LoveLove : Зовлон гэж зовлон уу эсүүл...

Зовлон гэж зовлон уу эсүүл...

              Хүн жаргал даадгүй зовлон даадаг гэж ярих юм билээ. Тэр үнэн байхоо. Харин хүмүүсийн зовлонг байнга сонсоод байхаар сэтгэл хатуу болчихдог юм бол уу, эсвэл зовлонг тоохоо больчихдог юм бол уу? Би хэр баргийн юманд гуниж гутарч, зовж байна зүдэрч байна гэхээ больчихсон, хүмүүсийн хэцүү байдлыг сонсоод өрөвдөхөө больчихсон, тэр зэргийн юм байх гэж боддог болчихсон байх юм. Хэзээ ийм болсноо сайн мэдэхгүй байна. Заримдаа энэ нь надад их амар ч юм шиг, заримдаа би ямар муу хүн болчихоо вэ гэж бодогдоод байна.

Хүн хэзээ ч өөрт санагдаж байгаа шигээ тийм их аз жаргалтай юм уу тийм их золгүй байдаггүй гэдэг. Юу ч тийм хэцүү биш юм шиг, юу ч тийм зовлонтой биш юм шиг нэг тийм гөлгөр хүйтэн хүн болчихсон ч юм шиг. Мэдэхгүй юм даа. Хүн хүний хувьд зовлон нь өөр өөр байдаг байх. Гэхдээ өөрийн зовлонгоо хүнд тохдог хүнд би дургүй. Хүний төлөө амьдарч байгаа юм шиг хамаг зовлонгоо хүнд даатгачихаад тэр хүн л зохицуулах ёстой гэж бодоод явдаг хүнд ВТФ гээд хэлчмээр санагддаг.

            Зовлон үзсэн нь л сайн хүн байдаг гэдэг худлаа. Зарим үед жаргал ч хүний зан араншинг ариусгадаг. Зовлон хүнийг ихэнх тохиолдолд өчүүхэн, хонзон санамтгай болгочихдог. /Сомерсет Моэм/ гэдэг үг байх... Багаасаа зовлон үзсэн юм хөөрхий гэсэн хүмүүс ихэнхдээ хүнд зовлонгоо тохомтгой, бусдын дээр гарах гэсэн атаархуу хүмүүс байх юм.

             Би бурхан биш. Би зовлонг зохицуулагч биш. Би залхаж байна...

start=-24 , cViewSize=50 , cPageCount=1

26 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Stormy

ммммм

Joe.

чи ч яахуу дээ тэгээл тэгээл тэгээл тэгээл ямар зовоод байх биш гэссссссссссссссссссссс

эсүл чамд зовлонгоо яриад байгаа муу хүмүүс

Зочин

Бичас :P

Joe.

гэснээс энэ зоос чэн уншуулкуу байхын хэд дарваа холдуулах гэж

Мауз

Дахиж зовлонгоо ярихгүйэ. вуууаййн гэж мэгээд

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

НЭГ Ч БОЛОВ ХҮНИЙГ ЗОВЛОНГООС НЬ АНГИЖРУУЛАХ ХҮЧ ЧАДАЛТАЙ БОЛ БАЯРЛАХСАН

3apaa (зочин)

Дошгирчиждээ хө. Дурлахаа байчихдагийн ингэсхийж байгаа.

3apaa (зочин)

Antidote (зочин)

Элементарны юмыг нээх гүн ухааны аястай болгоод биччих юм аа. Нээх хүний хэлсэн үгээр ишлэл нтр авцан айн :P.

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Сомерсет Моэм гэж нөхөр үнэнийг өгүүлжээ. Бичас тэгж боддог.

Ицми

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Сомерсет Моэм гэж нөхөр үнэнийг өгүүлжээ. Бичас тэгж боддог.



хахахаха Анти гуцаач хахаха

даварцан DOVE

Зовлонгоо зохицуулуулъя аа :ъ
Өөр өөрсдийгөө зовлонг өөрсдөө л үүрчүүл сүртэйм бишүүд

Runner

хүмүүсийн яриад гоншигоноод байгаа зовлонгууд ихэнх нь зохицуулчихмаар л байгаад байды. биол тээд шууд чихнийхээ хажуугаар өнгөрүүлийшдээ. за би ч тээд насаараа жаргажаа хүн юугаа мэдхүүдээ :р

Ицми

хаха Араанэр л даа хаха

Runner

зовлон үзэж өссөн хүн сайн хүн болно гэж угаасаа шаал худлаа. Чингис хаан л гэхэд өлсөж өссөнийхөө хариуд үндэс угсаагаар нь устгаж, бүх дэлхийг шахуу түймэрдээ биз дээ :р

Золу

Бичлэг, Даавын Сээгий 2т Лайк дэхүү

Ицми

чи яаад манай Чийгий агааг муулаадаан... алы шүү... гэж мэгээд :Р


харин тээд тэр Сомерсет Моэм гэж хүнтэй санаа наалджаашд

Elkhan

Архичны гэр бүлд өссөн 2 ихэр...
- Би багаасаа гэмт хэргийн үүр уурхайд өссөн болохоороо л хуульч болсон...
- Би багаасаа гэмт хэргийн үүр уурхайд өссөн болохоороо л дээрэмчин болсон... :P

tsuki

aaan

3apaa (зочин)

Элханд LIKE

...Shake...

Элханд LIKE ...

Тав дугаар сар

Ернол зовлон их үзсэн хүмүүс чэн айр муу санаатай нэг тийм амиа хичээсэн болчихдог юм шиг байналээ шд.

Атаархуу Азаа

зовлон гэж юу еэн гэж мэгэд зовлон нэгэнд нь тохиолдоход нөгөө нь гатлаад даваад гарах чадварыг зовлон даадаг гэдийм у?
зазаза би юугаа мэдэх үү

Gorgeous

ммммм

LoveLove

Stormy - ...
Joe. - байнга сонсохоор залхчих юм
Мауз - ккк та нар минь л зовлон ярькум даа
Лээгий - харин чадку байхад яриад байхаар хэцүүм...
3apaa - дурлалтай ямар ч хамаагүй
Antidote - Гуц
даварцан DOVE - харин өөрсдөө зохицуулчих юман дээр яах гэж хүнд хамаг байдгаа ярьж хүний санаа зовоодгийн бол...
Runner - бичас уул нь жаргалтай хүн л дээ. хүний зовлон сонсохоор жаргал жоох хасагдаад байх шиг :Р
Ицми - тихх надаачас таалагдаад байдын энэ үг
Elkhan - тийм юм байгаа шүү тэ. Архичины гэр бүлд өссөн хүн нэг бол архийг үнэн сэтгэлээсээ жигшигч болно, эсвэл тэр амьдралд уусна. Аль нь болох нь тэр хүний л ухаан байх даа
Тав дугаар сар - тийм бололтой...
Атаархуу Аз - харин юу юм бол...

secretwish (зочин)

зовлон үзсэн хүмүүсийн буруу ч гэж юу байхав, тэхдээ жаргалтай хүмүүс гоё л юм билээ...
би архичны гэр бүлд өссөн, тиймдээ аавыгаа гоёоор харахад хэцүү, гээд одоо тэр хүн л намайг бий болгосон болохоор одоо бол түүнийг үзэн яддаггүй өрөвддөг
би цусанд минь байх архины донгоор хааяа уудаг та нартай л адил, харин согтуу хүнийг үзэж чаддаггүй, гэлээ гээд би атаархуу амиа хичээсэн биш л юм шигээдийшд
энийг битий нээх хүндээр тусгаж аваарай, бас би л хувьдаа зовлонтой хүүхэд насаа зодуур дунд өссөн гэр бүлээ тэр чигээр нь ярих дургүй, аль болох гоёор л ярьдаг
хүн хүн адилгүйээ гэж, хэрэв тэр хүн яриал байгаа бол чи сонсох дургүй л бол тэр хүмүүстэй нийлэх хэрэг байхгүйм шигээ :)

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)