харжээ. Түүнийг нууцхан хайрлаж, түүнтэй бас ч гэж үерхэж. Гэвч залуу түүнээс салахыг хүсэв. Бүсгүй түүнд маш их хайртай. Түүний төлөө гүйж байгаад осолд орж түүний амьдрал 9 жилээр үсрэлт хийж. Тэр ирээдүйгээ харав. Хэрэв тэр түүнтэй суувал залуу түүнийг хайрлаж, хөөрхөн хүүтэй болоод сайхан амьдрах боловч түүнд 8 жилийн нас байгаа. Харин түүнтэй суухгүй бол магадгүй өөр хүнтэй суугаад үхэхгүй. Харин тэр хайртай залуугаа сонгосон. Учир нь тэр түүний цорын ганц хайр, түүний амьдралын утга учир түүнд л байх. Тэр нэг л олдох амьралдаа тэр л утга учрыг хүссэн.
Тэгээд би бодлоо. Би ирээдүйгээ харсан бол ямар сонголт хийх байсан бэ гэж. Түүнтэй учирч, хамт амьдран, аз жаргалтай олон мөчүүдийг хамтдаа туулан хөөрхөн хүүтэй болоод 8 жилийн дараа салан одох, эсвэл өөр хэн нэгэнтэй амьдраад салахгүй урт удаан амьдрах сонголтыг харсан бол... Би эргэлзэлгүй түүнийг сонгох байсан. Учир нь би түүнд аль хэдийн дурлачихсан байсан болохоор, түүнгүйгээр амьсгалж ч чадахгүй санагддаг байсан болохоор, бас хайртай түүнээсээ хөөрхөн хүүтэй болох болохоор түүнийг л сонгох байсан. Харин ирээдүйгээ харсан бол түүнийг илүү их хайрлах байсан, хором мөч болгоныг хамт өнгөрөөж эрхлэх байсан, хамтдаа далай руу явж хайртай хүүгээ дүүтэй болгох байсан. Би тэгж л харамсана. Түүнтэй яах гэж учрав гэж нэг ч удаа бодож байгаагүй болохоор тэр миний сонголт байсан...

31 сэтгэгдэл:
Хийсэн сонголтондоо сэтгэл хангалуун бх ч сайхан шүү. Хэрвээ надад бас ийм сонголт бсан бол хайртай хүнтэйгээ 8 жил л амьдрах бсан бх даа...
Тийм шүү, хайртай хүнтэйгээ аз жаргалтай хамт байх боломж байвал 5 өдөр л амьд байх байсан ч түүнийгээ л сонгох байх даа...
Хайртай хүнтэй холбогдсон бүх сонголт түүний төлөө л байдаг. Зүрхээ сонсож сонголт хийсэн бол сэтгэлээр аз жаргалтай, Ухаанаа дагаж сонголт хийсэн бол биеээр аз жаргалтай байдаг би ч гэсэн 8 жилийг сонгох байсан.
8 jil gedeg ch nud irmehiin zuur shuu. uneheer. hairtai hunteigee baihad bol 8 jil gedeg ch 8 sar um shig l bdogdono.herevzaya bi bsn bol uur amdral songoh bsn. hunii amdrald aygaa ih hair gantshan olddog ch gesn bi uur huniig songoj arai ooroor udaan amdrah bsn. horwoo delhii uujim gaihamshigtai saikhan humuus duuren.hairtai hunee songoh ch saikhan l daa. gaihamshigtai. daanch 8 jiliin daraa hamgaas hairtai hunee gantsaarang ni orhiod uurd ywna geheer bur ch haramsaltai. tiimees bi hairtai hunee 8 jiliin daraa onchiruulehguin tuld uur songolt hiine. hairtai uchrah saikhan ch hagatsana gedeg baij bolomgui.
Олох болтугай...
Сонголтоо хийцэн нтр.
ХЭхэ ирээдүйд сонгох сонголт бүр чинь зөв байгаасай.
энэ чинь л нөгөө амьдарахын утга учир байх даа. Хүн ер нь чах гэж амьдардийн вэ. Сайн сайхан дутах,материаллаг зүйлсээр гачигдах зүйлгүй амьдарахыг уу, өөрийнхөөрөө аз 60галыг мэдэрч амьдархыг уу,
хэрэв аз жаргал мэдэрч амьдархыг хүсвэл сонгодог л сонголт, амин хувиа хичээх хүн өөр сонголт хийх байх аа
аа бас дүүтэй болгочих хангалттай хугацаа 8 жил бол ккк
ииийййыыы яана вэ тэгвэл...
юу ч мэдэхгүй бсан нь сайхан шд
ирээдүйд болох зүйл одоо байгаа сэтгэл энэ тэр бүгдийг мэдэхгүй өөрийнхөө төсөөллөөр л амьдарсан нь хамаагүй дээр байх
магадгүй хүмүүс ирээдүйг эсвэл одоо байгаа бүгдийн бодлыг бүх нууцуудыг мэддэг бол хүмүүнлэг энэрэнгүй гэж яриад ч хэрэггүй болох бхдаа
хэхэ тэс хөндлөн далийрчлаа соорийй шүү
энэ бол цэвэр хувиа хичээлт тэр залуу эцэстээ хохирогч болж байна 8 жил сайхан байж байснаа л ганцаараа үлдэж байна хөөрхий залуу
гэхдээ би ч гэсэн тийм сонголт л хийх байх даа ход ход
энэ бол цэвэр хувиа хичээлт тэр залуу эцэстээ хохирогч болж байна 8 жил сайхан байж байснаа л ганцаараа үлдэж байна хөөрхий залуу
гэхдээ би ч гэсэн тийм сонголт л хийх байх даа ход ход
Би бол тэгээл 8 жил хайртай хүнтэйгээ амьдарч хүүхдийн гаргах сонголтоо хийчихээд л 8 жилийн дараа үхснийхэн дараа үхтлээ өөрийгөө хараагаал харамсаад явчих хүндээ. Ккк. Би бол өөрийгөө мэдээл байгаам. Ккк. Үнэн бүтэхгүйээ.
Сонголт! энэ ер нь их зэвүүн үг шүү. Дараа нь гүй ээ би ямар азаар ингэвээ гэж бодно, эсүүл золиг гэж би тэгжихгүй яаав даа гэж толгойгоо балбана. гэхдээ л сонголт гэж бдаг нь сайн хэрэг шүү.
сайхан бичжээ.
санаа алдаад гарав.
Ymar nertei kino ym ve? Neriig n sanaj bgaa bol heleerei. Ok
Би иймэрхүү хэцүү сонголтоос үнэндээ их зугтаадаг хүн надад майр хэцүү учраас... Алийг нь ч сонгосон дараа нь харамсах нь тодорхой гэхдээ их үү бага уу л гэдэг нь өөр өөр байх хэ хэ хэ
урт удаан гунигтай амьдарснаас багахан хугацаанд ч болов жаргалтай амьдарсан нь дээр биз дээ. хожмын юм хожмын өдөртөө болох л байлгүй этэр гээд ккк
neeree ingebel bi yanaa .......
Богинохоныг нь сонгох юм байна...
Сонголт оо гэж... Сонгох болоод сонгогдох хоёрын дунд их юм бий шүү.
Чанарын талаарх ойлголт байх нь.
Алхам бүрийд сонголт байх юм. Гэвч алийг нь сонгохоос хувь заяа хамаарч байдаг. Гэхдээ сонголтоос үл хамааран ирээдүй өөрчлөгдөх магадлалтай.
Free to choose Laissez faire
Тооноос илүү чанарыг эрхэмлэнэ гэдэг байхаа :P
Түүнийгээ л сонгонодоо.Аягүйлол 9 жилийн дараа үхэхгүй ч юм билүү яаж мэдхийн хэхэ
magadgui songolt gej baidaggui ch yum biluu zugeer l zuragdsan tavilangaaraa yvdag ch yum biluu
хайраа гэж алнаа ална нээрээ
kinoniihoo neriig taviach uzmeer sanagdaadiishd
Хамгийн хэцүү юм чинь л сонголт. Сонголт хийсний дараа ийм ийм боломж байна гэдгээ мэдэж байвал амархан л байх...
Би ч бас богинохон ч аз жаргалтай амьдралыг сонгох байсан...
мэдээж би хайртай залуугаа л сонгоно, харин дараа нь үхэхгүй байх ямар боломж байгааг хайж эхлэх байхдаа хэхэ, тэр намайг хайрлаад түүнийхээ хүүг төрүүлж өгөөд хамтдаа амьдрана гэдгээ харна гэдэг үнэхээр азтай юм, тэхдээ бүхнийг урьдчилаад мэдчихээр бас муухай сонирхолгүй ч юм шиг, тэхдээ яадаг ч байсан богино аз жаргалаа сонгоноо...