Сэтгэл гэдэг жолоогүй. Түүнийг хайрламаар ч юм шиг эсвэл бүр мартмаар ч юм шиг. Мартахыг хүсэх тусам улам хайрлана.
Чи намайг зүгээр л найз гэж бодно. Харин би чамайг минийх байгаасай гэж хүснэ. Чи сайхан хайрыг хүсдэг бас хүлээдэг. Бүсгүй сэтгэлийг хайрладаг бас гомдоодог. Сэтгэл зүрхэнд чинь миний мэдэхгүй тийм их хүсэл мөрөөдөл, гэгээлэг бодол, хийж бүтээх гэсэн их эрмэлзэл гэрэлтдэг.
Чи зүрхийг минь догдлуулж ирсэн дурлал минь байсан
Чи зүүдийг минь жаргааж сэрээсэн тайлал байсан
Би үүлэн дээгүүр нисэж чамайг хайсан
Би үнэн худлыг дэнсэлж чамд итгэсэн
Чамтай ярих бүр би баярлана эсвэл гунина
Чиний л өгсөн баяр гунигаар амьдрал минь өнгө нэмнэ…

11 сэтгэгдэл:
Сайхан бичжээ. бэйби Сүүлийн үед хааяа ингэж бодогдоод байгаам шүү. ккк
би час сэтгэл жолоогүй гэж боддог хүн шүү
Зүрхэнд үрчлээ суухгүй бол Зүсэнд үрчлээ суухгүй гэж их гоё үг байна ш дээ ...
хэн гэдгийг нь мэдэхсэн. хаха. майр хэрэгт дуртай насс. би ч сэтгэлийнхээ жолоог байнга л мушгижийдийшт. хаха
хэхэхэ сайхан бичжээ.Харин хэнд зориулж бичсэн юм болдоо. Миний бодож байгаа хүн мөнүү? аниа хэхэхэ :Р
Блог гэж тэр хүний сэтгэлийн толь шүү тээ
Гандирс - Баярлаа Омидо - Харин тх Хэрлэн - Хэхэ уг нь тэгээд зөв зам руу нь мушгих гэхээр буруу тийшээ зүтгээд дийлдэхгүйн Эрка - Аниагийн дүү хэн гэж бодсын болдоо бараг л боджоо чинь байх гсн Дэпсү - Харин тх гэхдээ бүр ихээр илэрхийлмээр байвч зориг хүрэхгүй байна
зам халтиргаатай болоод тэгж шарваж байгаан бол уу даа. хэхэ шарвасан тал руу нь жолоогоо дардийн гэсэн. сэтгэлийн жолоо гэж....
ээдээ энэ xайр дурлал уу?
tiim ued l toormos gej bdag ymshdee
гоё бичжээ