LoveLove : Өөүү яагаад...

Өөүү яагаад...

          Хүний амьдралаа гэжжж.  Хайр дурлал, худал хуурмаг, үнэнч нөхөрлөл, адал явдал, хүсэл мөрөөдөл, аз жаргал, уйтгар гуниг, зовлон зүдгүүр, хүсэл тачаал, шунал бүгд нэг дор холилдож сүлэлдсэн, цаашид юу болохыг хэн ч тааж мэдэшгүй , төсөөлөшгүй сонин зүйл байх юм даа.

Үхэх төрөхийн хоорондох энэ жоохон хугацаанд хүн яагаад тэр их юманд шунаж, тэр их нүглийг хийж, юунд хүрэх гэж, юу хожих гэж тэгж их тэмүүлдэг юм бол.

Үдлээд буцахын бяцхан заагт хэний төлөө, юуны төлөө бие биенээ хуурч, бие биенээ алж, бие биендээ өс санадаг юм бол.

Нэг ээж ааваас төрсөн хүмүүс яагаад шал өөр зан араншин, санаа бодолтой байдаг юм бол.

Хорвоогийн түмэн учрыг яагаад бага балчирдаа биш, нас ахих тусам мэдэрч ойлгодог юм бэ. 

Өтлөх, хөгшрөх, үхэх гэдэг амьдралын жам гэдгийг бүгд мэддэг атлаа яагаад залуу нас, гоо үзэсгэлэн, амьдралтай хүн үхэн хатан зууралддаг юм бол. 

Үхэхээс айхгүй гэж бардамнадаг ч яг үхэл нүүр тулж ирэхийн цагт жоохон ч гэсэн амьдрах юмсан гэж яагаад хүсдэг юм бол.

Харамсах юмгүй амьдрал гээч нь алдаа оноотой ч өөрийн хүслээр амьдраад буцахыг хэлнэ үү эсвэл шунаж хүссэн бүх зүйлээ авахыг хэлнэ үү, аз жаргалтай явсан гэдэгтээ итгэж үхэхийг хэлнэ үү. Гэтэл энэ дэлхийд өөрийн хүслээр, шунаж хүссэн бүхнээ авч, аз жаргалтай амьдарсан хүн хэд билээ.

           Өө яагаад энэ амьдрал тэр чигээрээ яагаадаар дүүрэн байдаг юм бэ?

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Anime

Цоо...

Зочин

анхны блог цоололт байлаа, сэтгэл өндөр байна гэж :P

Anime

Зүгээрл бүгдээрээ байгаагаараа амттай, ямар ч яагаад гүйгээр.

tsuki

Алдсан ч харамсахгүй гэж л амьдрах хэрэгтэй.

Хулан

мидкүээ яагаадын бүү мэд :Р

11 (мобайл зочин)

goya

Gorgeous

Яагаад гэгүл хүнд аз жаргал байдгийг мэдрүүлэх гэж, хайр дурлал, хүсэл тачаал ийм сайхан мэдрүүлэх гэж, хүссэн авах санасандаа хүрэх тийм онцгой мэдрэмжийг мэдрүүлэх гэж ийм олон яагаад буй за.

Таалагдвал сэтгэгдэл үлдээнэ /★✿☆ Эдди★✿☆/ (зочин)

Би нь иргээд ирээтэхлээ шүү дээ.
Дэлхий үүсэхэд л ийм байсан, иймээрээ л төгсөнө. Өөрчлөх гээд хэрэггү, өөрчлөгдөхчгүү. Сайхан л байна шдэ хө (:

Runner

яахуудээ гоя л байдагшдээ яг энэ амьдрал

Joe.

би лав мэдэхгүй шүү

ntsoom

нэг хэсэг асуудын тээд л олныг дагаад л учрыг нь олох гээд л зүтгэнэ шүү дээ.

Владимир Ильч

Өү яагаад? Яагаад гэж мэгээд. Гэснээс би яагаад таний зургийг харахаар чивэлт коммент өөрөө толгойд орж ирдийм бол өү яагаад яагаад гэж мэгээд.

DubaR

Харин яагаад юм болдоо. Хүний мэдэх нь мэддэггүйгээсээ асар бага болхоор л тэгдийн болуу. эсүүл амьдрах сайхан байдаг болхоор л үхэхийг хүсдэггүй байхалдаа. за би ч юугаа мэдхэв өөрийн бодол өөртөө зөв гээл... Гэгээрэлд хүрчүүл юм хуманд шунаж мунахаа больчдын гэсийшд. тэгээл юу г ч хүсэхгүй хамгийн баян хүн болдын байх... хаха баахан тэнэглэв

дурлагч

30 насныхны хямралд өртөж дээ энэ хүүхэд. Зүгээрээ 2,3 жилийг л давчихвал ингэж хямраад байхгүй болчихноо хө.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)