Дүрийг чинь бодох бүрд зүрх минь догдолно
Дөлгөөн харцыг чинь харах бүр сэтгэл баясана
Гэгээн хайрын совин намайг эзэмдэнэ
Гэнэ гэнэхэн санаа алдан чамайг үгүйлнэ
Сэтгэлд дотно төрх чинь миний зүрхэнд ойрхон ч
Чи сэхүүн талын зэрэглээ адил хол
Хоёр гараа сунгах төдийд бариад авмаар атлаа
Холын шувуудад дайгдаад нисэвч үл хүрнэ
Чамаас би...
Зүрх сэтгэлээ надад өгөөч гэж би тулгахгүй
Зүйрлэшгүй аз жаргалыг амсуулаач гэж гуйхгүй
Гүн шөнийн нойронд чинь зүүд болохыг хүсэхгүй
Гагцхүү хүртэж чадаагүй ганцхан учралыг хүснэм...

22 сэтгэгдэл:
Пай базардарь. Шүлэгч шувуухай байхнээ.
Тас шүлэг байна даа."Гагцхүү хүртэж чадаагүй ганцхан учрал нь юу юм бол доо гэж
Залуу насаа гэж. Сайхан л шүлэг байна.
Өчигдрийн хар эрчиндээ шүлэг бичсиймуу? сайхан ийн........кккк
wow nice poem. Өөр шүлгүүдээ тавиарай
1 negeeree manai blogchdiin avyaas todrood bna shu goe bichsen bna shuu
Хөөрхөнөө мсжртээ ороод ир. Ярих юм байна. Яаралтай шүү
сайхан шүлэг байна. Лаг юмаа хэхэхэ
ГОЁ ШҮЛЭГ БАЙНАА...
Тээр би мэдээд байсын. яааг дурлачиж
блог нь хүртэл нуль зүрх
Бүгдэд нь миний шүлгийг үнэлсэнд баярлалаа
Pooh LoveLove yamar aguu weeeeeeeeeeee
тийм ээ тэр л учирлыг хүснээээ ..... тас болжэээ.
Юу болоод өнгөрвөө дурлачихлаа гэжүү хэхэ Гоё шүлэг байнаа
За би өөрийн ойлгосноор шүлгийг сийрүүлье ээ. Тэр залуу тань ямархуу дүртэй харагдаж байна? Бүх бие нь боди үрэлт авцан зогсжийна уу/Өөрөөр хэлбэл нөгөөдөхийнхөө ч гэсэн булчинг чангалцан гэсэн үг шүү дээ/ Зүрх чинь зүүн мээмний ар талд байдаг тэй. Юутай ойрхон байна гэнэ ээ цаад чинь. Хоёр гараа доошш сунгах төдийд юу баригдмаар ойрхон байж болох уу? Учрал гэдэг чинь ямар нэг юм үйлддэг байх аа яг юу үйлдэх үү? Эцсийцст ингээд дүгнэхэд ямар муухай хуял тачаалтай шүлэг вэ!!!
Хэхэ Ж чи дандаа яах гэж ингэж өөр шигээ боджийдийн ядаргаатайн ккк
ПЭЭЭ БУРХАН ӨРШӨӨӨГ Яасан ч айхтар бичээвдээ
энэ Житулга уу? Өөрийнхөө блоогийг л завааруул л даа. ккк Та нар өмнөх шүлгүүдийг нь уншиж үзээч хахаха
Ёстой гоё ш дээ Чат сэтгэгдэл 2-оо хольж солиод хахаха гээд биччихэж. дурлах чинь ёстой лүд юм. тэнэг болгочихлоо намайг ккк
Таалагдлаа. Сайхан шүлэг байна. Гараа нэг сайн сунгаад бариад аваач. :)
сайхан шүлэг байна. Чи чаднаа би чамд итгэж байна. Зоригтой л байх хэргэтэй байх гэж бодож байна хэхэхэ миний бодол шүү найзаа