LoveLove : Хүний хуучин, дээлийн шинээ гэжж...

Хүний хуучин, дээлийн шинээ гэжж...

             Найз... Энэ үг заримдаа амьдралын минь салшгүй хэсэг ч юм шиг, заримдаа тийм зүйл огт байдгүй мэт... Үнэндээ би тийм олон найзтай биш л дээ. Цөөхөөн хэдхэн найз гэж нэрийдэгсэдтэйгээ жил тойронд ганц нэг уулздаг ч сэтгэлийн гүний үгээ бараг хэлж үзээгүй гэхэд болох. Хар багаасаа найзалсан ганц найз минь харь оронд амьдраад олон жил болж байна. Харин хүнд хэцүү цагт найзалсан найз минь одоо гэр орон, үр хүүхэд, нөхөр сүүдэр гээд бараг утсаар ярихаа ч байж. Бүгд л өөр өөрийн амьдралаа хөөгөөд хамаг нууцаа толгой нийлүүлж сууж байгаад ярьдаг байсан тэр л цаг хуучирсан дэвтрийн жижигхээн зайнд бичсэн хэнд ч үл анзаарагдам хэдхэн үгс шиг тэртээ он жилүүдэд үлдэж дээ.

            Харин хэдэн жилийн өмнө мэдрэл барагтайхан хэдэн нөхөдтэй анх тааралдахдаа хэзээ нэгэн цагт НАЙЗ нар минь гэж ам бардам хэлж зогсоно гэж огт төсөөлөөгүй явж билээ. Тэд нартай байхдаа би өөрөөрөө байж, хэнд ч хэлдгүй үг, хэнтэй ч хуваалцамгүй баяр жаргал, зовлон гунигаа хэн нь юу гэж бодох бол гэж бодохгүйгээр, намайг элдвээр хэлэх бол уу гэж айлгүйгээр, дотор байгаа БИ-ээрээ байж чаддагтаа, ямар ч ашиг сонирхол, үзэл бодлын цензургүйгээр найзалсандаа тэр хэдэн муусайн найздаа би хайртай... Хичнээн цаг хугацаа өнгөрсөн ч тэр л хэвээрээ байна гэж итгэдэг. Үрчлээ сууж, өвдгөөр шархирдаг, үүлэн сүүдэрт даардаг болсон хойноо

- Ай даа хүний хуучаан гэжж... гээд л сууж байх байхдаа...

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
...Shake...

ЦОООООООООО !!!

Эрка (зочин)

Ай даа хүний хуучаан гэжж...

АриунБолд

үхэх цагт бүгд хоосон !!! Будда

оранж (зочин)

Хмммм

Gorgeous

Найзууд гэдэг бол хүний хамгийн чухал зүйлүүдийн нэг юмдгуудаа.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Нээрээ л хэдхэн найзтай ... сургуулиа төгсөөд яг л ингээд л уулзаж чадахгүй явж байна даа...
Нэг мэдэхэд хуучраад бүр бүдгэрчихвий дээ...
Найзуудаа саналаа шүү...

мими (зочин)

гоя байх байлгүүдээ.. энэ дундаасаа нэг юм олоо авчаач амар зүгээр :р

Атаархуу Азаа

ммхааан нээрээ ч тийм юмуу

TigerFish

"Хуучин муу Лүпээ мээн, үнэнч анд мээн" гээд дуу нь үг аятайгаа зохиогдоод л ирж байх жишээний. Аягүй бол манай хэдэд ая нь яг адилхан ноттой зохиогдож байгаадаа айн? Ийм л сайхан найзууд болждээ :p

Linzy girl

яасан ч гояинбдээ =)

damdin (зочин)

gutsoooooo

runn (зочин)

Za teed yum bichih gesen ug oldkuum baihchuvee :p

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)