LoveLove : Хайрыг хайраар эмчилдэг...

Хайрыг хайраар эмчилдэг...

Эрхэмцэцгийн энэ шүлгийг уншаад бодлоо л доо. 

        Анх хайрыг мэдрээд хорвоо дээр тэрнээс сайхан юм байдаггүй юм шиг санаж явлаа. Би экс нөхөртэйгөө их эрт суусан л даа. 8-р ангиа төгсөөд үерхэж эхлээд, 10-р ангиа төгсөөд л нэг гэрт орж билээ. Түүнд үнэхээр хайртай байсан болохоор 8 жил хамт байхдаа өөр залууг эр хүн байна гэж тоож хардаггүй байлаа. Миний амьдрал зүгээр л тэр чигээрээ хайр дурлал шиг...Нэг л өдөр тэр явсан. Гуниглаад гуниглаад л байсан. Гэсэн ч ганцхан олдох амьдралдаа чи минь хүссэн хүнтэйгээ амьдардаа гээд нэг ч удаа чамайг араас чинь зууралдаж зовоогоогүй...

       Гэнэт нэг өдөр тэр залууг олж харсан. Тэгэхэд би хайрыг хайраар эмчилж болох юм байна гэдгийг мэдсэн. Гэсэн ч яагаад ч юм би тэрэнд тохирохгүй хүн шиг санагдаад. Хорвоогоор дүүрэн залуухан, сайхан, ааш сайтай охидууд байхад тэр минь яагаад над шиг амьдралд итгэх итгэлгүй болчихсон, хүүхэдтэй хүнтэй суух ёстой гэж? гэж бодоод " жаргалтай яваарай " гэж дотроо шивнээд л холдсондоо. Санаснаар минь сайн хүнтэй суугаад сайхан амьдарч байгаад нь би өөрийгөө зөв юм хийжээ гэж зөвтгөдөг.

Намайг хайрласан тэднээс зугтаж 2 жил зүрхгүй юм шиг амьдрахдаа амар амгалан байсан ч юм шиг. Гэтэл... бас л түүнийг олоод харчихсан. Гэхдээ тэр найз бүсгүйтэй байсан болохоор, найз бүсгүй нь хэтэрхий ухаалаг нэгэн байсан болохоор дундуур нь орохыг хүсээгүй, зүгээр л сэтгэлээ хүчээр дарж, мартсан гэж бодсон.

      Харин одоо... Хүссэн хүнтэйгээ амьдардаа гэж хэлмээргүй байна. Надаас өөр хүнтэй жаргалтай амьдраарай гэж хэлмээргүй байна. Зүрхгүй юм шиг амьдармааргүй байна. Би ч гэсэн хүн. Би ч гэсэн хайртай хүнтэйгээ байж, хайрлуулмаар байна гэж хашгирмаар санагдаад байна...

start=-11 , cViewSize=50 , cPageCount=1

38 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
...Shake...

Хайрыг хайраар эмчилдэг гэвч ... хэн нэгнийг эмчилээд өөрөө өвдөөд хоцордог ... энэ л жинхэнэ хайр ...

Butterf*LEAF*

Би ч бас хүн шдээ.. би ч бас хайртай хүнтэйгээ баймаар байна гэж бодох үе элбэгшсэн байнаа....

Зодог тайлсан Блогчин (зочин)

Үнэн үнэн...

ntsoom

........

Gtulga (зочин)

Үгүй манай аниа чинь яасан ч айхтар хайрладын уншаад яг нялмас гоожих гэжий ш дээ нээрэнгээсээ шөө :P. Харин одоо хараал идсэн өгзөгийг нь базаад хайртайгаа орилоод дээр нь дэвхцэх нь хаашаан нялхраад үзэхиймөө :P.

Баяртай,

Эмэгтэй хүний аугаа сэтгэл мэдрэгдсэн болно, энэхүү бичлэгээс

Gorgeous

дийшдээ алийн болгон хүнд зай тавьж хүнийг хайрлаж амьдрахээн. Эмэгтэй хүн бол хүнд хайрлуулахаар төрсөн гэж би боддээшд.

LoveLove

Shake...спирт... - харин тхх би дандаа өөрөө өвдөж хоцормооргүй байшд
Навч - сайн уу. Одоо тэгж бодогдоод байдаг болж.
Зодог тайлсан Блогчин - хаана юугаа тайлцын :P
ntsoom - ...

LoveLove

Gtulga - нээрэнгээсээ гэчээл үргэлжилж байгаа үгнүүдий нь :P
Инээмсэглэл - эмэгтэй хүмүүс ямар агуу вээ :)
Gorgeous - тийшд тэ

Аруунэг

мэдкү сэдэв бна .. тэхдээ уншжаахдаа баахан юм бодлоо

Зочин

Энэ ч эртний сайхан арга бололтой бичлэгийг уншсангү гарчигаар явжийгаад алдаа эндэгдэл гарахуйд сануулагтун хичээнгүйлэн гуйсан би

эрт дээр үеэс

Хорыг хороор
Хайрыг хайраар
Харыг хараар ... гэх мэтчилэн эмчлэн эдгээж байсан байх гэж бодоодайгаан :P

Joe.

би бас адилхан юм байна

AEЯO

LoveLove гэдэг нэр чинь ер нь... Ямарчайсан нэрий нь ойлгочих шиг боллоо мөнүү? Би яг зөв бодсон байх тиймүү?

Jay™

Сайхан хайрын төлөө тэмцэх хэрэгтэй байдгийн юм шиг байгаамөө... Сайн хүнтэй учирч, аз жаргалтай амьдрахын ерөөлийг чин сэтгэлээсээ хүсье даа...

Ж.Эрхэмцэцэг (зочин)

хмммм амьдарлаа гэж...
санаа алдаад гарлаа хө

Runner

хаанайна тэр хайр...

би лав хүлээхээ бас хайхаа больчихсон

Bodolxon

харамсахгүй гэж бодвол хий. харин сэтгэлээ яах гэж ингэж урж, шархлуулваа гэж харамсахаар юм бол бүү хий. гэхдээ эмэгтэй хүн ухаантай л байвал юуг ч яаж ч эргүүлж болох мэт... мэдэхгүй юм даа найз минь. Эцсийн шийдвэр чиний л гарт! Хүмүүсийн хэлсэнээр бус сэтгэл зүрхээ сонсоод зөвхөн өөрийнхөө сонголтыг хий. Эцсийн эцэст чиний сонголтын үр дүн нь чиний л амьдралд ирэхээс бусдын амьдрал нөлөөлөхгүй юм шүү

june (зочин)

одоо битгий зайгаа тавьж өгөөрэй :)

Зочин

хммм... хэтэрхий сайн хүн байх ч заримдаа дэмий юм шиг байгаамаа. гэхдээ ийм агуу сэтгэлтэй хүний дэргэд байгаагүйд нь тэр залуусыг хохь нь л гэе даа. Итгэлээ битгий алдаарай, тэдэнтэй тэдэнгүй чи өөрөө гайхамшиг...
энд чинь харин хуучны хэдэн гоё дуу эгшиглээд байх чинь вээ

Оранж

тэрнийхээ төлөө өөрөө хичээх хэрэгтэйм болуу?

Ицми

зиаа... амжилт гүсийяааа

Ицми

аанхаан... ааааанхаан... биииии чааааг юууу бичсэний чинь мэдцэнннн дээ... мммммхмммм... гэж мэгээд :р сая л уншлаалд :р

Цоомоо

hair chin tegeeed chahlaadnaas ondoo um u

Кена (зочин)

Тэгэлгүй л яахав...миний урд алх гээд л хүний ард гарч зогссоноос...хамт баймаар байгаа тэр их мэдрэмжээ дараад юүхэв..магадгүй тэр найз бүсгүйтэйгээ байх ёсгүй болоод л өөрийн чинь сэтгэл гэнэт тэгэж их хөдлөсөн биз...одоо чиний ээлж л гэж хэлье...Эмэгтэй хүний зөн совин гэж байдаг даа..Тэр чэн одоо юу гэж байгааг чагнаад мэдрээд байждээ...Зөн билгийн тулаан биш шүү..

LoveLove

Joe. - Над шиг тэнэг хүн бас байдын байна :P
AERO - гүү гүү нэр бол бүүүр өөр
Ж.Эрхэмцэцэг - санаа алдмаар юм ч их л байшүү
runner - ханаагаадааен? эндийнаа гээд нэг л өдөр үсрээд гараад ирнэ дээ :P
Бодолхон - Тий шүү

LoveLove

june - За :P
Зочин - Би чинь их муу хүн шүү дээ. Тийн миний дуртай дуунууд байгаам
Оранж - одоо мээдкү
Ицми - :P нууц шүү гэж мэгээд ккк
Цоомоо - за ер нь ойролцоо доо.
Кена - Яг тэгээл миний сэтгэл хөдөлсөн байх тэ :P

LoveLove

Jay™ - сэтгэл гэдэг юман дээр тэмцэж болдгүйн байноо. :P Баярлалаа ерөөл оршигээ.

Jay™

"Би өөрийн зүгээс хийж болох бүх зүйлээ гаргаж чадсан гэж үү?" хэмээн байнга асуух болсоон...
Үүнийг санал болгоё

Хүслэн (зочин)

бодуул тэгдэг л байх дөө санаа алджийн шд уншаад. амжилт хүсье өөртөө ч гэсэн кк

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

тэгэлгүй яахав...эмэгтэй хүний мэдрэмж муу юм руу хөтлөдөг гэж боддоггүй

Гана

уншлааааааа

гунигтай ч юм шиг бичлэг байна.

norjoo (зочин)

eo duun unshaad ymar ih dogdolwoo ta ih uhaqantai ymaa iin hoorhon bas iim uhaantai aniad maan neg l odor saihan hani sain aav boloh hun burhanaas ywuulsan ym shid l garaad ireh bhaa ter hun tanias oor hun horvood bhgui ym shig tanigui l bol amisgalj ch chadkuu boltloo hairlah bol n ta min ter ued ooriigoo nar met tosoolon hairluulah bolnoo haitai shuu kkk ter ued l ta hairaa emchlene dee

FC

хэн нэгнийг эмчлээд эдгэээчихлээ гэхэд би өөрөө эдгэх болов уу? хэр удаж байж....

Шувуухай

за надад ч бас намайг л гэсэн хүн таарах байлгүй... гэж зай таьж явсаар үеийнхнээсээ хоцорцон байхийм даа

за болох л байлгүй...

baigal (зочин)

minii zuth 4n jiliin hugastaand hen negniig hairlaj harj shohoorhoj baigaagui zarimdaa ih gantsaarddag ghdee hen negentei uerhej uulzay ghr erdoo zorig hurehgui ym

Аймааар иртэй хутга

сайхан хайртай учирсан л бол би салсан ч хамаагүй азтай хүн гэж боддог. Би бол учраагүй л яваа.

semuka789

minii hairtai hun yg cham shig oor huntei baival iluu ih jargah abiha gej bodood nadaas zugataagaad baigaa yum bish abigaa daa arai.teriig ni bi oilgohgui guniglaad l...gutraad l...genet tegeed bodogdchihloo shuu...

gunj hanhuu

hair jargaltai mortoloo ygaad iim gashuun baidag bn aa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)