LoveLove : Харин... / Лофнайноо /

Харин... / Лофнайноо /

Би жоохон байхдаа мөрөөддөг байлаа. Том байшинтай, олон хүүхэдтэй, тэгээд би айрр гоя онгоцны нисгэгч, харин манай нөхөр айрр том дарга, амралтаараа хүүхдүүдээ аваал дэлхийн бүх улс орныг тойрно, сансарт ниснэ гээл... Ернол олон л мөрөөдөл байсан л даа. Гэхдээ энэ мөрөөдөл бол биелүүлэхийг хамгийн их хүссэн мөрөөдөл минь юм байгаам.

Би бас их зүүдэлдийн. Нисээд л үүлэн дээр буугаал, сэлээл, 1 юм бодонгуут биелээл, надаас явсан хүн буцаж ирээд л, минийх биш хүнийг өөрийн болгоод л, дуртай газартаа очоод л, айгаад, зугтаагаад, адал явдлуудаар дүүрэн дүүрэн зүүднүүд... Зүүдэлдгүй шөнө гэж надад байдгүй...

Харин..

Амьдрал бол мөрөөдөл биш. Хүсэх тусам хясдаг, болохгүй юм болгон руу сэтгэл хамгийн их тэмүүлдэг, алддаг, онодог, алдаанаасаа суралцдаг, бүдэрдэг босдог, тэгэх тусам хатууждаг, уйлах нэг өдөр байхад инээх олон өдөр байдаг, өөдрөг бодол, сэтгэлийн тэнхээг хачин ихээр шаарддаг... тиймээ мөрөөдөл биш.

Амьдрал бас зүүд ч биш. Хүний сэтгэлийг хүчээр булааж, нэгэнт эргэсэн сэтгэлийг буцааж авч болдоггүй. Бодсон бүхэн минь биелж, үүлэн дээр амьдардаггүй. Аварга амьтнаас биш хүн хүнээсээ айдаг, гомддог. Далавчтай мориор нисэж, бурхан болоочтой уулздаггүй.

Гэхдээ...

Би амьдралд дуртай. Инээж, хөөрч, баясаж, хайрлаж, дурлаж, гомдож, туниж, уурлаж, уучилж, мөрөөдөж, зүүдэлж, зүрх сэтгэлийнхээ хандсан зүгт хийсэж явах дуртай...

start=-22 , cViewSize=50 , cPageCount=1

28 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
...Shake...

Цо ...

Batsy

Цоо

...Shake...

Ка ... умшаады ...

Batsy

Ахиад хоцорчлоо :P

LoveLove

Хахахаха Бэци л дээ. Уул нь сандруу гартай л хүн баймаар :Р

Batsy

Харин би .... айр дуртай гэж мэгж хахаха

дурлагч

Бичлэгт лайк :)

...Shake...

Гоя ...

Кена

энэ юун зоос вэ? дандаа сүлдээрээ буугаадаахын

Золу

Амьдрал нээрээ дурлахгүй байхын аргагүй л байдын тэ...
Batsy нээрээ яасан ч гэцүүмбдээ хэхэ

Sabrina

like

Гана

тийм шүү... үнэн бодит байдлаас хааяа ч гэсэн зугатаж болдог бол... заримдаа би зүүдээ үнэн байгаасай гэж үнэн сэтгэлээсээ хүсдэг... даанч билэхгүй нь харамсалтай...

Ицми

гояа бичлэг... ёстой гояа

Runner

Гэхдээ одоо миний амьдрал тэр мөрөөдлийн бас зүүдний ертөнцтэй илүү хамгийн ойрхон байгаад байгаам шиг :р

Заримдаа амьдралыхаа яг энэ үед гацчихмаар санагддышдэй :р

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Харин тийм шүү.

grazy_woman

Харин л дээ... гоё...

Stormy

Ерөөсөө л амьдрах бол сайхан үйл явдал л даа.

ХөрШ

ммм сайхан бичлэг байна =)

Monroe (зочин)

Ямар сайхан бичээ вэ? Хонгороо сайхан бичжээ!!!

Joe.

сторми той санаа нэг байна амьдрах бол сайхан үйл явдал юмдагуу даа

Gorgeous

Зүрх сэтгэлийхээ хандсан зүгт хийсэх гоё үгайн.

Tuul (зочин)

үнэхээр сак болжээ сэтгэл үнэхээр их хөдөллөө

Мауз

Гоя бичлэг. Гоя үгс. Гоя харин. Гоя гэхдээ

Khan-So

Shn bichleg bn goodluck

Зочин

Хальт гарчиглаал
Хальт сэтхигдэл уншаал энэ бол шууд түрүүлнэ гэж бодов
Харин ... яах бол ???

Харьцуулалт бол их гое
Харин яав? гүйцэд уншсангү

Арслантай авдар

Мөрөөлөдгүй хүн мөхөөлдөс шиг амархан хайлна... ккк зохиогоо чаацан

Аруунэг

мммммммм.. юм бодохгү сайхан унтая гэсэн чэн бүр сонин болчлоо......

амьдрах сайхан...

Зочин

Мөрөөдөлгүй хүн мөхөөлдөс шиг амархан хайлна ... ккк засаа чаацан :P


Ертөнцийн гурван МӨ-гүй хүн

Мөрөөдөлгүй хүн
Мөнгөгүй хүн
Мөсгүй хүн

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)