LoveLove : Мэдэхгүй юм даа...

Мэдэхгүй юм даа...

         Хийх юмгүй сайт хэсэж яваад Секс.мн - ыг уншлаа. Амьдрал шал утгагүй санагдчихлаа. Яагаад яагаад гэсэн түмэн бодол толгойд эргэлдэх юм. Хүн гэдэг амьтан яагаад өрөөлд биш гэхэд өөртөө үнэнч байж чаддаггүй юм бол? яагаад ийм урваж шарвасан сэтгэлтэй байдаг юм бол? яагаад зөвхөн амиа боддог амьтан юм бол? яагаад бүх юм нь болж байсан амьдрал нэг л өдөр алга болчихдог юм бол? яагаад... яагаад... яагаад...

       Яагаад хүний сэтгэл он цаг улирах тусам өөрчлөгддөг юм бол? яагаад нэг хүнийг тэгтлээ их хайрлаж байсан хайр нэг л өдөр өөр хүн рүү явчихдаг юм бол? яагаад нэг нэгнийгээ хуурдаг юм бол? яагаад өөрийгөө ч бас хуурдаг юм бол? яагаад насаараа амьдрах хүнээ хайхрамжгүй сонгодог юм бол? яагаад... яагаад... яагаад...

        Мэдэхгүй юм даа. Би бол тэр нэгэн хүн л байхгүй бол би амьсгалж ч чадахгүй юм шиг санагдвал л би тэр хүнтэй хамт амьдарна гэж боддог. Тэр хүн ч гэсэн надгүйгээр үнэхээр амьдарч чадахгүй юм шиг санагддаг, намайг санадаг, над руу яардаг, миний хажууд л байвал амар амгалан байх юм шиг санагддаг байгаасай гэж би хүсдэг. Магадгүй би хэтэрхий их юм хүсэж байгаа байх л даа. Гэхдээ би тэр хүний хувьд зүгээр л тааралдсан сонголт биш, хэн нэгэнтэй байх хэрэгтэй болоод л миний хажууд байхыг хүсэхгүй байна. Амьдарвал амьдарсан шиг амьдрахсан. Аз жаргалтай, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрахсан.

          Би муу хүн гэдгээ мэднээ. Болохгүй, боломжгүй, бүр хүн чанаргүй зүйл ч их хийсэн. Гэхдээ би сайн хүн байж бас чадна. Сэтгэлд минь, зүрхэнд минь ойрхон, миний төлөө гэсэн хэн нэгэн түүнтэй учирвал би хамгийн сайн хүн байж чадна гэж боддог. Яагаад ийм итгэлтэй байна вэ гэвэл би тэр нэгэн цагт сайн хүн байсан юм...

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
WeiRdo

Та их азтайн та өнөөдөр надтай учирлаа. онлайн лоов :Р

Жич: онлайн хүрээнд хайртай холбоотой бүх зүйлийг хийнэ итар хаха

Золу

Би бол тэр нэгэн хүн л байхгүй бол би амьсгалж ч чадахгүй юм шиг санагдвал л би тэр хүнтэй хамт амьдарна гэж боддог. Тэр хүн ч гэсэн надгүйгээр үнэхээр амьдарч чадахгүй юм шиг санагддаг, намайг санадаг, над руу яардаг, миний хажууд л байвал амар амгалан байх юм шиг санагддаг байгаасай гэж би хүсдэг....ЛАЙК

Ицми

Секс.мн дээр дандаа болку бүткү балай юмнууд гардышд кк тм балай юм биштий уншжий кк

Gorgeous

эндээс 1 тийм харамсал үнэртээд бгаам шиг санагдаа явчих жэн.

Elkhan

Нэг кинон дээр Амьдрал 40 наснаас эхэлдэг юм байна гэдэг билүү дэй... 40 өөс эхлээгүй бол 41 гээд л явчдаг байлгүй ... :p

Хулан Гантиг (зочин)

Хууртагдаж хуурж амьдрах амьдралыг ямар амьдрал гэх вэ?
Би лав чин үнэнч хайрын төлөө бүх насаараа гоомбий гозон толгой ганц бие явж гэлэнмаа шиг амьдарж чадна гэж боддышт. Тэхдээ туулсан зам маань бага туулах зам маань урд овоорчоод л байна...

"Би ба Би" ... (зочин)

чи гэж нэг хүн байхад чамайг гэсэн бас нэг хүн байгаашдээ, тэгээд тэр сайт чинь яааг лл ицмэгийн хэлдэг шиг дэмий юм. гоя дуу сонс

JGereL (зочин)

aan, chi tiim yum hiisiimu, te. "Gem Zem" iig unshaad uzeerei nza, zgr l sanal bolgoj bna. Nadad lav tun ih noloolson.

Атаархуу Азаа

нөгөө хэн хэндээ үнэнч явсаныг хромсом л гэрчилнэ гэдэг шиг ядахдаа өөртөө үнэнч явбал өрөөл мэдэхгүй ч өөрийн минь хромсом мэдхийм болуу гэж би боддог шүү

Бороо ах (зочин)

Амьдралд ам гарч хэрхэвч болохгүй Би ийм юманд дургүй, би хэзээч тэгэхгүй гэх мэт. Хэт их бие ээ магтах эсвэл гутранг үзэлтэй байх буруу Амьдралын хатуу хөтүү, хайр сэтгэлийн элдэв нарийн нандин утсыг хөндсөн хэд хэдэн шүлэг надад бий. Хүн сэтгэл хөөрөл эсвэл гутрал, бүтэлгүй хайр, мөрөөдлөө шүлгээр элэрхийлж сурвал, тэр шүлэг нь өөр хүнд сонин биш ч, зохиолч өөрөө түүнээсээ их таашаал авч стрес нь тайлагддаг юм да

крафти

zooz

Khan-So

mmm

Linzy girl

Яг миний боддог зүйлийг бичээд тавьчихаж =)
Санал маш их наалдаж байна.

Mnxbat (зочин)

Гоё блог байна. За 2008онд бичсэн байсаy төлөвлөгөөгөө биелүүлсэн үү?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)