LoveLove : Хотын төв - Хогийн төв

Хотын төв - Хогийн төв

          Хавар болоод шороогоор шуураад нээрээ аймар байнаа. За шороо ч яахав байгалийн юм гэхсэн энэ хог бол дэндэж байнаа. Манай ажил руу явах яг замд нэг том хогийн цэг байдаг юм. Ачаад л явна маргааш нь буцаад л дүүрчихнэ. Аргагүй шүү дээ. Энэ хавьд сүүлийн 5 жилийн дотор хоосон байсан газрыг хүн явах зай үлдээгээд дүүртэл нь байшин барьчихсан, тэр байшингууд нь хогийн бункер гаж байхгүй, хогоо хийх сав байхгүй. Тэгэхээр тэр олон айл нь хаанаа хогоо хаях уу? Өвөл ч бас ядаж хог үнэртэхгүй байсан юм. Гэтэл дулаараад ирэхээр хог нь үнэртээд хийсээд талаар нэг тараад хэрэг алгаа.

       Манай Улаанбаатар шиг хотынхоо төвд хүмүүс нь ил задгай хогоо хаячихаад юу ч болоогүйм шиг хажууд нь хоолоо зараад, бохио зажлаад, мөхөөлдөс идээд явж байдаг хот байдаг бол уу?

Шинээр баригдаж байгаа байшингуудын стандартад заавал хогийн бункертэй байна гэж заагаад тэр улсын комисс гээч нь хүлээж авахдаа хогийн бункер хийсэн эсэхийг шалгаж авмаар юм. Хотын төвд нь хог овоорчихоод байхад хичнээн мод зүлэг тариад ямар нэмэр байх вэ.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Зочин

Лов Ловоо наад хогон дотроосоо гараачээ наачэн идчихмээр юм байхгүй яджийхад балиар муухай үнэртэй этр :P

ранн (зочин)

тийшд.

яджаахад бас ноднин шинээр тавьсан явган хүний замаа дахиад хуулаад хаячихсан. хэзээ янзалж дуусах юм болоо?

Үсрэгч

Ингэж ингэж байгаал 1 өдөр Сүнн Пихүүннн Дишшшшш Бүбиди бабиди Бүү гээл айр гоя хот болно доо хэхэхэ

AntiDotE

Хотын шороо байгалынхаараа байхаа больсоон. Нохойн жогорхуу, гостуучуудын болон нохой муурны шээс, баас, нус, цэр, шүлстэй, химийн хүнд элементүүдээр бохирдсон шороо шүү дээ. Гоя уу.

AntiDotE

Жогорхой :P.

Ерэн есөн сарнай

энэ хогны асуудаал уу.... төсөөлдөө хот маань ямар ч хоггүй болцон байна гээд.......... тэгүүл мөн гоёоо.

бункерээс гадна идсэн юмныхаа цаасыг шууд хаядаг, тэр машиныхаа цонхоор хогоо хийсгэдэг гарууд бүткүүээ гайхаад байдын.

Хариука

одоо сайхан бороо асгаад өгөөсэй.. хог нь алга болкумаа гэхэд шороо нь алга болох байх.:.

scorpio

үнэн үнэн бишээ буруушд үгүй яааааг үнэн үгүй буруу мэдүү маш үнэн юм байна, үгүй ээ юугаа солиороод байгаам бэ

Мауз

байна байна. энд хаа сайгүй хог. тээл тэрийгээ дуртай үедээ шатаагаал сайхан шт.

Elkhan

Хотын даргаар СИТИВАЙЛийн төдөн лээвэлтэй гэсэн Тодорхойлолттой хүн сонгож баймаарын...

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Элхан дээр ЛАЙК :)

солнце (зочин)

ярихийм биш
хуванцар савыг худалдаж авдаггүй бсан бол бүр ямар бх бсн болоо гж боддийшд, азаар нөхдүүд тэрийг нь түүгээ түүгээ явчиж бга нь хотын хогоос овоо хороож бгам шүү

Оранж

хаха. Элханийгээ.... түүл тээл ажлаа хийхкү мэрд өрсөлдөөл суудийн байгааз дээ?

Бөби

harin tiimee heleed yuhew ,sn reklamdah heregtei huwi huwidaa l hayku bwal ywaandaa hayhaasaa ichdeg bolno doo

FC

Хог ч хогийн л эмзэг асуудалдөө намайг үхэхээр л нэг энэ асуудлыг бүрэн шийдэж дуусах биз хахахха

Ицми

Соонцэгийн хэлдэг яг үнэээн базарваань кк... энэ шүлс нусаа гудманд хаядаг хүмүүс нээрээ арррррайййй дэндүү бүдүүлгэээээээээээээээ болиосой билээ яаж чаджийнаа хмммм

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)