LoveLove : Миний аав...

Миний аав...

          Хүн нас ахих тусам аав ээжийгээ хайрлаж, халамжилж, ойлгох нь ихэсдэг юм уу даа. Аавын минь сайн найз нь өнгөрчихөж гэнэ. Аав минь хэцүү байгаа нь ил байвч тэрийгээ надад харуулахгүй гэж их л хичээж байгаа бололтой. Бас миний ээлж хэзээ ирэх бол гэж айж байгаа нь мэдрэгдэх шиг. Аавыгаа өрөвдөөд өчигдөр золтой л нүүрэн дээр нь уйлсангүй.

         Би аавыгаа сайн аав гэж хаана ч хэлнэ. Хийсэн бүтээсэн зүйлээр нь бахархаж явдаг. Би угаасаа аавынхаа 44 насан дээр төрсөн болохоор аав намайг эгч нараас илүү их эрхлүүлж өсгөсөн. Тэгсэн ч гэсэн хааяа ялааны алуурын амт үзүүлчихдэг байлаа :Р. Зодчихоод дараа нь аргадаж, юу буруу хийснийг минь хэлж өгдөг байжуулээ. Загнахаасаа илүү хошин үгээр хүнийг сургадаг. Хогоо асгаарай гээд хэлэхэд нь мартчихсан байвал

- Хогийн саванд хэсэг алт мөнгө хийциймсан ашгүй асгаагүй байна уу гээд л :Р. Бас махаа хөлдөөгчөөс гаргаарай гэхээр нь хүүхэд л юм болсон хойно гүйж яваад л мартчина. Аавыг ирэхээр гэнэт санаад

- Яанаа ааваа айрр хөлдүү байшд гэнгүүт

- Хөлдөөгчөөс гаргаж ирсэн мах хөлдүү байдаг ямар сонин юм бэ тэ гээл зальтай инээмсэглэдэг байсан ккк. Манай аав аягүй гоя хоол хийдийн. Ямарсайндаа аавыг нислэгт явсан хойгуур нь ээжийн хийсэн хоол тогоон дотроо 3 хонодог байвшд :Р.

Картын барааны үед айл болгон л хагас дутуу хоолтой хэцүү байхад аав минь биднийг өлсгөөгүй, дааруулаагүй, юугаар ч дутаахгүйн төлөө их л зүтгэдэг байсан. Тэр үед нь аавыгаа ойлгодоггүй байж дээ одоо бодоод байхад.

          Би угаасаа ааваасаа салку хүн юм шиг байгаан :Р. Нөхөртэй болоод хэсэг хугацаанд хол байсан ч буцаад л аавтайгаа хамт байгаа. Гэхдээ аав бид 2ын үзэл бодол ерөөсөө таардгүйен. Эхний үед их л муудалцдаг байсан. Одоо харин зан зангаа авалцаад муудалцахаа бараг байцан. Тэхдээ заримдаа ч бас сайн үзэлцийшүү :Р.

           Гэхдээ хоног өнгөрөх тусам аавтайгаа л хамт байх юмсан гэж бодогдох юм. Би ч бас хэзээ бол.. гэж бодохоос айгаад байх шиг... Аав минь дээ аав минь хүү та 2 минь байхгүй байсан бол би хэнсэн билээ.

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
даварцан DOVE

гоя ийн бэ

Gorgeous

Юуннн би час хэзээ бол фээ балайраадий.

даварцан DOVE

Горгоус аа сайн тогтож умш, бас дахин умш этр :ъ

Аниргүй (зочин)

уншив. гэхдээ юу гэж бичхээ мэдкү гацчив ккк :)

Runner

Ухаарсан дээрээ хайрлаж халамжлах л үлдэх шив дээ. Өртэй юм шиг л аашлах юм даа. Хэзээ тэднийгээ жаргаах юм байгаан

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

эхнээсээ ухаарал явагдаад бнуудаа манайханд чинь

Кена

хөгшрөөд ирэхээрээ эд нар минь тэгээд улам эмзэг болчдиймлээ дээ.нэг л далд гунигтай.дуугаа хураагаад л.хайрлахаас ч аргагүй дээ.

крафти

үе юмуу чацуу хүмүүс өнгөрөөд байхаар хөгшин хүмүүс их юм боддогийм шиг байгаан даа

Ээф Би Ай

Сайхан бичлэг байна.

AntiDotE

Гэцүү гэцүү. Гэхдээ юмыг сайхан өнгөлөг талаас нь харж сэтгэлээ хуурч сур л даа :P.

LoveLove

Аав минь одоо 75 хүрч явна даа. Манай аав анх
- Манай удамд 61-с дээш насалсан хүн байхгүй бичас удахгүй үхнэ дээ. Лофыгоо сургууль төгсөхий нь харж чадку байхоо гэдэг байсан. Сургууль төгссөний дараа
- За даа Лофынхоо хүүхдыг харнэ гэж ч худлаа даа гэдэг байсан. Намайг хүүхэд гаргасны дараа
- Хүүгээ сургууль орохыг ч харку байхдоо гэдэг байсан. Манай хүү сургуульд орцон чинь одоо
- Хүүгээ төгсөхийг харку байхдаа л гээд байгаа ккк

Хулан

нүдэнд нулимс цийлэгнээд бхымаа... ойрд их амар нулимстай болчиждэээ...

enny (зочин)

vnendee aaviin hair halamj gej yamar bdgiig medkuu ch unshaad uilah geed arai l gej tevchlee shvv. odoo harin hadam aaviihaa hairiig medreed goy bnaa.

Joe.

сайхан бичлэг байна

Атаархуу Азаа

зөндөө лайк өгөхөөр бичлэг байлаф

H.Ray (зочин)

Ухаантай гэдгийг чинь мэддэгиймаа гэсс хэхэ...
аавтайгаа байна гэдэг ч жаргал шүү

...Shake...

Сайхан бичлэг ...

Мөрф (зочин)

тм шүү...

Гантулга (зочин)

Шууд л ийм дуу санаанд оржууна. Аавдаа би хайртай -

Гантулга (зочин)

Өө видео ордгүйм бнө. http://www.youtube.com/watch?v=jPrC_B_rZD0

Сафо

би аавыгааа санаадийнэ за эмзэг сэдэв яриад байхийн

Гүмүда

aaav bol aav baidag. Bi uuruur tusuulduggui. Zuwhun aaaw l gj boddog

Jie Si (зочин)

Ай даа хайран сайхан монгол хэл минь.
Уг нь бичсэн зүйлсийг нь харахад сайхан , сэтгэл хөдөлмөөр, үнэн л юм бичсэн байх шиг.
Даан ч бараг 5 үгний 1 нь алдаатай ...
Товчилж бичжээ гэхээр арай л биш, алдаа л гэж ойлгохоос доо.
Сайхан сайхан зүйлс их хийжээ.Амжилт хүсье.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)