LoveLove : Тэр намар...

Тэр намар...

            Ойрд яагаад гуниглаад байгаагаа ч ойлгохгүй, яагаад баярлаад байгаагаа ч ойлгохгүй аргагүй л синдромны цаг ирж дээ.

          Тэр намар ээжтэйгээ хамт байхаа больсон юм. Би их урт үстэй байсын. Тэгээд үсээ самнах болгондоо уйлан алддаг байлаа.  Тэгээд 9 сарын 1-н болоход найзууд маань ээжтэйгээ хөтлөлцөөд ирэхэд атаархдаг байж билээ. Ээждээ гомдоод л бас дахиад гомдоод л... Аавыгаа харах болгондоо ээждээ гомдсон доо. Одоо ч тэр гомдол минь бүрэн тайлагдаагүй байх. Ээжтэйгээ дотно байж чаддаггүйен.

           Тэр намар хаалгыг минь тогшоод нэг хөвгүүн зүрхэнд минь ороод ирсэн юм. Гэхдээ тэр надад найзынхаа захиаг өгч билээ. Зүгээр л найзтай нь хамт байвал үргэлж харж байх байх гээд найзтай нь үерхэхийг зөвшөөрсөн. Гэхдээ найзад минь сайныг сонсоод зүрх зогсох шахсан. Гэсэн ч би түүнийг 3 жил хайрласан.

               Тэр намар найзтай нь тааралдаад түүнийг нас барсан гэж сонсоод итгээгүй, үнэндээ итгэхийг хүсээгүй. Гэрт нь очсон, зулын гэрэлд царайг чинь хараад, гэрийнхэнд чинь юу ч хэлээгүй ч гэртээ хариад 3 өдөр уйлсан. Одоо ч түүний орчлонгоос явсан өдрийг би мартаагүй...

             Тэр намар хамгийн хайртай хүн минь намайг орхиод гадаад явна гэж хэлсэн. Би явуулахыг хүсээгүй, гуйсан, уйлсан. Тэр намайг орхиогүй. Гэсэн ч 6 жилийн дараа түүнийг надаас явахад би хавраас намар хүртэл уйлсан, уусан, гунигласан. Намрын бороо ч надтай хамт уйлсан, хөлчүүрхсэн. Яаж амьдрахаа мэдэхгүй байсан.

        Тэр намар би хэнээс ч дутахгүй амьдрана гэж өөртөө амласан, зориглосон. Түүндээ хүрэх гэж тэмүүлж яваа. Хүрнэ ч гэж итгэж яваа. Харин зүрхэн дэх тэр намрын орон зай нөхөгдөхгүй л яваа.

           Тэр намар би блог бичиж эхэлсэн. Намрын борооны тухай... Цаг хугацаа хурдан юмаа. 3 жил аль хэдийн өнгөрчихөж. Энэ 3 намар хамгийн бага гунигласан 3 намар минь юм уу даа.

               Энэ намар... Гэхдээ би гуниглах бололтой. Намрын бороонд шалба нороод зогсмоор, ой дүүрэн шаргал навчин дээгүүр алхалмаар, зэгс шуугисан нуурын эрэг дээр зогсоод өдөржин урсгалыг нь хармаар, цагаан хяруун дундуур хөлөө дааруулан гүймээр сэтгэл тогтохгүй нь ээ...

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Аруунэг

ЦОоо

Аруунэг

Тэр хамгийн доор бгаа зүйлсиймг хиййцгээеээээ ккк


гэснээс гарахуу гэщаассс

Нэг_хүү

mm gunig torchloo

Зочин

Цоолснын оёлоо :P

Зочин

Хорьж болдоггүй сэтгэлийг яалтай..

Technetium

энэ орсон блог бүрт цоолж оёсон хүмүүс хэхэ,,

Энэ бичлэг надад үнэхээр таалагдлаа цааш уншаал бмаар нээрээ шүү

Gorgeous

би айрр жаргалтай байгаа болохоор одоохондоо гунигийг алгаслаа :р. Та битий хүн уруу таткаадий кк.

Maybe [10%]

намар угаасаа л гунигтай байх ёстойм байналдаа гэж бодогдном

Иргэн Балбар

мм их л гуниг төрүйлхүүц бичлэг байна даа.

11rain

Ирэх намрууд чиний амьдралд сайхан бүхнийг дагуулан ирээсэй гэж хүсэж байна. Гуниг төрүүлсэн сайхан бичлэг

Bodolxon

Намрын бороонд шалба нороод зогсмоор, ой дүүрэн шаргал навчин дээгүүр алхалмаар, зэгс шуугисан нуурын эрэг дээр зогсоод өдөржин урсгалыг нь хармаар, цагаан хяруун дундуур хөлөө дааруулан гүймээр ээ...Яг л ингэмээр байхынмаа.

Stormy

Амьдралын амралтаар хүн хорвоод ирдэг.
Аж төрөх хугацаа нь дуусаад буцаад явдаг. Үхэж төрөх нь өдөр шөнө мэт ээлжтэй. Явагсадын хойноос бүү гашууд.

Хүчитхүү

Аааанхны хүчирхийлэл гэж. КККК Намарын шувууд хамаг гуниг гутрал харууслыг нь авч яваасай гэж бодоод л байжийядаа.

Хулан

хмм хэцүү ч юмаадааа....

Elkhan

Намар сайн дааруул өвөл ханиад хүрэхгүй этр...

Хариука

намар л хамгийн их онигоо сонсох шаардлага гараад байдгын бүүр болку бол гижигдүүлж нтр чихшиг кк

...Shake...

Stormy: Амьдралын амралтаар хүн хорвоод ирдэг.
Аж төрөх хугацаа нь дуусаад буцаад явдаг. Үхэж төрөх нь өдөр шөнө мэт ээлжтэй. Явагсадын хойноос бүү гашууд.


Сэтгэл хөдлөв ...

Өнөрөө (зочин)

хавраас намар хүртэл уйлсан, уусан, гунигласан аймаар сонсогджийшүү ккк гоё бичлэг байнаа битгий гунилаг мэдөө ккк

Зүрх (зочин)

айр гоё бичлэг байна. лайк...

солнце (зочин)

би ч бас намар блог бичиж эхэлсэн энэ гурав дахь намар нь. гоё бичлэг бн лайк дараад гарлаа.

ранн (зочин)

намар гоя шд найзаа кк. цуг явж чадахгүйд уучлаарай

Робинзон Крузо

ойлгожийнэ өө ...
ер нь өөдрөг бай л даа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)