LoveLove : Байсан...

Байсан...

          Амьдралыг би дандаа сайхан байна гэж хатуу боддог байсан. Харин одоо амьдрал хатуудаа хатуу зөөлөндөө зөөлөн, хүнээр юу ч хийлгэж дөнгөдөг болохыг мэдсэн. Бодол минь зөөлөрсөн...

          Хайртай хүнтэйгээ бүх насаа өнгөрөөнө гэж хатуу боддог байсан. Хайр бол хамт байх баталгаа биш, зарим хүний хувьд түр зуурын сэтгэл хөдлөлөөс өөрцгүй байдаг гэдгийг ойлгосон. Бодол минь зөөлөрсөн.

            Бүх юманд  сэтгэлээсээ хандвал, хүн ч бас надад сэтгэлээсээ хандана гэж хатуу боддог байсан.  Гэвч сэтгэлээсээ хандсан хүмүүс минь над руу ус цацахыг зөндөө харсан. Гэхдээ би сэтгэлээсээ хандсан хэвээрээ л байна. Бодол минь хатуу хэвээрээ. 

            Би бүгдийг ганцаараа бий болгож чадна гэж хатуу боддог байсан. Ганцаараа бүтээж чадах бүхнээ бүтээсэн ч сэтгэлийн том зай нөхөгдөөгүй. Харин ч улам ганцаардсан. Бодол минь зөөлөрсөн.

           Амьдралдаа нэг л удаа амьд явж чадкум шиг сэтгэл өвдсөн. Үхэх нь л гэж бодсон. Би үхээгүйгээр үл барам хэнээс ч илүү амьдрах ёстой гэж бодсон. Сэтгэл минь хатуужсан.

             Төрсөн эгчийнхээ хүүхдийг 6 сартайгаас нь 6 настай хүртэл нь харж, ээж нь юм шиг өсгөхдөө өөрийнхөө хүүг үнсдэг шиг хэзээ ч тэгж хайрлаж үнсэж байгаагүйгээ мэдсэн. Хүүгийн минь үнэр энэ дэлхийн хамгийн зөөлөн, хамгийн сайхан үнэр. Ээж болоод зөөлөрсөн.

             Амьдрал намайг хатуужуулахдаа хатуужуулж, зөөллөхдөө зөөллөж, хатуу зөөлнийг минь тэнцүүлнэ гэж би мэддэггүй БАЙСАН...

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Золу

Амьдрал намайг хатуужуулахдаа хатуужуулж, зөөллөхдөө зөөллөж, хатуу зөөлнийг минь тэнцүүлнэ гэж би мэддэггүй БАЙСАН...ЛАЙК

Ицми

сайхан бичжээ...

Золу

Сайхан бичлэг

Batsy

Ээж болмоор санагдтал бичдэг бээшд хахаха

Сафо

гоё

Сафо

Батси минь сайн ээж болоорой хахаха

Золу

Хаха балай Батси

Sabrina (зочин)

Гоё бичжээ.

Золу

Сафо чи элгэнд бүр донтжээ хаана ч сээгийдсэн элэг сугалчих гээд байхын хэхэ

САНАСААР

би ч гэсэн

Maybe [11%]

Мэддэг болсонд баяр хүргьеаа

Maybe [11%]

Хахах Баци ээж боллоо юу

ГЭРЭЛТҮҮЛЭГ

зөөлөн бичжээ...

Сафо

батси санасаар гэж 2 ээжтэй болох юм байна даа яваа яваандаа

Antidote (зочин)

Бэци сайн ээж болнаа. Хүүхэд нь уйлахаар нээх гайхаж харчаал яаж байх бол кк.

Runner

зөөлөн нь л дийлдэг гээдайгаам даа. хэн мэдхүүдэй гэж мэгээд эргүүрээд :р

LoveLove

Энэнээс зөөлөн баймааргүй ч юм шиг... Заримдаа хэтэрхий хатуу байгаа ч юм шиг мэдкүээ мэдкү

МиМи

тунг нь тааруулал гоя хатуу ,зөөлөн байгуул гоя байхаа. би ч юугаа мэдхү дэ. хатуу зөөлнөө ч ялгадаггүй бацаан шүүдай :Р

Gorgeous (зочин)

mnnnnnnnn

Elkhan

Амьдрал сайхаан сайхан... Хатуу байх тусмаа амттай... :p

Оранж (зочин)

ямар ч хүүхдийг өөрийн хүүхэд шиг хайрлдгүүн билээ..

Цэцгээ

Сайхан бичжээ. Таалагдлаа:)

Bodolxon

юм юм бодмоор бичлэг байна даа...

Khan-So

bi bas medeh boloogui bn hezee humuus shig ongorson tsagt yrih boldoo

Сарнай (зочин)

Таалагдлаа. Амжилт Love

Arailoroitoj (зочин)

Товчхон хэрнээ тодорхой.., бүүр ямар гайхалтай бичдэгийм бэ, мундаг эмэгтэй юмаа чи!

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)