Би заримдаа мөрөөддөг юм. 15 - 17-р зууны язгууртан бүсгүй болж төрсөн бол... Хээнцэр, дэгжин, их зантай, бардам, урлагийн өндөр мэдрэмжтэй, хөгжим тоглодог, бас болоогүй хэдэн мөр холбочихдог. Энд тэндхийн язгууртан залуучууд гэрт минь цуглараад төгөлдөр хуур дарахыг минь сонсож, зохиосон шүлгийг минь магтахад ихэмсгээр толгойгоо үл мэдэг дохиж талархал илэрхийлээд л...
Гэсэн атлаа сэтгэлдээ тэдний магтаалыг үл ойшоож, зөвхөн өөртөө зориулсан шүлгээ тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, сэтгэлийнхээ гунигийг хөгжимөөр илэрхийлнэ. Хэн ч намайг гунигтай байгааг гайхахгүй. Учир нь энэ бол язгууртнуудын төрөлх зан гэж бүгд боддог учраас...
Сонгодог хөгжим, дуурийг тэр л үеийнх нь хэлбэрээр үзэж, уярч, дуурийн эмгэнэлтэй атлаа романтик дүрээр өөрийгөө төсөөлж, намайг хөгжөөж, миний сэтгэл зүрхийг булаах мөрөөдлийн залуугаа төсөөлнө. Сайхан цагаан морь унаад хээр талаар давхиж, хадан цохион дээр суугаад далай ширтэнэ. Бороо шивэрсэн үдэш саравчинд суугаад борооны дуслаар ая хийж амандаа аяархан дуу аялаад санаа алдан суух тийм л бүсгүй байсан бол...
Болохгүй бүхэн рүү тэмүүлдэг, язгууртны амьдралыг уйтгартай гэж, адал явдалд тэмүүлсэн, мэдэхгүй юм болгоноо сонирхон шохоорхсон, тэгсэн мөртлөө уйтгартай гунигтай тийм л нэгэн бүсгүй байсан бол...



28 сэтгэгдэл:
цооооооооооооооооошасссссссссссссссссссссссссссссс
ааан тэгүлэн би танай эсрэг дайсны талын баатар болнааа...танай хотыг эзлээд чамайг эхлэээд ляа ляа гэчээд тэгээд дараа нь хахаха за за болилооо
би тэгүлэн хатан болмоорайн.. тээд та хоярыг дуудаж ляа ляа гэчээд :Р гэж мэгээд хахаха
цаанаа л нээх гоя бичлэг санагдчлаа шүү гоя гоя
хахахахаха
ицми ляа ляа гэчээд биш гэгүүлчээд гэх байсым бишийм бишиймуу :р
хатан чэн гэгүүлдгү гэгдийн зааа :Р
хахаха би тэгүлэн ицми хатныг нь өөрийн эзэндээ дагуул бүсгүйгээр аваачиж өгнөө гэж мэгээд гэхдээ авч явах замдаа яяааж зүгээр байхуу ...ляа ляа шүү дээ
ягшдэй... би бөгдийх нь хатан бйана мэдрэлээ :Р гэж мэгээд хахахах
Өөөө миний бичжаагаа тануусын боджоогоо юмыг дээ :Р
:Р
нааг уушлаарай :P
тэгээд язгууртан залуусаа тоохгуй явж явж харц ардын нэг залууд хайртай болж этр ... :)))
Бээгийтэй 100 хувь санал нийлж байна...
goyeej - тихх тэгээд хамт оргох гэж байгаад баригдаж этр :Р. Тэгэнгүүт хүчээр нэг залуутай суулгаад, тэр нь надаа айрр хайртай би хайргүй, дотроо нөгөө залуугаа мөрөөдөөд, жилд нэг л удаа болдог багт наадам дээр сэмхэн учирч этр :Р
тэгсэн гай газар доороос нөхөр чинь мэдээд хайртай залууг чинь барьж аваад шоронд хийгээд....... гэээл үргэлжлээл байхын бол үргэлжлээл байхын байна
Дээр үед нөхөр мөхөр гэж байхгүй,Цагаан морьтой хүчтэй ханхүү байдаг байхгүй юу ......юун нөхөр шоронд хийх...
Орчин үед бас байлгаж болох л юм тэ.
Би сэхээтэн бүсгүй ... гээл за за гоё сэтгэлд сэмхэн үүлгүй тэнгэрт гэрэлтэх нар шиг мэдрэмж төрүүлчихлээ.
Харин тиймээ. Язгууртан бүсгүй болоод төрсөн бол хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Дуулж,бүжиглэж шүлэглэж, хөгжимдөөд, ямбалаг, намбалаг, дэг жаяг нтр гээд л бүх зүйл сайхааан...
хэхэ гого мөрөөдөл шүү. Би харин тэр гувцасыг нь нэг углаад корсетийг нь хамгийн гүчтэйдээр нь чангалж байгаад ихэмсэг зураг авахуулах юмсан гэж хүсдэгээ.. Нэг л өдөр авахуулна даа ккк
Ара пара бухххх .... чи язгууртан бол :р
Сайхан цагаан морь унаад хээр талаар давхиж, хадан цохион дээр суугаад далай ширтэнэ. Энэ хэсэгт хамаг сэтгэл санаа минь явчлаа. Морь унаж чадкүүм жэн бас өндрөөс айдим жэн гоё далайтай газар очжаад машаанаар салхи татуулнаа. Удахгүй энэ ондоо багтааж кк.
Оранж Ара пара бухххх . гэнээ хахаха пүү гэдэгшд бух бхдаа яахүүд хахаха.
Хэхэ сайхан юм би лав сүүүпэр баатар болохийг хүсдийшд,,,, Сайхан блог шүүү дүүдээ амжилт
тэр далайг харах хэсэг нүдэнд бүр харагдчилааа
би тгүл таний охин болноо итр :Р
kkk zazoo like2 oor yug gehev kkk
unfortunately , i could not see your passage , but saying in hopes of reading next time
Гоё хамгийн гоё нтр хэхэ Реклам болоо явчлаа...сайхан бичжээ ТӨСӨӨЛӨЛ......
сайхан бичжээ.чамд амжилт.
"Юуг ч бодож болдог орчлон" шүү дээ. Сайхан бичжээ.