LoveLove : Мартчихжээ бүх юмыг чинь...

Мартчихжээ бүх юмыг чинь...

Тэр нэгэн мөчид бидэн 2-ын харц тулгарч

Тэнэгэр орчлонд хайрын совин зүрхэнд харваж

Дөлгөөхөн харц, даруухан инээмсэглэл намайг шагнаж

Дөнгөж сургуульд орсон хүүхэд шиг би баярласан

           Өтгөн сормуусаа ичингүйрэн буулгалгүй

           Өөдөөс минь чи хайраа илчлэн ширтсэн

           Үгээр биш харцаар болзоонд дуудаж

            Өмнөөс минь гунигтайхан инээмсэглэсэн

Чи бидэн 2-ын анхны харц, анхны хайр

Цээжинд ургасан хаврын хэнзхэн яргуй

Мартагдаж хоцорсон хуучны нэгэн пянз шиг

Маргахын аргагүй багын минь нэгэн мөрөөдөл

            Хорвоо биднийг салгана гэж саналгүй

            Хоёулаа мөн ч гэнэн явж дээ

            Хожим хойно хүний нутагт таарна чинээ бодолгүй

            Хос хунгийн жигүүр дэлгэж явж дээ

Тэгвэл одоо тэр цаг нэгэнт өнгөрч

Тэртээд одсон он жилүүдийн дундых болон

Анхны харцаар дуудсан гэнэн хайр үлдэж

Амьдрал дагасан зам аль хэдийнээ салаалжээ...

Өчигдөр хуучны нэгэн зургаа хараад хуучны нэгэн дэвтрээ сөхсөн чинь ийм шүлэг оллоо. Би зохиосон билүү, хүний зохиосон шүлгийг бичлүү сайн санадаггүй ээ. Дурсамж гэдэг тархи толгойноос гарч өгдгүй заримдаа сайхан ч юм шиг, заримдаа гайтай ч юм шиг юм байхын. Тэр үед болж байсан үйл явдал, үг яриаг санаад байгаа мөртлөө удаан уулзаагүй хүмүүсийнх нь төрх нь бүдэгхэн, хоолой нь бүгтхэн, нэг тийм төсөөлөх гэж оролдоод ч орж ирэхгүй юм.

            Тиймээ би одоо л түүнийг мартаж байгаа юм шиг байна. Яаж инээдэг байсныг чинь, над руу яаж хардаг байсныг чинь, намайг яаж үнсдэг байсныг чинь, намайг яаж тэвэрдэг байсныг чинь мартчихжээ. Чиний үнэрийг, чиний харцийг, чиний гарын чинь илчийг би санахгүй байна. Зүгээр л дүр төрхийг чинь, хэлж байсан үгийг чинь тэр үед байснаар нь санаж байна. Одоо бол чи миний танихгүй хүн болсон байх. Тийм болохоор дахиж дурсахаа болийдоо. Зүүдэндээ уулзаад байхаар санаад байдаг байсан одоо зүүдлэхээ ч больсон. Зүүдлүүлдгүй тарни зааж өгсөн хүнд баярлалаа :Р.

           Дахиад юу ч санамааргүй байна. Хааяа, бүр үе үехэн чамайг дурсаж байя. Баяртай...

start=-26 , cViewSize=50 , cPageCount=1

24 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Elkhan

Пай ... гэгэлзээдхэж...

TigerFish

За ямар ч байсан мартаад эхэлнээ гэдэг чинь сайн зүйл. Чи ахин зүрхээ нээхэд саад болох зүйлгүй боллоо гэсэн шүүдэй. Гэснээс тэр шүлгийг найз нь зохиосышдээ санку байнуу? Хэдэн цаас надаас зээлснээ бас санку байнуу гэж мэгээд :p

Ицми

хаххахах мэдрэл Илхан, Тайгер хояр :Р


баяртай... гэж мэгэд :Р

Өнөрөө (зочин)

мартсан чинь сайн байна. Их гоё бичлэг байнашүү

...Shake...

Ха ... Мэдрэл Элхэн, Тайгер, Цээмээ, Өнөрөө дөрөв :р

Гана

ингэтлээ мартахад хэдэн жил хэрэгтэй байна?

Өнөрөө (зочин)

би яагаад мэдрэл дунд орчуу Шэйкээээ хнннн тэнэг амьтан :р

Өнөрөө (зочин)

нээрээ хэдэн жил зарцуулагдав 7,8 жилүүү аймрымаааа

...Shake...

Өнөрөө биш байсым уу :...

Batsy

Ямар уярмаар юм бэ

LoveLove

Elkhan - харин тихх
TigerFish - дүүрэн юман дээр юм нэмж хийж болдгүй гэж. Бүгдий нь хоосолноо.
Ицми - баяртай :Р
Өнөрөө - би чаднаа чадышдээ :Р
...Shake... - :Р
Гана - 6 жил :Р

Batsy

Гоя

Хариука

хэрэгтэйгээ мартаад хэрэггүйгээ мартдаггүй нь хяслантай шүү нээрээ чихшиг
энэ дээр байгаа хүмүүс бүгд мэдрэл хахах

Гана

ммммммммммммм тиймүү

дурлагч

мартсан бол болжээ болж. Дахиж шаналах юмгү амар.
Одоо сайхан өөдрөг, аз жаргалтайгаар хором мөч бүрээ харамсах юмгүгээр сайхан өнгөрөөдийм шдээ

Gorgeous

Би эмзэг дээрээ тавицан бгаа болохоорчимуу нулимс мэдрэгдээд бхын. Би өөрөө уйлкаадаачимшиг кк.


Гэхдээ та яг уйлсан уу энийг бичжаахдаа ядаж нулимс цийлэгнэсэн үү?

Sabrina

Сэтгэлд нэг тийм хөнгөхөн гуниг гэсэн салхи бүүр түүрхэн салхилаад өнгөрлөө. Мартахыг хүсэхээр мартдаггүй харин мартчихсан хойноо л хааяа санахаар мартчихсанаа ойлгодын шд.

Зочин

I said baby, you're not lost oh yeah yeah :P

bobo (зочин)

saihan yum aa

LoveLove

Batsy - гяляля
Хариука - харин тихх
Гана - мхн
дурлагч - мхн тэхдээ ч би хийсэн юмандаа харамсдаггүй хүн дээ
Gorgeous - зүрх нэг тийм сонин хөндүүр байсан...
Sabrina - харин мартаагүй гээд бодоод яваад байсан чинь яг үнэндээ хамж байсан мэдрэмжүүдээ бүгдий нь мартчиж, зүэр л зураг харжаагаам шиг санадаг болчихсоноо гэнэт мэдрээд...
Зочин - орчуулаад аль :Р
bobo - юу нь?

Khan-So

zazoo shn bichije e amjilt

элийрсэн ... Хилийн Цэргийн Онигор Нүдэн

гялс сэдвээ зарлаатхыч, чи л надаа нэг гоя юм өгхээмшэг санагдаадайн

life (зочин)

Bolj bna martana gdeg tom zuil deerh zarim neg nuhdvvd alga bold doo gamshig ym

САНАСААР

эээээ дээээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)