Уудам тэнгэрийн нэгээхэн хэсэгт Аадрын үүл аавтай, Сэмжин үүл ээжтэй Цагаан үүл амьдардаг байжээ. Тэр Цагаан үүл эрх дураараа нэгэн бөгөөд тэнгэрийн уудамд сэлгүүцэн зугаалан явах дуртай байж. Аав ээж 2 нь олон үүлэн дундаас хань олж өгөхийг бодсон боловч Цагаан үүл тэдний хэнийг ч тоодгүй байв.
Цагаан үүл өндөр уулын оройд суун орхиод одсон Аянгыг үе үехэн дурсаж зөөлөн бороо оруулан гуниглан суух дуртай байжээ. Нэгэн орой үүл зугаалахаар гарч яваад улаан шаргал туяа татуулан дүрэлзэн асах Галыг олж харжээ.
Галын дөл юутай үзэсгэлэнтэй. Тэр ширтэж суусаар өглөө болохыг ч мэдсэнгүй. Цагаан үүл шөнө болгон Галыг харахаар очдог болж. Тэгээд Галд хайртай болчихож гэнэ. Гал харин түүнийг анзаардаггүй байв.
Нэг өдөр Цагаан үүл суух дуртай ууландаа иртэл Гал маш ихээр уурлан цоролзож уулын энгэрийг бүрхэн байхыг олж харав. Цагаан үүл Галыг тайвшруулахаар зөөлөн бороо оруулж аргадаж гэнэ.
Гал зөөлөн бороонд тайвшран тэрхүү оруулж өгсөн Цагаан үүлийг олж харлаа. Цагаан үүл юутай сайхан дөлгөөн, сэтгэлд дотно санагдана вэ. Гал ч бас Цагаан үүлийг хайрладаг болов.
Тэд Цагаан үүлийн суух дуртай ууланд болзож Цагаан үүл манан болон сууж Галтай учирчээ. Тэдний учралыг мододоос өөр зүйл үл мэднэ.
Аадрын үүл Цагаан үүлийг хаашаа яваад байгааг мэдэхээр дагаж явав. Тэр Цагаан үүлийг Галд хайртай болсныг мэдээд ихээр уурлан аянга буулгахад аянгын дөлөөр Гал улам бадран асаж гэнэ.
Аадрын үүл аадар бороо оруулж Галыг даржээ. Тэгээд Цагаан үүлийг манан болж суухыг хориглов. Цагаан үүл Галыг маш ихээр санавч газар бууж чадахгүй, Гал Цагаан үүлийг бас санавч дүрэлзээд дүрэлзээд тэнгэрт хүрч чадсангүй.
Өдөр нь Цагаан үүл сиймгэр үүлсээр хээ урлан Галыг баясгаж, шөнө нь Гал улаан шаргал туяагаа татуулан дүрэлзэж Цагаан үүлийг баярлуулдаг болжээ.






26 сэтгэгдэл:
өглөө ийм гоё юм унших гэж кк,, өрөвдмөөр ч юм шиг гэхдээ л гоё юмөө
хайраа гэж...
Сайхан хайрын түүх байна даа...
Хөөрхий тэр уулзадаг байсан уул нь үнсэн туврага болсон байх даа хэхэхэ :Р
bi tsagaan uul ni bolii, minii gal haa bnaa kkk,
Тэр уул хөөрхий :P
хөөрхийймаа
goyiimaa :(
Ха ха. Нээрээ л тэр уул хөөрхий. Гоё л өгүүллэг байна.
майрррр гоё армаанчиг өгүүллэгийг Эрка чи юунд иймийн ккк, гоё бичжээ
Үнэээр их таалагджийнаа...Чи зохиосыымуу...
ёстой уул л хөөрхий байна даа.
гайхалтай юмаа.тэгээд зөвхөн хараад хайрлалцах болжээ дээ, тийм хайр байдаг шүү...
дундаас нь "үүлэн гал" гэдэг хүүхэд гарна... хахаха /үүлэн бор гэдэг шиг/
Бүгдэд нь баярлалаа. Зохиох гэж хичээсийн. Ийм хайр байдаг л юм байна. Тэр уулыг Цагаан үүл буцаагаад хэвэнд нь оруулчих байхоо
Базарвааний хум пад суухаа... Гоё бичсэн байна.
хүрэхгүй, харж хайрлана гэсэн үгүү
Гандирс - за даа тийм л гэсэн үгиймшиг байна
Лааг армантикийн тэ. гоё юумаа.
Цагаан үүл Галыг санан гуниглаж зөөлөн бороо орууллаа гэж...
Зөөлөн биш аянгатай бороо орж байна тэхдээ аймар гоё байноо сэтгэл сонин болчихлоо
huneer tusuulvul haanii oxind bool duralchihsan ym uu daa.kkk
Цагаан үүл - ккк чи биш байсым уу гэсс. Нээрээ аймар аянгатай бороо байсы шүү тэ Muggi - Үгүй дээ хааны охин харц аль нь ч биш зүгээр л яагаад ч учрах тавилангүй, зөрүүлээд зурцан хайр байгаан
Санаа алдаал гарыдаа хннн
гоё санагдсан шүү ер нь блог хүнийг илэрхийлэхийнмаа тэ
Гана - Блогоор минь зочилсонд баярлалаа :)