Онигоо гэхэд ч хаашааен

 Нэг залууд найз нь

- Хөөе хоол ирж байна

- Тээд надаа ямар хамаатай юм

- Чиний хоол байхгүй юу

- Тэгүүл чамд ямар хамаатайен?

Тал нь

Хотын 1 нэртэй сонинд << ... компаний ажилчдын тал нь тэнэг хүмүүс байдаг >> гэсэн нийтлэл гарчээ. ... компаний удирдлагууд гомдол гарган залруулга хийхийг шаардаж гэнэ. Маргаашийн сонинд << ... компаний ажилчдын тал нь ухаантай хүмүүс байдаг >> гэжээ.

Мөнгө шүүгээнд байсан

Оросын мафийн толгойлогч ДУМ-ын гишүүн болжээ. Гэтэл Оросын ерөнхий прокурор түүнийг хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхийг шаардаж.

Шүүгч: - Та энэ их мөнгийг хаанаас авсан бэ?

Гишүүн: - Мөнгө шүүгээнд минь байсан

Шүүгч: - Тэр мөнгө шүүгээнд чинь яаж орсын?

Гишүүн: - Эхнэр тэр шүүгээнд хийсэн юм

Шүүгч: - Эхнэр чинь тэр мөнгийг хаанаас авсын?

Гишүүн: - Би түүнд өгсөн.

Шүүгч: - Танд хэн тэр мөнгийг өгсөн бэ?

Гишүүн: - Аан тэр мөнгийг би  шүүгээнээсээ авсын...

Юу ч байхгүй

Нэг залуу хүнд зүйл үүрээд явж байтал найз нь ирээд туслая гэжээ. Залуу

 - Гэхдээ надад чамд өгөх юм юу ч байхгүйшдээ гэхэд найз нь 

- Зүгээрээ тэрийгээ л өгчих гэж. Тэгээд хүрэх газраа хүртэл найз нь

- Юу ч байхгүйгээ өгөөч гэхэд

- Юу ч байхгүйм чинь гээд маргалдаж маргалдаж Хожа Насреддин дээр ирээд учраа хэлээд маргааныг нь тасалж өгөөч гэхэд Хожа Насреддин жаахан бодсоноо найзад нь

- Тэр шуудайнаас нэхсэн юмаа авдаа гэж. Нөгөө залуу шуудайг уудлаж үзээд

- Энд чинь юу ч байхгүй байшд гэхэд Хожа Насреддин

- Тэгээд наадахаа аваач дээ.

Дээл

Хожа Насреддин мэргэн ухаантнуудын өмсдөг дээл өмсчихсөн сууж байтал нэг хүн ирээд

- Та надад яаж баяжихыг зааж өгөөч

- Мэдэхгүй

- Тэгвэл та яагаад ухаантнуудын дээл өмсчихсөн байгаа юм бэ?

- Чи өмсөөд ухаантай болох нь уу үгүй юу үзэхгүй юу.

Будаг

Хожа Насреддиныг хэр мэргэн болохыг нь үзэх гэж нэг хүн иржээ. Тэгээд

- Та надад энэ даавууг ертөнцөд байхгүй өнгөөр будаж өгөөч гэжээ.

- Тэгье тэгье

- Би хэзээ ирж авах уу

- Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Бямба, Ням гаригаас бусад өдөр ирж аваарай.

Дургүй ( Асуулт )

Нэг радио санал асуулга явуулаад ийм дүгнэлт хийжээ. Эрчүүд бүсгүйчүүд хамт байхад эрчүүдийн ярьдаг 3 зүйлд эмэгтэйчүүд маш дургүй гэнэ.

Нэгт: Хөл бөмбөг тоглосоноо ярихад

Хоёрт: Цэрэгт байснаа ярихад

Гуравт: ... ( Юу гэж та нар бодож байна? )

25 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай
Заяц

эхний - гоё айн хаха мэдмээр юм байна хө

попо (зочин)

3т юу юм болдоо хүн зовоогоод л хэлчихгүй дээ

Арслантай авдар

3т хамараа ухах.Эсвэл өөр нэг юм ухах тухай ярьвал уурлана

попо (зочин)

3т юу гэснээс аа явж блогон дээрээ юм бичээч хө

Турьхан (зочин)

нэг онигоо нэмэрлэчихдэг юм уу.
аав нь жаахан удаан сэтгэдэг хүүгээ дагуулаад анд явж гэнэ. тэгээл нэг зээрийг буудчихаад очсон чинь нөгөө зээр нь шархдчихсан байж. сандарсан анчин гялс хойд хоёр хөлнөөс нь барьчихаад хүүгээ “ийшээ ийшээ цохиорой“ гээл орилж гэнэ. хүү нь гайхаал хаашаа хаашаа цохиох юм гэсэн чинь аав нь уруулаараа зээрлүү заагаад ийшээ гэтэл тас гээл аавынхаа амруу буулгаж байна гэнэ дээ

LoveLove

ӨӨ тануус бод л доо хүүхнүүд өөр юу ярихад дургүй байхуу гэдгийг ккк

Заяц

өмнөх хүүхнээ ярих

Хармогү

хаха жинхэнэ инээдтэй онигоонууд байнашд..
3 дахь нь өөрийгөө магтсан юм ярихад хэхэхэ би лав дургүй кк

Гана

хэхэ инээдтэйн байна аа миний бодлоор 3-т хадам ээжийг нь ярьхад

taigiinuvgun (зочин)

3. Дахиад л хөл бөмбөгөө яриад л, дахиад л цэрэгт байснаа яриад л ... ужасссс

LoveLove

За за тануус таахгүйм шиг байна.
3т: Цэрэгт хөл бөмбөг тоглосоноо ярихад дургүй гэсс ккк

etvgen (зочин)

2, 3 дахь нь таалагдалаа. :)

~Freedom writer~

Хэхэ...Би нэг онигооо нэмэрлэе...
3Б банди нараас 3А-ын охидод захиа илгээж гэнэ. “Өнөөдөр бүгдээрээ парк дээр уулзаж үнсэлцье“ Хариуд нь 3А-ын охид: “Зөвхөн үнсэлцэх юм бол наад захиагаа 1а-ын охидуудад өг“ гэжээ.

LoveLove

Фрийдом врайтер - ккк юун хөөрхөн онигоо вэ

Dream

Хэхэ, истой хөөрхөн онигоонууд байнаа. Сайхан инээж авлаа. Тнкс.

maya (зочин)

hehe ineedteimaa onig shig onignuud bnaa hehe

САНАСААР

3 т жорлонд орсноо ярихад хахахаха

secretwish (зочин)

хаха эхнийх аймаар хэрүүлч наасан, ~Freedom writer~н онигоо майррр айн ккк

Анчин (зочин)

бас нэг онигоо.
Нэгэн залуухан шинэ багш нэг ангид иржээ.
Багш: за нэг нэгээрээ босоод өөрсдийгөө танилцуулаарай
Соло: нааг солоо гэдэг
Вовка: Чааг шаана даа.
ТЭгтэл багш уурдаал чиодоо юү юу гээд байнааа захиралд оруулж өгч арга хэмжээ авуулна гээд дагуулаад явжээ.
Захирал дээр багш орж ирээд
Багш: захирлаа энэ хүүхэд намайг шаана гэж доромжиллоо гэжээ.
Захирал: инээж инээж байснаа. за багшаа манай ВОВКА ШААНА л гэсэн бол ШААДЫМДАА гэжээ.

Танхил

эхний 3 нь элгийг минь авав.

Simple

Shaana l gsn bol shaadiimdaa hahah.
Hodja-iin tuhai bas neg onigoo.
Hodja horshoosoo togoo guij gene. Tegeed butsaaj ogohdoo “oo ene chini jiremsleed, huuhedtei boltson“ geed neg jijig togootoi hamt avchirch gene. Horsh n yadag teneg ve? gej bodson ch gesen duugui l “za za“ geedl avchihaj gene. Hed honogiin daraa Hodja ahiad l togoog n guihad ogood l yavuulj gene. Tegeed hed honood HOdja togoog n avchirch ogohgui bolohoor n horsh n ochtol Hodja:
-Togoo chini uhchihsooon
Horsh: Hutsaad soliorood bai, togoo uhsen ch geh shig , doromjlood bnauuu?
HOdja: huueee, jiremselj, torj bolj bgaam chini uhej yagaad boldguin???

ганаа

дажгүй шүү эхнийх нь бас будаг гэцэн нь элэг авах шахлаа кэкэкэк

HERO

2-дахь үнэний ортой болуу

САНАСААР

надад ямар хамаатийн

kenj1 (зочин)

gah gah, eleg avmaar onigoonuud bna keke

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)