Чандмань эрдэнэ

           За ингээд зочны хүсэлтээр Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Жанцанноров  гуайн зохиосон Чандмань эрдэнэ гэдэг дууг та бүхэндээ хүргэж байна. Энэ дуу надад бүсгүй хүний ааш, гоо үзэсгэлэн, дууны ид чадлыг магтсан үнэхээр сайхан дуу санагддаг. Бага байхад минь ээж минь энэ дууг ятга дараад дуулахад сонссон хүн уйлдаг байж билээ. Татаж аваад сонсоод үзээрэй. Та нарт ч гэсэн таалагдана гэж итгэж байна. Үгийг нь доор сийрүүллээ.

Харах нүдэнд гийсэн саран чи минь хө

Халигах зүрхэнд шингээсэн гэгээтэй

Халуун голыг булигуулсан гоо чинь хө

Хасын туяаг ч булаасан одтойёо

Хангай говийг уяраасан гоо чинь хө

Хадыг ч хайлуулах идтэйеэ

Дэлгэр орчлонд ээсэн наран чи минь хө

Дэлгэх цээжийг ариулсан хацраатай

Дэлбээт тольтыг дэнслүүлсэн гоо чинь хө

Дэндүү холыг ч ойртуулах цаламтай

Дэлхий хорвоог баясгасан ааш чинь хө

Дэвжин бадрахын урамтайяа

Цэцэгт талд нь зуузай холбон тэлгүүлсэн

Цэнгүүн салхий нь хуурдуулсан нь чи билээ

Цэнхэрийн голын харгианд нь дуу маань хө

Цэлгүүн долгиун яруулсан нь чи билээ

Цэгээн сарьдгийн зулайд нь ая маань хө

Цэрвүүлж хадаасан нь чи билээ

Чангалан татсан хуурын маань чавхдас байна хө

Чандлан хөгий нь нийлүүлэн суултайдаа

Чамайг намайг учруулсан дуу маань хө

Чармайн аясыг хөгжөөнхөн байлтайдаа

Чандмань эрднийн шинжтэйхэн чи минь хө

Чандын ивээлээ хайрла даа


http://share.gogo.mn/49640461233020551

Бичлэгнийх нь чанар жоохон муу байгаад хүлцэл өчье.

11 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай
Жигээ (зочин)

Маш их баярлалаа. Энэ дуунд бүгд л дуртай шүү дээ. Мөнхбаяр цэрэгт байхдаа анх дуулж олонд танигдаж байсныг сайн санаж байна. Дугаар ангийн байлдагч Готовоос нутгийн ах Багааяадаа зориулж байна

Витаут (зочин)

гоё дуу шүү

Гандирс (зочин)

Татаад сонссон чинь бага нас, бас ээж минь санагдлаа Дурсамж хөглөж байна

itsme (зочин)

ааяаяаая аялгуу сайхан Монгол хэл мину зэээээээ.... Над шиг хөндий толгойт энэ дууны чинь үгийг ерөөөөсөөө ойлгохгүйм байна. Мэдэхгүй үг ихээ олон байна шүү

tsoomo (зочин)

хэхэ би сүүлд хэзээ уйлсанаа мартсан байна ээжийн чинь дуулхаг сосдымуу айн

LoveLove (зочин)

Жийгээ, Without, Гандирс - Харин тхх аймар гоё дуу. Сонсохоор нэг л тийм сонин өөр мэдрэмж төрдийн Ицми - Харин үг нь 1 тийм битүү утгатай ч юм шиг байгааз Цоомоо - Хэхэ тэгээч

stormy (зочин)

Сайхан дуу шүү. Би л лав хуучны дуунуудад дуртай.

Зочин (зочин)

bi ter zochin bn aa. mash ih bayarlalaa. amjilt husye.

Төмөрбаатар (зочин)

Сайхан дуу байна. Надад маш их таалагдлаа. Танд ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.

Төмөрбаатар (зочин)

Юундаа баярлах вэ дээ. Татаж авах гээд чадсангүй.

Төмөрбаатар (зочин)

Юундаа Баярлах вэ дээ. Татаж авах гээд чадсангүй.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)