LoveLove : Эхлэл...

Эхлэл...

         Яагаад юмны эхлэлийг тавих, эхлэлийг бичих, эхлэлийг эхлүүлэх ийм хэцүү байдаг юм бол... Эхэлчих л юм бол цаашаагаа урсаад л явчих юм шиг бодогддог ч заримдаа мухардалд ороод дуусах ч үе байх. Өөрийн хүслээр эхлүүлээгүй юмыг өөрийн хүслээр дуусгаж байж санаа амрах ч үе байх. 

            Уг нь бол би өөрийгөө ихэд ойлгодог гэж боддог хүн шүү дээ. Тийм ч болохоор өөрийгөө үзэн ядаж, өрөвдөж, уучилж, аргадаж явсаар сурчихаж. Гэтэл одоо... Одоо ч гэж сүүлийн хэдэн сар өөрийгөө бүр ойлгохоо байгаад, одоо ойлгохыг ч хүсэхээ байж. Зүгээр л энэ байгаагаараа ингээд л байгаад баймаар ч юм шиг.

         Өчнөөн тэнэг санаа, сайхан санаа, гэнэн санаа, өрөвчхөн санаа бүр бодохоос ч дургүй хүрмээр муухай санаа тархин дундуур минь урссаар л... Хүслийнхээ туйлд хүрчихсэн ч юм шиг... Цаашид хүсэхээс, мөрөөдөхөөс ч залхмаар, сэтгэлийн энэ их тэнхээндээ гутармаар, алингаа алдаад шал арчмаар, ширээ мөргөмөөр ч юм шиг. Эсвэл учиргүй сайхан амьдармаар, биелэгдэшгүй мөрөөдөөд биелүүлмээр, ойр дотны хүмүүстээ хамаг сайхан зангаа гаргамаар... Сэтгэл хуваагдлын өвчтэй болоодайнуу гүү юу ккк.

        Нэг үгээр хэлвэл хүн сэтгэлээ хэтэрхий их барьж явахаар сүүлдээ хүчирхээ болиод ийм солиотой галзуу хүн шиг болдын байна. Үүнээс хойш гутруул гутраал, инээвэл инээгээд, уйлуул уйлаад, баярлуул баярлаад, хайрлуул хайрлаад, хамаг 13 аашаа барьж хорькугээр гарганаа. Тэхгүй бол тэсэрчих гээд, дэлбэрчих гээд байна... 

Хэтэрхий дүүрэн шиг...

Хэтэрхий хоосон шиг...

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Joe.

цоороророророро :ъ

Жооли

би ч мөн адил өөрийн дотор хүлсэн тэр хүнээ чөлөөлсөн...

мөн өмнөх шигээ...

эхлэл хийсэн мөч шигээ...

баймаар байна...

Алимхан

Ер нь тэгээд сэтгэл доторхоо аль болох гадагшлуулж байх хэрэгтэйм байгаан

Maybe [10%]

Би лав өөрийгөө яаж дэлбэрэхнүү хармаар л байгаан

Runner (зочин)

Өхх :)

Khan-So

тун удахгүй би ч бас тэсэрнээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)