LoveLove : Би дургүйэээ дургүй...

Би дургүйэээ дургүй...

- Би хүмүүсийн үл ойлгогдох байдалд дургүй. Би хүн гомдоох дургүй болохоор хэлэх гэсэн юмаа нэг бол шууд үгүй бол далд утгаар шууд хэлчдэг хөөн. Хүн ч бас надтай тийм байгаасай гэж боддог. Юу таалагджаа юу таалагдку байгаагаа шууд хэлчдэг хүн амар байды.

- Би учир утгагүй байнга хүн муулдаг хүнд дургүй. Ядаргаатай төвөгтэй санагдаад байды.

- Би үргэлж ямар нэг юманд сэтгэл дундуур байдаг хүнд дургүй. Хүмүүс хувьдаа байртай, хувьдаа машинтай, хувьдаа нөхөртэй сайхымаа тэхэд би... гээл. Нөгөө чамд нэг байхад надад ганцхан гэдэг шиг юм яриадаахаар хажууд нь суухаас дургүй хүрээдайды.

- Би нүүр харж инээчээд эргээл намайг муулдаг хүнд дургүй. Өрөвдөлтэй инээдтэй санагдаадайды.

- Би юманд бүүр нэг үхгэжаам шиг, юм үзээгүйм шиг ханддаг хүнд дургүй. Машинтай явсан ч үхгэжаам шиг дайраад, хүнийг юм авахаар үхгэжаам шиг барьцаад, тийм хүмүүс үнэн ядаргаатай.

- Би байнга зовлон тоочдог хүнд дургүй. Тааралдах болгонд зовлон яриал, мөнгөгүй байгаагаа гайхаал, тийм хүмүүс амны билэггүй, муухай хар энергитэй санагдаад байды.

- Би сагсуу, баярхуу хүмүүст дургүй. Хүний хувцыг харж хямдханы нь гайхаал, том том яриал, өөрий нь харахаар тийм царайгүй. Тийм хүмүүс зүэр л инээдтэй санагддаг.

- Би хэлсэндээ хүрдгүй хүнд хамгийн дургүй. Том ч бай жижиг ч бай хэлсэн үгнээсээ буцчаад хүний хамаг цаг зав үрчээд, ядаж утсаар цаг нь тулаагүй байхад хэлчихгүй, юу ч болоогүйм шиг  харин чадсангүйээ гэж нүдээ цавчихгүй, санаа зовку хэлдэг хүнд дургүй. Би өөрөө хэлсэндээ байхыг маш ихээр хичээдэг хүн болохоор тийм хүмүүс найдваргүй, итгэж болмооргүй, бүр нэг зэвүүн санагдаад байды.

           Хаа очиж миний найзууд дунд тийм хүн ховор юмдаа.

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Ицми

би ч их ховор хүн шүү дэй :Р

Joe.

хэлээ юухүүү гэсэн шэээг юм яричааал

Оранж (зочин)

Ицми ч тээд 1 шүү дэй :р

Оранж (зочин)

Атаархуу адилхан болкээд үзээдийдэг хүнүүс байна. Би яг ийм юм авнаа гээл. Эсүүл шинэ юм авсан гэвүүл хэдээр авсийн гэж асуудаг хүнүүс бас сонин. Бас Худлаа хүнийг ар хударгаар нь муулдаг тийм 1 зэвүүн хүн би мэднэ. Дургүй лд бас...

Золу

Би байнга зовлон тоочдог хүнд дургүй. Тааралдах болгонд зовлон яриал, мөнгөгүй байгаагаа гайхаал, тийм хүмүүс амны билэггүй, муухай хар энергитэй санагдаад байды. Яаааг үнэн

Сафо

2,4,5,6,7д байгаа төрлийн хүнүүст дургүй бусад цөөхөн төрлийг нь тэгээд тоохгүй орхичихдог

Кена

яяааааг үнэн хэллээ

ХөрШ

ммхм ,, эерэг сэдвээр харин учирлавал сонсож чадах байхаа хэхэ

Batsy

Би холбоосон дунд байдаггүйг өнөөдөр л анзаарлаа :((. Би дургүй хүмүүсийнх нь нэг бололтой догоо :((

Elkhan

Хаа очиж миний найзууд дунд тийм хүн ховор юмдаа.
Ицми
би ч их ховор хүн шүү дэй :Р
Үүнээс харахад ганц байгаа нь дээд талын хүн ... эсүүл энэ 2 найз биш гэдэг дүгнэлтэнд хүрэх нь... :p

Мөрөөдөгч

пээ би чиний аймар дуртай хүн байна,

МиМи

балиар хүнүүс балиар л байдышт гэж мигээд :Р гэхдээ дотны хүн бол өөр лд хамаг юмаа яриал зовлон гунигаа хуваалцах ч бас сайхан шүүдай..

Аруунэг (зочин)

ммммм... гэснээс бүүр мммм хммм гэснээс өөр сээгий үлдээж чадахаа байжээ энэ юуныхуу :Р

Gorgeous

мннннннн ядаргаатай хүнүүс дэхдээ эерэг тал бас бж болохын эдгээр чанаруудад
1.Үл ойлгогдох байдал чайг л яахыг харж чамаас тэрсэхгүй бхыг хүсдэг.
2.Учир утгагүай муулна гэж бдгүүм. Таалагдсан хүнээ хэн ч хэзээч муулдгүү. Дэхээр ямар 1 юм таалагдаагүй.Ялангуяа юмыг хэтэрхий төгс хийдэг хүнд ихэнх хүмүүс таалагддаггүй.
3.Өөрт байгаа юмандаа сэтгэл ханах гэдэг бол цааш өсөж дэвжихгүйн байнга илүү ихийг хүсэж бх хэрэгтэй.
4.Нүүрэн дээр жэн ярьж чадахгүй бгаа нь чамайг дийлж чадахгүй. Чамаас дорд гэдгээ өөрөө хүлээн зөвшөөржаа гэгсэн үг_
5.Үхэх гэжаам шиг дайрч чаддаг хүн л мөрөөрөө яваа үхэр шиг хүнээс илүүд хүрнэ.
6.Хөөрхийг жоохон өрөвдөж хараад ямар хэцүү амьдарч бгааг нь харахад өөрийгөө гэчнээн азтай юм фээ гэж бодож эерэг энергээр өөрийгөө цэнэглэж болжээн.
7.Надаа зохихгүй бгаам шиг бсан ч зохижээн гэж өөртөө итгээд явуул бусдад зохиж бгаам шиг харагддаг. Хүн өөрийгөө юу гэж бодно. Тийм л хэмжээнд хүн амьдардаг гэдгээр жинкэн өөдрөг гар бээшд наа жэн :р
8.Хэлсэндээ хүркүү байсан ч тэр хүн амьдраад бна гэдэг гэчнээн эрх мэдэлтэйг нь илтгээд бх шиг.

Gorgeous

пай ми сэтгэгдээл мод руу илгээгдчлээшд яажугамлоо

ГЭРЭЛТҮҮЛЭГ

сэдвийг дагалаа гоё хэллээ...ЭНЭ ЗООС ЯАСАН ХӨӨРХИЙ БЭ хэхэ

Атаархуу Азаа

тххх тэр хэлсэндээ хүрдгүй хүн бол хамгийн тэнэг ядаргаатай

Sabrina

Хүн болгонд тэр хүн өөрөө зөв байдаг болохоор наад хүнүүсэд чинь ч бас зөвтгөх нэг юм байгаа л байхдаа хөөрхийс. Гэхдээ сайн харуул хүн болгонд л байдаг тохиолддог зан байна шд.

undraa

Би байнга зовлон ярьдгүй ч хааяа яримаар санагддаг зовлон байдаг Би байнга хүн муулдгүй ч зарим нэг хүмүүсийг хааяа муулчдаг Би хааяа өөрөөрөө бахархаж онгирмоор санагддаг харин би нэг ч удаа тэгэж үзээгүй Би хүн гомдоохгүй байхыг хичээдэг заримдаа өөрөө ч мэдэлгүй гомдооцон байдаг Би харин дандаа хэлсэн амандаа хүрдэг

Зочин

loflof гоё хэлжээ, гэхдээ gorgeous бүр ч гоё хэлж

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)