LoveLove : Амралтын тэмдэглэл...

Амралтын тэмдэглэл...

           Заа амарч амарч амарч амарч яваад өнөөдөр ажилдаа орлоо. Өмнө нь амархаар ажилдаа хурдан ормоор санагдаад байдаг байсан чинь энэ удаад ажил хийнэ гэхээс бүр үс арзайгаад байхы :Р

           Ингэсий би амралтын айрр шахуу хуваарь гаргаад хөдөөгүүр тэнэж тэнэж ирссс. Ямарсайндаа айрр борлоод хамгийн бор крем нүүрэн дээр цайгаадайхы :Р

1. Хэнтий. 7/25 - 7/26-ний хооронд яваад ирэх буцахын 746км явсан байгаам. Аавын минь нутаг. Сайхан юм билээ. Аав хуруугаараа заагаал би хурууных нь чигийг дагаад замгүй газраар харин ч нэг сайхх явсандаа :Р. Аав төрсөн газраа, уул усаа танилцуулаад л сэтгэл нь сэргээд - Юу санасан 9 хүсэл биеллээ гэсэн. Тэгж хэлэхэд нь би айрр гунигласан. Энэ олон жил болж байхад аавыгаа нутагт нь ганц ч болохноо аваад иркү би яасан муу хүн бэ гэж... 3 жил жил болгон нутаг руу нь авч явна ингээд аавдаа амлацан. Яады тэ :Р

2. Өгий нуур. 7/28 - 7/29-ний хооронд яваад ирэх буцахын 692км явсан.

Өгий нуур гэж сонсож л байснаас хаана байдгий нь ч мэдкү хэдэн найзуудтайгаа шууд гараал явсс :Р Тэгээл хүн амьтнаас сураглаад ийшээ юу тийшээ юу за за ийшээ явчий ингээл :Р Худлаа худлаа хаа очиж манай Дээс тийшээ 5 яваагүй мөртлөө харин ч нэг нам зааж өгсөндөө :Р

Яг нуурын дунд руу орсон хошуун дээр майхнаа бариад сарны гэрэлд дундаа дэнлүү тавьчихсан нуурын эрэг дээр пиво уугаал үнэн армаанчиг байсаа. Сто гоя газар байдымлээ. Маргааш нь бидүүс усанд шумбаж шумбаж  Жэй-ын хамаатныд очсон чинь гэрийн эзэн нь загас барьдаг гээд загас барьдаг завиар нь Өгий нуур дундуур зугаалсан :Р жижкээн жижкэн мэлхийнүүдтэй жинхэнэ диваажин байлээ дээ. Тэндээс буцаж ирээд хөдөө, хол машин барьж явахыг үзэн ядчаад ирсэн. 

3. Хөвсгөл. 8/3 - 8/12-ний хооронд ирэх буцахын нийт 2078км. Энэ аялал бол миний сүүлийн 3 жил мөрөөджийсөн аялал байсын. УБ - Мөрөн, Мөрөн - Хатгал, Хатгал - Ханх гэсэн маршруттай. Аялалын хамгийн хэцүү хэсэг нь Хатгалаас Ханх орох аялал. Бүхэл бүтэн 11 даваа давж / хангайн даваануудын хэр өндөр нь ойлгомжтой биз дээ тэ / 180 км газар 18 цаг явдаг хэцүү замтай, дээр нь поргон айрр хатуу, хамт явсан Ханхын хүмүүс айрр муухай ааштай. Замдаа ч яах гэж ийшээ зүтгэвээ гэж дотроо бухимдаж л явлаа. Яг Ханхад очоол буусан чинь зүэр л үлгэрийн орон, тэр уул, тэр ус, тэр мод, тэр амралт, тэр мяралзаа, тэр үнэр танар бүгд авах юм байхку / аййййййййрррррр гоя гэсэн үг :Р / үнэн найс. Тийшээ зүтгэсэндээ харамсахааргүй сайхан.

      Хөвсгөл нуурын домог нь: Нэг эмгэн худгаасаа ус аваад худгаа хаахаа мартчихаж л дээ. Тэгээд өглөө нь сэрээд харсан чинь нуур тогтчихсон байж. Эмгэн сандраад нутгийнхаа нэгэн баатар залуугаас худгийг нь хааж өгөхийг гуйж л дээ. Баатар хажуу уулын оройг аваад худаг дээр нь тавьчихсан юм гэдэг. Тэр нь Хөвсгөл нуур дотор байдаг Модон хүй гэдэг арал юм билээ. Хөвсгөл 3 аралтай. Ханхаас Хатгал хүртэл усан замаар явахад яг нуурын тэг дундуур нь 124 км явж очдог. Гэхдээ одоо тэгж Хатгалаас Ханх хүртэл явдаг усан онгоц байхку болчихсон. Харин сүүлийн үед Ханхын том том амралтын газрууд 2014 оноос дахиад усан онгоц явуулдаг болох гэж байгаа гэсэн.

        Хөвсгөл нуурын ус 6-10 метр гүнзгий хэсэгтээ хүртэл ёроолынх нь чулуу, ургамал харагддаг тийм гоя тунгалаг устай, ямарсайндаа дэлхийн цэвэр усны 2%-ыг дангаараа бүрдүүлдэг гэсэн. Байгаль нуур дэлхийн цэвэр усны 7%-ыг бүрдүүлдэг. Хөвсгөл Байгаль 2 хүйн холбоотой, бие бие рүүгээ ойртсоор ирээдүйд нийлнэ гэдэг домогтойн билээ.

        Хөвсгөлийг Ханхаас харсан хүн л далай гэж нэрлэсэн байх. Цэлийсэн их ус 7 өнгөөр судал татаад нүд татмаар. Тэр давалгаа нь бол бүр гоя. Юм үзээгүй вацкаан шиг давалгаанд цохиулж хэдэн ч цаг зогсов :Р 9 сараас эхлээд намрын давалгаа эхэлдэг, 11 сард давалгаа хамгийн өндөр хамгийн хүчтэй байдаг гэсэн. Бороонд дуртайн болохоор бороо орж байхад Хөвсгөл ямар байдаг бол хархынсс, айрр давалгаатай байдаг байхдаа гээд бодоод байсы. Хүссэнээр болж яг явах өдөр бороо ороод, тэгсэн чинь юун давалгаа, харин ч бүүр намуухан болоод тэрүүхэн тэндээ аяархан цалгиад, гунигтай ч юм шиг болчихдын байлээ.

Ханх цагтаа Оросоос нефьт, бензин татдаг том боомт хот байсан гэсэн. Тэр үед барьсан  усан онгоцонд  нефьт татдаг сувгууд нь одоо хэрэггүй болчихсон. Бүх бараа нь орос. Угаасаа ч тэр аймшгийн замаар хятад бараа зөөж байхаар 20 км яваад Оросоос оруулаад ирэх нь илүү байлгүй яахуу.

Буцах зам... гэж бодохоор л үс арзайжийлаа. Угаасаа Ханхыхан замаа засуулах дургүйн билээ. Элдэв хүмүүс ирээд Хатгал шиг болчихно гээд. Гээд ямар үлдэлтэй биш наашаа явсандаа.

          Гэртээ ирээд ойрын хэд хоног хотоос 10 км ч гарку гэж өөртөө амласан :Р Сайхан ч гэсэн ай бас ядардын билээ :Р

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Khan-So

tsoor chi

Khan-So

ymar shn aylaa ve?
bi hentii ged l yvaj bsn ym bn...zuun aimguudaar l yvaj bsn ym bn...hehe shn shuu
shn aylaad irj dee

Сафо

өөө ямар гой аялал вээ би дараа зун ингэж аялнаа

Аруунэг (зочин)

гэрээсээ гарчуул тээл 10 км эдрр :Р

гоя юмөө бүр атааархал дээд цэгтээ хүрэв...

LoveLove

Аруунэг - хахаха тэгээл 10 км гэжийхку юоо :Р

ХөрШ

Сайхан юм аа :)
Монголруугаа буцахаараа аялал хийнэ ээ ..

Ицми

гояымаа... тэгжугаад наад хөвсгөл далай гээчийн чэн эрэгт очиж үзээд үхэх ян сан даа кк... хоёр жилийн дараа очноо кк гурав ч юм уу кк

Магадлал НЭГ хувь (Мэйби)

Сайхан аялах ч сайхан шүү

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

hooh shine bichleg hhe :))

LoveLove

Khan-So - харин тий тэхдээ ирэхдээ айрр ядарсан
Сафо - тэгээрэй
ХөрШ - чи хэзээ ирэхий
Ицми - Ицми минь тийшээ поргоноор явжаа цагт чи явна гэж худлаа :Р 2014 онд усан онгоц явдаг болохоор нь очоорой лайтай гоя.
Магадлал ТЭГ хувь (Мэйби) - харин тихх

Khan-So

odoo shn amardaa...blogoor teneed ydiin ged bhku yu...hehe

sle (зочин)

saixan ailsand chin bayar xurgie mashin tereg chin evdreegui saixan yavsan bna shudee nudend xaragdxaar goe bna shuu

Maybe [11%]

dn mtuol ;gjgg rnl mgaug; kxnr gb,;jgh utr dgauggb xny,

ХөрШ

бараг өвөл очино оо гэж бодож байна. үгүй бол дараа зунаас байхдаа..

Кена (зочин)

Тэр уулын оройг тайрч аваад гэдэг нь Уран Дөш гэж хайрхан.Яг орой хэсэг нь байхгүй тийм уул байдымлээ. Хөвсгөл бол тэр чигтээ мөрөөдлийн газар.Тэнд үлдмээр л байсан. Цаанаасаа л нэг ховсдуулаад ч байх шиг. Их Сантын даваа гэж айхтар даваан дээр нилээн гацсан шүү. тэгээд замаа товчилж явна гээд далайн эргээр давхисан чинь элсэнд суугаад. Ханх руу явж байхад Орос Монголын хил харагдаад л.Саяны нуруу үргэлжилж үзэгдээд л сайхан байсан шүү.ирэх жил дахиад очино

МиМи

та ч стой гоя аялсым байна. гэхдээ өөрөө машин барьж явуулч гэцүүлайхдаа. уг нь манайх жил болгон аялдаг байсымоо. тэгсэн сүүлийн 2 жил миний харшилнаас болж аялаагүээ. дараа жил тариагаа тариулчаач. хөвсгөлрүү чаач өгндэй :Р

Үнэн үг

Бүүр атаархчихлаа. Хөвсгөл явмаарайнаа. Мөрөөдсөөр байтал хичнээн ч жил өнгөрчив... Яг дараа жил явна, за энэ жил амжсангүй дараа жил яг... Одоо бүр жаахан маамаатай болцон, тэр сайхан Хөвсгөл бүүр л мөрөөдөл болоодайхын :(
Энэ сайхан аялалын тэмдэглэлээ оруулсанд таанкс!!! Бүр нүдэнд харагдсан шүү ;)

Stormy

Ёстой аятайхан, уншихад хөнгөн глё бичсэн байна. Чамд авъяас бол байна шүү. к

Stormy

Би дараа жил арай том тэрэгтэй болж байгаад явна гэсэн төлөвлөгөө байгаа. Уг нь Бурхан Халдун явсан шиг ядаж гурван машинтай явбал зүгээр л дээ.

Оранж

хөвсгөл явмаар санагдтал бичиж

Gorgeous (зочин)

мнннн найс мээн

Runner

өө за ми нэрийг оооогт дурдаагүйд баярлааааааааааа гэж этр :р

LoveLove

Рани минь дээ чайг дурдчихаар авч явсан 2 залуугаа бас дурдах хэрэг гараадаахы :Р

Ицми

хахахахаха

ж.энхээ (зочин)

Сайхан амарсан байна аа гояын.

Өгийнуурыг их зэгстэй, загас ихтэй нуур гэж ярьдийн билээ

ataarhuu azaa (зочин)

goy l bh neeh goy mgldoo buur irjiigaad ooriigoo heden heseg salj butartal ni aylnaa

Mustafa

Ийм зүйлийг би хэзээ ч гүүглдээд олохгүй бсаан, гоё юмаа. Би ч бас очиж үзнээ

baidag l negen (зочин)

hol zamd garahad dogdlood l harin butsah zam ymagt gunigtai boldog bol neg yvsan zamaa hezee ch dahij yvdaggui bol

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)