Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол орон минь...на на на
Та нар намайг дууны тухай ярих гэж байна гэж бодсон уу. Хүүхдүүддээ өнөөдөр элэг гэдэг эрхтэний тухай товчхон ярьж өгье.
Эрт дээр үеэс Монголчууд элэг гэдэг эрхтэнг маш ихээр хайрлаж ирсэн гэнээ. Учир нь элэг бие махбодийн хэрэггүй зүйлсийг шүүхээс гадна хайрлах, хүндлэх, гомдох, гуних мэдрэмжийг маш ихээр төрүүлдэг эрхтэн гэнэ. Бүр зүрхнээс илүү шүү. Тийм ч учраас хайр сэтгэл, ураг садан, эх нутгаа шүтэх сэтгэлийн үгсийг элэгтэй холбоотойгоор хэлж байсан байна. Жишээ нь:
- Элэг бүтэн амьдрал
- Элгэн саднаараа
- Харь элгийн биш халуун элгийн
- Элэг зүрхний хайрт
- Халуун элгэн нутаг
- Элэг буруу хүүхэд
- Элгээ дэвтээж явна даа
- Элэг эмтэрмээр гэх мэт.
Түүнчлэн хүнийг маш ихээр санаж бэтгэрэхэд элэг өвчилдөг гэнэ. Хэн ч билээ нэг хүн Сэтгэл гэдэг эрхтэн гэж хэлсэн байдаг. Тэгвэл элэг сэтгэлтэй салшгүй холбоотой болохнээ. Үүнийг Монголчууд маань маш эртнээс мэддэг байж. Бодоод байхаар үнэн ч юм шиг. Та нар маш их баярлах, гомдох, гуних үед зүрх чанга хурдан цохилохын хажуугаар элгэн тус газар чинь нэг тийм хүнд оргих гэхийм үү тийм мэдрэмж төрдөг үү?


20 сэтгэгдэл:
Элэг минь чи наддаа нандин эрдэнэ нтр
өө хөөрхий гэдсэн дотор эрвээхий нисээд байна даа гэж боддог байсан чинь элэг өвдөөд байсан байна шд
өө тээл миний элэг ээмэр өвчтэйм бээшт....... дандаа сэтгэл санаагаар унасаар байгаад....
би архи пийвнийх болуу гэж ямар их санаа зовбоо? Ашгүй сэтгэлээр бага зэрэг сэргээж өгсөнд баярлалаа нтр..... Одоо түүл архи пийвнээс татгалзахаа болиноо кккккк
нэмэх нь:
элэг хөших
элгээрээ мөлхөх /зовж зүдрэхийг хэлж бгаму да/
нэмэх:
элэгдэх /цохихыг хэлж бгаму да/
Элэг дэлгэх, элэгшээх, элэг эргэлдэм гэх мэт :Р
Нээрээ л цээж нээх сонин болоод байдаг нь элэг дэлгэрээд байсан байх нь байна шүү дээ.
Анагаах ухаан мэдэхгүй болохоор чухам яг яагаад тийм байдгийг хэлж чадахгүй байгаадаа уучлал хүсье. Эртнээс нааш хэлж ирсэн учрыг өвөөгөөсөө сонсож байсан болохоор биччихлээ
хэхэх. Элэг зүрхний уяа нтэр гээд байхаар энд тэнд дурлаж мурлачихсан юм болуу ямар азтай дамшиг байна аа тэр залуу ухааны юм бодоод орж ирсэн чинь...
Тэр инээж баясхад нөлөөлдөг гэж бодсонүгүй. Эвий миний муу элэг. Ингэхэд тэр Оранж юу юу яриад байнаа. Гарахаа больчихллоо ч гэнэ үүү....
элэгдүүлэхээр нэг тийм гоя мэдрэмж төржөөгаам даа. нүд бүрэлзээл, дотор харанхуйлаал...
Элэг ч нээрээ сэтгэл хөдлөлтэй холбоотой байх шөө. Хайртай хүнээ харахаар элэг хавьцаанаа аймар мушгираад явчих шиг болдийн нээх сонин.
элэг авахнээ энэ золиг /сэтгэл булаахнээ гэжуугаан болуу/
элэглэнээ муу дуракийг /элгээр нь тамлах нь байшд/
ичих нүүрэндээ элгээ наах /яаая шаал тоохгүй гэдгийг асар хүч оруулж хэлсэн бна/
элэг дөрвөөр /яаая бас л зовох үгэнд орцон л бна/
элчин /элэгчин-энэ үг чинь элэгнээсээ харьцах гэдэг элч гэдэг үгнээс гарсым бхоо/
элсэх /элэг нэгдэх гэсэн үг шүү дээ, мэс засалд орохнуу яахнуу/
элий балай /элэг нь учраа олохоо болин уймрахыг хэлж бгаа бх шүү/
заза би согтуу элгийн юм бичээд бнаа
элэг чинь цээжинд байдымуу. тэр сэтгэл гдг эрхтэн гдгий чинь Галсансүх хэлсийн. тээд би хүнд гомдохоороо, бас хүнийг санахаараа цээж өвдөөд байдышд. элэг дэхдээ гэдсэн дотор байдаг биз дээ
ицмигийн гэдэс их нарийхан шд элэг нь цээжиндээ болохоор тиймийм бна хахахаха
хаха гуцоо чи
ООоох нээрээ тийм гэсэн шд. Аанхаа элэг маань муудлаа кккккккккккк орж ирж унших нуу гүй юу ? кккккккккккк
над шиг сэтгэлээр их унадаг хүн элгээр явхийм байна даа гсн хахаха /түй түй түй /
ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА ШД.
БАЯРЛАЛАА.
Шүлэг найраг бодод ороод ирсэн чинь гүүм байж
хэхэ яг л байна л даа тэ их гоё юм байна.