LoveLove : Харц...

Харц...

                Хүний нүдийг сэтгэлийн толь гэдэг. Харц үнэхээр сонин. Хүнийг үг хэлэхээс нь өмнө, бүр үг хэлээгүй байхад нь уурласан, баярласан, асуусан, гунигласан, үзэн ядсан, үл тоосон, хайрласан бүхий л сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Гэхдээ заримдаа өөдөөс минь хараад сууж байгаа хүний юу бодож байсныг огт төсөөлөхгүй явах үе ч байх...

               Би боддог юм. Хүн хүнтэй анх тааралдахдаа царайг нь хардаг ч тэр хүнийг таних тусам сэтгэлээр нь хүнийг хардаг болдог юм шиг. Царай муутай хүний царайнд нь дасчихаар хөөрхөн харагддаг гээл хүмүүс ярьдышдээ. Тэхдээ тэр дассандаа биш тэр хүний сэтгэлийн царай нь сайхан болохоор хөөрхөн харагддаг ч байж мэднэ. Үнэхээр хөөрхөн мөртлөө хүйтэн хоосон харцтай хүн байх, гоц гойд царайлаг биш ч нүдэнд дулаахан, даруухан, эсвэл бүүр цоглог, эерэг харцтай хүн ч байх.

              Би хүний нүд рүү хараад ярьж чаддаггүй хүнтэй юм ярих дургүй. Зарим оронд хүний нүд рүү харж ярихаар тэр хүний энергийг авдаг гээд нүд рүү аль болох харахгүй ярихыг хичээдэг гэж сонссон. Тэхдээ л би нүд рүү харж ярих дуртай. Ядаж тэр хүний худлаа ярьж байгаа эсэх нь мэдэгдэнэ. Би ч гэхдээ хүний нүд рүү харж байгаад худлаа хэлж чаддаг муу хүн гэж өөрийгөө боддыншд :Р

              Дуртай хүнийхээ нүд рүү харж байгаад юм яриад нүдээрээ инээхийг нь харах сайхан... Хүний царай төрх бүдэгрэхэд харц нь л сэтгэлд үлдхиймдаа...


start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Оранж (зочин)

нүд рүү харж ярьж чаддаггүй, 1 тийм дальдчсан харцтай хүнүүстэй харьцах хэцүү шүү. бүүр уур хүрмээр

Оранж (зочин)

нүд рүү харж ярьж чаддаггүй, 1 тийм дальдчсан харцтай хүнүүстэй харьцах хэцүү шүү. бүүр уур хүрмээр шүү.... зарим хүнүүс ижилхэндүү харцтай байдиймлээ.

Оранж (зочин)

нүд рүү харж ярьж чаддаггүй, 1 тийм дальдчсан харцтай хүнүүстэй харьцах хэцүү шүү. бүүр уур хүрмээр шүү.... зарим хүнүүс ижилхэндүү харцтай байдиймлээ.

harmogu (зочин)

хэхэ тийм шүү.. Харин зүгээр л харж байгаа нь нээх гоё тийм харцтай хүнүүс бас байна аа.. Зүгээр л харж байхад нь дуралчих гээд этр кэкэкэ

Runner

Хүн хүнтэй анх тааралдахдаа царайг нь хардаг ч тэр хүнийг таних тусам сэтгэлээр нь хүнийг хардаг болдог юм шиг.

тийшд угаасаа

Ицми

би харцнаас айрр айдышд... тээд дандаа зугатаадаг кк

Gorgeous

мннннха гоёёёёёё

Гана

namaig tursnuus hoish nuhur maani nadruu hardag bsan goy hartsaaraa huugee l haraad bh shig sanagdaad joohon gomdoltoi l bgaa

Зочин

like

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)