LoveLove : Чамд бичих сүүлчийн захидал...

Чамд бичих сүүлчийн захидал...

          Манай редакцид ирсэн уншигчийн захидлыг нийтлэж байна :Р.

          Сайн уу? Хайрт минь. Чи миний амьдралд тохиолдсон цорын ганц хайр минь болохоор одоо ч гэсэн чамайг хайрт минь гэж дуудах надад сайхан байдаг. Чамтай өнгөрүүлсэн тэр л өдөр хоногууд ямар хурдан өнгөрөө вэ гэж заримдаа гайхах юм. Анх хайртай гэдгээ дэвтрийн минь ард бичсэн байхыг чинь олж хараад би ямар их баярлаж байлаа. Хамт өнгөрүүлсэн өдөр хоногууд, бид 2-ын норох дуртай байсан тэр л бороо, ядрахаа мэдэхгүй алхдаг байсан тэр л гудамжууд, гэнэт баярлуулан өгдөг байсан бэлэгүүд, бие биедээ зохиож өгсөн шүлгүүд, хамтдаа авхуулсан гэрэл зургууд гээд хэтэрхий их дурсамжтай болохоор чамайг би одоо болтол мартаж чадахгүй л явна.

          Чамаас холдсон тэр өдрүүд хар дарсан зүүд шиг санагддаг. Хүн болсоор би тэгж их гуниглаж, уйлж, шаналж, өвдөж, согтуурхаж үзээгүй байсан. Өдөр болгон, хором мөч болгон чамайг бодох сэтгэлээ хуурах гэж сархдад хөлчүүрхэж, зугаа цэнгэл хөөж явахдаа чамаас болж ингэж явна гэж боддог байсан ч бүгд миний л сэтгэлээ барих чадваргүйгээс болж байгааг ойлгох тусам өөрийгөө үзэн ядаж байлаа. Хааяа л нэг ирэх ганц үгтэй зурвасанд чинь би ямар их баярладаг байсан гээч. Жилд нэг л удаа тааралдахдаа хэлэх үгээ олохгүй сандарч, зүрх минь ямар их догдолдог билээ. Мартана гэж өөрийгөө хуурсаар явтал 5 жил өнгөрчихөж, харин би мартаагүй л явна...

        Яаж ч мартах билээ, чамайг хуулсан юм шиг дуурайсан хүү минь чиний яриагаар ярьж, чиний инээдээр инээж, чиний гомдлоор гомдож, чиний баяраар баярлаж байгааг харж байгаа юм чинь. Чамайг над дээр буцаад ирэхгүйг чинь мэдсээр байж хүлээсээр амьдралыг барж мэдэх би тийм л тэнэг хүн.

          Харин одоо чамайг сэтгэлээсээ явуулъя даа. Сэтгэлээ сул тавьж, элдэв мөрөөдлөөр өөрийгөө хуурч, дотроо хайрлаж, хүн бүрийг чамтай жишиж явахаа болъё. Харин чи минь заавал сайн яваарай. Хүү чинь чамаар их бахархдаг шүү. Чамдаа урт удаан аз жаргал хүсье...

start=-28 , cViewSize=50 , cPageCount=1

22 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Smile N

Хувь тавилан л юм даа. Хэнгэнэтэл санаа алдмаар захидал байна.

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

ёооё л доо. миний зүрхийг зүсэж бна наад бичлэг чинь.

Яг таарч бна. Би ч бас ингэдэг. "Чамаас холдсон тэр өдрүүд хар дарсан зүүд шиг санагддаг. Хүн болсоор би тэгж их гуниглаж, уйлж, шаналж, өвдөж, согтуурхаж үзээгүй байсан. Өдөр болгон, хором мөч болгон чамайг бодох сэтгэлээ хуурах гэж сархдад хөлчүүрхэж, зугаа цэнгэл хөөж явахдаа чамаас болж ингэж явна гэж боддог байсан ч бүгд миний л сэтгэлээ барих чадваргүйгээс болж байгааг ойлгох тусам өөрийгөө үзэн ядаж байлаа"

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

волий волий яаасан гэцүү хорвоо ийн, буцаад алхий энэ блогоос , айр айр юм уншуулаал хүн санаа алдуулаал кккк
ийм хүмүүст зүүээр л цааш амьдар юу ч бодохгүй, тэгжийтал бүх юм аяаандаа сайхан болно, л гэж хэлмээр байхын, даанч миний үгийг сонсохгүймоо

Gorgeous

almost make me crying. Don't be like that. Just enjoy your life. U r the cheerily woman i have ever meet.

Хариука

тэр хүний нууцыг хамаагүй ингээ дэлгээд хаячиж болжаамуу гээлүү хэхэ
эвгүй захидал байна даа..

☼Crystal Destiny☼ (зочин)

гунигтай юм

***ЛуНа***

хэнгэнтэл санаа алдаад гарав...

Оранж

хмммм..... сэтгэлээ хоослооод хаях гэж байгаам шиг ллллл.......

MES POSTZ

Алцхэймр тусжээж л мартах хүн байна даа :Ъ

Runner

энэ бүхнийг мэдрэх.. аймаар

NИЧИА (зочин)

Аймар...

j.enkhee (зочин)

Oo yamar gaitai ch yum be dee, bur setgel ovdchiloo...gantsaaraa baihani zugeer yum baina doo, dandaa ingeel ovdotsgoohiin bol.

j.enkhee (зочин)

Hervee bi shidten baisan bol bynese tur toorson humusiig, yaag hagarsan gazriigni olj baigad, ewluulj nagad, Butsagad naaldan padaddag hun bolnoo.Daanch chadahgui...

zochin (зочин)

Hrevee ene leegii gedeg hund dulbal,Omnoh huuhenteigee haritsulhiin bainaldaa he he, yurni bol bas ene urdah amidraltaigaa zuraldaad baigaa humuus, shineer duralsan humusiigee bodoh heregtei sh dee buur gurvaljin bolj baigaa baihgui yu, omnohoo ch zovogol...hoidhoo ch zovogol..esvel uragshaa ugui bol hoishoogoo yavah heregtei sh dee...bolomj ogohgui muu modon galainuud

secretwish (зочин)

яг л араас чинь энэ замаар алхаж бна би...
сэтгэлээсээ явуулъяа гэж мянгантаа хэлэвч чадахгүй байна, дахиад 2 жил байгаам бналдаа хмммм

★Инээмтхий хүн ★

tsag hugatsaagaar em bolgoj tuuntei evlereh ni l hamgiin tom arga geh uu dee, martay geed yamar boloh bish, oor hen negen chinii amidrald garch irj baij, esvel denduu bayrtai or gunigtai uil yavdal bolj baijl martddag yum daa, ene minii turshlaga

Smile N

За байз хаанаас ч билээдээ уншсан юм.
Сэтгэлийн шаналалд уудаг хамгийн сайн эм бол ЦАГ ХУГАЦАА гэж.

LoveLove

Smile N - Ёстой л хувь тавилан байх даа
Лээгий - оройтоогүй байгаа дээрээ...
... - уул нь ч зүгээр цаашаа амьдраал байгаа л даа :Р
Gorgeous - Тhk u
Хаируук - харин хамаг нууцы нь дэлгэчилээ :Р
☼Гэрэл Цацарсан Цонх☼ - мхн
***Луна*** - ...
Оранж - хоосордог бол хоосолчуул амар байхгүй юу
MES POSTZ - ккк бараг ллл
Runner - аймар аймар бас муухай
NИЧNА - аахан
j.enkhee - чи хурдан шидтэн болооч :Р
zochin - хойшоо явж даанч болкум л даа болдог бол явчмаарлайшүү
secretwish - замаасаа хазай хазай. :Р
★Инээмтхий хүн ★ - цаг хугацаа эмч гэж ямар худалч нь хэлсийн. хайрыг хайраар эмчилдийн гээд явсан чинь тэр хайр нь олдкуен. байхку хаачсс тэр уулын орой дээр хо хо хо этр :Р

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

зүүээр биш сонин сэтгүүлд захиа эдэр бичсэн байншд гэж кккк зооз мээдкүүүэээ

Bodolxon

юу ч гэмээр юм бэ дээ тэ. сэтгэл гэдэг ийм л хэцүү эд байгаам

tugsuu (зочин)

Ymar hetsvv ym be ymar tewcherte ymbe 5in 5 n jil ingj ywna gdeg hvniig hrlah hetsvv ymaa

Invisible (зочин)

Захирч болохгүй энэ хорвоод
Заяа тавилан ийм байдаг хойно
Их л хүндээр тусгаж авах юм нэгэн зүйлийг
Ирээдүйг яаж авч явна гэж ингэж байгаа юм бол
Инээж ирсэн болгон нөхөр биш
Ирмээд ирсэн болгон хань биш
Нүд минь ихийг мөрөөдөж
Нүүдлийн шувуу шиг нисэн тэнүүчлэх юм
Хэр удаан гомдоллож явах ёстой гэж
Хэнд ингэтлээ гомдоллох ёстой гэж
Хэлээд байгаа мөртлөө бодол минь сэтгэл минь
Хэмжээлшгүй ихээр зөрөх юм зүрх минь
Бороотой үдшийн гэгэлхэн бодлууд минь
Болохгүй гэж бодох бүр бодлоос дайжиж ядах юм
Болзоогүй өдрийн сүүмгэр бодлууд минь
Болох юм шиг гэрэл рүү тэмүүлэх юм
Яаж ч болохгүй энэ хорвоод
Яарсан юм болов уу энэ сэтгэл минь
Юу дутлаа гэж бусдаас өөр байх ёстой юм
Юунд шунан хүсэл хясалтай минь тэрсэлдэнэ вэ
Хангалттай ихээр шаналлаа зүрх минь
Хар дарсан зүүд мэт энэ шаналал
Харваж надаас нисэн одог
Хан тэнгэрт дүүлэх жигүүртэн адил
Хамаг л чадлаараа уужим хорвоог зүсэн гармаар
Хамаг л чадлаараа би эрх чөлөөтэй гэж хашгармаар
2015.04.09.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)