LoveLove : Өчигдөр...

Өчигдөр...

Өчигдөр 10 хэдэн жил уулзаагүй ангийнхантайгаа уулзаад. Ихэнх нь гадаадад байсан болохоор одоо л уулзах боломж олдож байгаа юм л даа. Заримтай нь ч өдөр болгон уулздаг тохиолдол ч байлаа. Ангийнхан яг хэвээрээ. Нүүр царай, зан ааш, яриа хөөрөө. Түүнийг ирэх болов уу гэж уул нь их харсан ч хүний асуусан, гайхсан харцанд дургүйг чинь мэддэг болохоор ирээгүйд гайхаагүй. Би их мартамхай болчихсон юм байхдаа тэгдэг байсан ингэдэг байсан гэж ярьсан болгоны нь шахуу санахгүй юм. Гэтэл миний хэлсэн үгийг хүртэл хүмүүс санаад байхын.

Нэгнийдээ цуглаад 10 жилийн урлагийн үзлэг, хонхны баярын бичлэг үзээд. Ганцхан хүнд л байдын. Зүгээр л элгийн юм байнаа :Р. Ямар ч сайхан сэтгэлээрээен, тэр нүүр царайны хувирал, хэлж байгаа үг этр бол ямар ч хошин шогоос илүү, бас айрр гоя дурсамжтай, зарим газар нь бараг л уйлчмаар юм байхын. Ангийнхантайгаа уулзаад сэтгэл сэргэх байх гэсэн чинь харин ч эсэргээрээ айрр гунигтай байна.

Цаг хугацааны машинаар өнгөрсөн лүүгээ очку гэсэн үгнээсээ няцлаа. Яг 12 жилийн өмнө буцаад очмоор байна. Яг тэр үеийн аз жаргал, сэтгэл хөдлөл, хайр дурлал, гуниг баярыг дахиад нэг мэдэрмээр байна. Нэг хүнд 2 дахиа дурламаар байна, нэг амьдралдаа 2 амьдармаар байна. Үнэхээр мартаж чадамгүй, мартаж боломгүй хамгийн сайхан үе минь. Гэнэн цагаахан, оргилуун хүслээр дүүрэн, өчүүхэн юманд баярлаж гомдож явсан хиргүй тунгалаг сэтгэл минь, хоёргүй үнэн сэтгэлээр хайрлаж дурлаж явсан хайр минь, би та нарыгаа санаад байна. Буцмаар, явмаар байна. Сэтгэл хөндүүрлээд, хүнтэй ярих ч хүсэл төрөхгүй юм. Үнэхээр сайхан тэр үеийг дахиад ганцхан мэдрэхсэн...

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Stormy

Өнгөрсөнөө эргэн санан. Өнгөрсөн болоод ирээдүй байдаггүй гэж огт худлаа

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

tsooooooooooooooooo tsoo tsoo tso tso ts

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

zolig gej. tsoortson bsan bna ;P

Runner

хахаха лээгийгийн сүртэй цоолсныгээ хахахахаха

LoveLove

Яг л оросын кинон дээр гардаг шиг.

10 жилдээ бие биедээ хайртай байгаад охин нь хүүхэдтэй болчихдог. Гэтэл залуу ангийнхаа өөр бүсгүйтэй суугаад олоон жилийн дараа цуглараад бичлэг үзээд... Түүн дээр нь хөл бөмбөг тоглоод хүүхэн нь гоол хийгээд залуудаа үнсүүлээд л...

Яг тэрэн шиг хонхны баярын бичлэг дээр хамт суучихсан, чихэнд минь ямар нэг юм шивнээд би инээгээд, үсийг минь хойшлуулж өгөөд...

Runner

урагшаа зоригтой алх. сайхан бүхэн урд чинь байгаа хонгорхоон мээн :)

Ицми

уртаааааар санаа алдаад гарав...

ингэхэд би ер нь аруун жил төгссөн хүнүү :Р олон сургууль дамжаад явцан болохоор над ангийнхан гэж байдгүшд :Р

Мөрф (зочин)

Гунилаж байгаа ч гэсэн энэ чинь л аз жаргал шүү дээ. кэкэ.
Сэтгэл зүрхээ удирдаж чаддагсан бол...
Жил ирэх тусам хүний сэтгэл хөдлөл багасдаг болуу.

Золу

би бас саяхан 10 жилийнхэтэйгээ уулзсан уг нь их гоё байсан л даа гэхдээ бас л нэг кино шиг
миний хайхардаггүй байсан намайг шүтдэг байсан даруухан туниа муутай хүү өндөр сайхан залуу, халамжит хань, аав болчихсон ирсэн. Тэгсэн би нөгөө гайхалтай гэж гүйгээд байдаг байсан нөхөрөөсөө салсан, ганц бие ээж...

miracle (зочин)

Харин тийм сайхан дурсамжтай үеээ дурсахаар уулзалдахаар маргаашнаас нь эхлээд аягүй гунигтай болчихдог юмаа. Би ч гсн болдог бол 5н жилийн өмнөх рүү буцмаар байна. Тэгээд одоо харамсаж байгаа алдаагаа засмаар байна. Тэр үед дэндүү жаргалтай байгаад жаргалдаа ташуураад жижигхээн зовлонг томруулаад одоо өнөөдрийн ийм том зовлон болгочихсондоо харамсдаг

AntiDotE

Сайхан дурсамж сайхан шүү. Гэхдээ л нэгэнт эргэж ирэхгүй болсон цаг хугацаанд хоргодон одоо болон ирээдүйгээ үнэ цэнэгүй мэт санах нь утгагүй. Ирээдүйн ойрррхон цагт л одоо гэх энэ цаг чинь бас л сайхан дурсамж болно.

дурлагч

Антигийн сээгийнд лайк

Elkhan

Харамсах зүйлгүйгээр амьдралаас авч болох бүхнийг Давхар хам...

Sabrina

10 жилийн тийм гоё дурсамжтай харин ч чи аймар азтай хүн юм байна.

Хариука

дурсамжуудтай гоё юмаа.. надад 8жилийнх л санагджын сүүлийн 2нь нэг мэдхэд л өнгөрцөн байсан.. Элханы сээгийнд лайк нтр

secretwish (зочин)

би бас арван хэдэн жил уулзаагүй 10 жилийнхэнтэйгээ уулзсан чинь памятаа алдцан хүн шиг ангайсаар байгаад таарсышд, юу ч санахгүй нэгийг нь бүр огт танихгүй байсан, тэгсэн тэр нь надад сайн байсан болж таараад элэг авмаар юм билээ
хүмүүс тэгсэн чинь нээрээ аймаар санадаг юм билээ, сонин
мартсан шалтгаанаа тэрнээс хойш дэндүү олон сайхан зүйлс болоод тэднийг дурсах зай байгаагүй гэж ойлгосон
мэдээж тэр нь өнөө чиний миний олон дурласан залуусаас болсон хэрэглд
бүү гунь бүү шантар, амьдрал чамд юу бэлдсэнийг чамайг юу хүлээж байна гээч, хэрэв чи зовж байгаа бол эргээд заавал бэлэг өгнө, үүнд итгэлтэй байж болно шүү

Атаархуу Азаа

дараа нь энэ цаг үедээ харамсахгүй л амьдарвал болоодо

secretwish (зочин)

би бас арван хэдэн жил уулзаагүй 10 жилийнхэнтэйгээ уулзсан чинь памятаа алдцан хүн шиг ангайсаар байгаад таарсышд, юу ч санахгүй нэгийг нь бүр огт танихгүй байсан, тэгсэн тэр нь надад сайн байсан болж таараад элэг авмаар юм билээ
хүмүүс тэгсэн чинь нээрээ аймаар санадаг юм билээ, сонин
мартсан шалтгаанаа тэрнээс хойш дэндүү олон сайхан зүйлс болоод тэднийг дурсах зай байгаагүй гэж ойлгосон
мэдээж тэр нь өнөө чиний миний олон дурласан залуусаас болсон хэрэглд
бүү гунь бүү шантар, амьдрал чамд юу бэлдсэнийг чамайг юу хүлээж байна гээч, хэрэв чи зовж байгаа бол эргээд заавал бэлэг өгнө, үүнд итгэлтэй байж болно шүү

secretwish (зочин)

өө шэт давхар орчлоо,sorry :P

Аниргүй (зочин)

хэхэ

Che.

Иймэрхүү уулзалтан дээр бараг хүн болгон л хэн нэгнийг нууцхан ирэх болуу энэ тэр гэж хардаг юмшиг байгаан. Сайхан бичлэг байна.

.

сайхан шүү, би их сургуулийхантайгаа уулзсан сайхан мэдрэмж, бас зарим нэг зүйлийг хайрлаж хүндлэж байхгүй яав тэр үед гсн харамсал төржийж билээ.
энэ сээгийнүүдийг эхнээс нь бүр ойсонгүй ээ, хэт холын философиор ярьдаг болцон байхаа гөүгөүийхөн кккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)