Түүнийг санасаар...
Санаад утсаар ярьмаар...
Яриад гүйгээд очмоор...
Гүйж очоод уулзмаар...
Уулзаад нүдийг чинь ширтмээр...
Удаан хараагүй сэтгэлээ баясгамаар...
Харцаараа ярьмаар...
Хэдхэн үг ч болов сольмоор...
Гарыг чинь ганцхан удаа атгамаар...
Гал халуун сэтгэлийг чинь мэдэрмээр...
Энгэрт чинь наалдмаар...
Эрхэлж чамд тунимаар...
Ганцхан өнөөдөр хамт байгаач гэж хэлмээр...
Гарцаагүй сүүлийн удаа гэж гуймаар...
Уруул дээр нь шүргээд ч болов үнсмээр...
Уулзахгүй байж чадахгүй нь гэж шивнэмээр...
Хархан үсий чинь илбэмээр...
Хайрлаж тэгээд тэвэрмээр...
Хэн ч мэдэхгүй учирлыг амсмаар...
Халуухан өвөрт чинь жаргамаар...
Амгалан унтахыг чинь хармаар...
Аяархан босоод хувцсалмаар...
Сүүлчийн удаа гэж ширтмээр...
Шүүрс алдан гунигламаар...
Харанхуй өрөөнд орхиод гармаар...
Халуун нулимс унагамаар...
Эцсийн удаа гэж сэтгэлээ хуурмаар...
Эргэж харалгүй тэгээд явмаар...

15 сэтгэгдэл:
Гоё бичжээ
ßàãààä ñ¿¿ëìèéí óäàà ãýæ...
Би харин илүү шуналтайм шиг байна шдээ. Ганц гэхгүй шдээ. Үргэлж ингэмээрийна гэнээ хэхэхэ
Гэхдээ олон удаа ингэмээр..... кккк. Бас дурласан уу?
гоё бичжээ, жинхэнэ амьдрал дээрээ бол дахиад ганц л удаа гээдаагуул яанам бэ ккк
золиг гэж сайхан бичиж шүү
эбий эбий, яацын.
гоё бичсэн байнааааааа.....
Баярлалаа. Давка - би чинь дурламтгай хүншд гэсс худлаа худлаа 1 л хүн байгаашд. Янзагахан - уг нь тэгмээрлийн даанч болку л байна даа Секретвиш - ккк угаасаа моноглын маргааш дуусдгүй гэдэг шиг ловловын ганц дууску байх л даа ккк
Нээрээ энэ тас шүлэг байсан шүү. Таалагдсан таалагдсан чиний гоё шүлэг
Баярлаа :)
Яаж ингэж гоё бичээд байдгийн бэ? золиг гэж
Yostooooooooiiiii goy bolj.
их тааламжтай уншлаа үргэжлүүлээд цааш нь хэдэн мөр тэрэлмээр санагдчихлаа.......................................................................
таалагдлаа