LoveLove : Надад бичсэн захидал...

Надад бичсэн захидал...

 Эхний захианд:

Эрдэнэт хотод байгаль дэлхий ногооноороо эргэлдэж түүн дээр унах цасан ширхэгүүд бүжиглэнхэн байх нь нэн тааламжтай. Уулсын оройгоор цасан малгай тавьж, залуусын хотын амьдралын нэгэн үдэш айсуй. Энэ үдшийг чамтайгаа хамт чимээгүй нам тайван орчинд хөтлөлцөн зугаалахыг мөрөөдөн,  гудамжаар явах хосуудыг хараад дотроо хичнээн атаархана вэ.  Өнгө бүрийн цэцэг дэлгэрэн байгаа нь угтаа бол зуныг илэрхийлэх гэсэн мэт боловч цагаахан цасан ширхэг нь бөөн бөөнөөр будран орох нь нэн тааламжтай. Энэхэн ухвар мөчид чамайгаа хажуудаа байгаа мэтээр төсөөлөн, мэдрэмж мэдрэхүйгээрээ нааданхан баярын мишээлийг бусдад түгээн суухдаа хажуудаа хүн байгааг анзаарсангүй баахан шоолуулж суув. Гэхдээ энэ мөрөөдлийг бусниулсан хүмүүсээс болоод эргээд баярын мишээл минь алга болоход дотор нэг л хачин хүйт даасан,  даарсан байснаа ч тэдгээр хүмүүст учир нь үл ойлгогдох байдлаар тайлбарласнаа эргээд ажил хийх ямар ч сонирхолгүй болчих юм. Амьдрал нулимсанд дургүй киноны би чамайгаа ямар удаан хүлээвээ гэдэг шиг би чамайгаа ямар удаан хүлээж байнаа :( http://www.youtube.com/watch?v=IUAiG5qfse4

              Эрдэнэт хотын амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилсээр л...
              Энэхэн бие минь чамайгаа хүлээсээр л...
              Эгэл даруухан энэ хотынхны найрамдлын гэж нэрлэх нь ч арга үгүй
              Эгэл жирийн яваа намайг хүн бүр танимхайрах нь сонин
           Чамайгаа санан санан дурсана
           Чинийхээ үнэрийг дахин дахин үнэрлэхсэн
Эрхэмсэг хатагтай таны үнэнч шүтэн бишрэгч, зүрхээ өгсөн нэгэн залуу ханхүүгээс :)

2008/05/28 21:52-нд Очир төв дээр хүнгүй байхад...

Дараагийн захианд:

Нээрээ Эрдэнэт байхдаа нөгөө Би чамд хайртай киноны Дэлгэрийн тоглосон аяыг олсон юм байна  :)

Олчихоод нэг иймэрхүү сэтгэгдэлтэй байж билээ.

Өнөөдөр 2008 оныi 06 сарынn 02 цаг шөнийн 10 цаг 52 минут

Өнөөдөр тохиолдсон хамгийн баяртай мөч гэвэл Би чамд хайртай киноны Дэлгэрийн хийл хөгжмөөр тоглосон аяыг олж авчихаад хичнээн ихээр баярлаваа. Яагаад ч юм бэ бас л оройжин сонсож суулаа. Чамайгаа яг юуг энэ  аянаас мэдрэхийг хүссэн гэдгийг тань л мэдрэх гэж. Энэ аяыг Байгаль хэмээх нэгэн бүсгүй тоглосон юм байна.  Надад олдсон аян дээр нь Байгаль гэсэн статустай байлээ. Яг одоо бол энэ аяыг сонссон чинь нэг л ирээдүй маань гэрэлтэй, нам тайван, ариухан хайр дурлалын талаар зарим үед нүдэнд нулимс цийлэгнүүлж байх юм.  Харин төгсгөлийн хэсэг нь үнэнлээ таалагдахгүй байна. Яагаад ч юм нэг л тодорхойгүй байдалтай байх шиг. Яг юуг илэрхийлэх гээд байгаа нь ойлгомжгүй нэг л хүндрүүлчихсэн юм шиг санагдаж байна . 

гэсэн өдрийн тэмдэглэл хөтөлсөн байх юм. Notebook-нээсээ бичлэгээ өнөө шөнө жаал ухаж суусан юм  :)

/ гэж намайг блогт уруу татсан залуу 4 жилийн өмнө бичсэн байх юм... Дурсамжтай сайхан... /

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Ицми

хэнийн тэр нь кк


айтар уянгын халилтай нөхөр байх нь :Р

Золу

Гояын

LoveLove

Ицми - эгэл жирийн 1 залуу байсымаа :Р аль 2-р курсээс эхлүүлээл надаа сайн байсы. сургууль төгсөөд 3 жилийн дараа эргэж тааралдаад, хэсэг үерхэх гэж оролдсон авчиг даанч миний сэтгэл хөдлөөгүйм гэдээг :Р
Золу - харин тий одоо уншихад гоя байна

Атаархуу Азаа

гоёыын захианууда сайн хадгалаад дараа нь ингэд нухацтай дурсамжтай уншийда

Сафо

мамар гойен

Gorgeous

ияаааааааа

scorpio

надаа даанч ингэж хадгалах захианууд байдгуумдаа хөөрхий

САНАСААР

өөөө энэ живэээл явчиж ....

zuk (зочин)

yaaaaaaaaaa 89 89

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)