LoveLove : Бүх юм...

Бүх юм...

         Би өчигдөр өөрийнхөө дээр үеийн бичлэгнүүдээ уншиж жоохон суулаа. Би тэгсэн гуниглахаараа л блог бичдэг байсан байх юм. Харин одоо гуниглахаа байсан юм бол уу гэж бодсон чинь үгүй юм байна. Би зүгээр л гунигаа нуугаад сурчихжээ. Гуниглахаараа тэмдэглэлийнхээ дэвтэр дээр сэтгэлээ онгойтол нь сарааччихаад, нулимсныхаа дуслыг арчиж хаачихаад, маргааш нь юу ч болоогүй юм шиг инээж, харин блогтоо бол зүгээр л маазардаг болчихсон ч юм шиг. Өөрийнхөө дотор байдаг хүнээ ил гаргахаас айдаг болчихсон ч юм шиг. Их л дотогшоо болчихжээ.

             Ойрд надад үнэхээр, бүр үнэхээээр... Гунигтай гэхээр уйтгартай юм шиг, уйтгартай гэхээр гунигтай юм шиг, аашаа олохоо байлаа. Нэг уйлах цаг нь болчихсон бололтой. Яагаад уйлахаар сэтгэл онгойгоод, тайвшраад, хамаг бухимдал гомдол гардаг юм бол. Эрдэмтэд хүн яагаад уйлдгийг одоо болтол тайлбарлаж чадаагүй юм гэсэн. Тэгэхээр би ч бас мэдэж чадахгүй, уйлж сэтгэлээ онгойлгосоор байгаад үхэх байхдаа :Р.

Photobucket

              Намрын бороо яагаад ч юм намайг гуниглахаар ордог ч юм шиг... Нэгэнт л намар болчихсон юм чинь анхны цас хурдан ороосой. Хүйтэн бороо орж байгаад оройдоо цас болон будрахад зун гэнэтхэн өвлөөр солигдож байгаа юм шиг, яг түүн шиг миний амьдрал бас гэнэтхэн өөрчлөгдөх юм шиг, сэтгэл баясаж хөөрсөн атлаа айдастай, гунигтай хачин мэдрэмж төрүүлдэг нь сайхан.

                Сэтгэл хов хоосон, гуниглаад байгаам уу, уйтгарлаад байгаам уу, эсүүл бүр шаналаад байгаам уу гэхээр аль нь ч биш, хүнтэй ярьмааргүй, инээмээргүй... нэг тийм үгээр хэлэхийн аргагүй хэцүү байна. Зүгээр л уйлмаар байгаа юм шиг байна...

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Orange (зочин)

намар намарт нээх гунигтай санагддаг байжүлээ.... одоо тэгэ зав ерпдөө ч алга болцийм шиг...

Orange (зочин)

тэгээл би блогшихоо болоьцон байх. чамд гуниглах зохихгүйээ. цоглог бай лд.

Stormy

Хөөе. Бүхнийг гунигтайгаар хараад байвал гунигтай л байна. Амьдралыг арай өөр өнцгөөс нь хараад үзээч. Амьдралд гэрэл гэгээ цацруулсан зүйлс дүүрэн байна.

3apaa

Шарталтын синдром

3apaa

Жишээ нь багш бид хоёр байна тэ? Гэрэл мэрлийг бол сацруулаа сацруулаа хаяышт

LoveLove

Orange - энэ намраас болоогүй ээ
Stormy - гэрэл гэгээ цацруулсан юмыг дандаа харсаар байгаад гунигаа хэтэрхий нуугаад байхаар гэнэт дэлбэрдийн байна :Р
3apaa - хүн өөрийнхөөрөө л ойлгодоог гэжж...

j.enkhee (зочин)

Stormy gedeg hun goy ug helsen baineshdee, bitii uil za yu, ugui ee sain uilchih tegeed margaash inegerei.

Runner

яасан ч гоя нүдэв...


уйлах ч миний чададгүй юмны нэг дээ

"Би ба Би" ... (зочин)

ийм үед хүнд өөрийг нь сонсдог хүн л хэрэгтэйдээ
ярилцах хамгийн зөв арга гэж би боддийшд

Хулан

зүгэээр л ганц өдөр сэтгэлээсээ уйлааад гунигаа нулимсаараа хөөгөөд л гаргачих... үнэхээр дотор чинь онгойноооо. би өнөөдөр орноосоо ч босоогүй сайхан сэтгэлээ онгойтол уйлаад дотроо онгойлгочоод одоо сайхан банштай цай уугаад л бжын шүү дээ... схаан схан...

Хулан

Тэээр Би ба Би бас үнэн хэлжийн итгэдэг хүндээ дотроо сайхан онгойлгохгүй юу.

Gorgeous

хэхэ яг хэлксэн юм орж ирдгүй ээ. Даваал гардиймшдээ л гэе даа.

Elkhan

Матар бол идсэн амьтныхаа үс ноосыг боловсруулж чадахгүй болохоороо нулимсаараа гаргадаг ч билүү дээ...
Шууд уйл...

Мауз

Ажаад байхад бичас ихэнхдээ гуниглахаараа л юм бичдийн байна лээ. яадын яадын уйл уйл

Ицми

хуурахын сайн тал байшд бас... гэтэл тэгж хуурч ч чадахгүй л харахаас уруу дорой хүмүүс байдагшд... тийм биш бол сайн :)

LoveLove

j.enkhee - инээд хүркү байноо
Runner - уйлах гояшд :Р
"Би ба Би" ... - ярьсан ч онгойхгүй байна
Хулан - орондоо хэвтээд уйлж уйлж дүф үсэрчээл маргааш нь өөрт таалагддаг хувцсаа өмсчихөөд үс зүс нүүрээ янзлаад гараад алхах ч сайхан шүү...
Gorgeous - давноо давсаар ч ирсийм чинь
Elkhan - хууран мэхлэх ч билүү,худлаа хэлэх ч билүү нэг тиймэрдүү юмыг матрын нулимс гаргалаа гээдээдийн яагаад тэгдийн бол?
Мауз - за
Ицми - айн??

Ицми

хаха айн байхдаа яадын. гунигласан ч өөрийгөө гуниглаагүй мэтээр хуурах талаар ярьжээн... юу бодоодээн гэж мэгээд :Р

LoveLove

Аан ккк би аягүй пок пок гэж этр хахаха ойрд ойлгоц жоохон удаан байгаа :Р

Dream

Эмэгтэйчүүд их уйлдаг болхоор царай нь өнгөлөг байдаг байхаа. . .

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)