LoveLove : Шинэ жил: Хайрын шинэ жил

Шинэ жил: Хайрын шинэ жил

         Миний хувьд шинэ жил хамгийн гоё баяр. Баяр баясгалантай царай, гоёлын даашинз, оргилуун дарс, ганган гацуур мод, он солигдоход тулгадаг хундага бас 1 сарын 1-нд төрдөг хөнгөн гуниг. Бүгд сайхаан. Би ер нь жоохон армаанчиг хүн юм шиг байгаан.

Бага насны шинэ жилүүд бүгд гоё байсан ч 2005 оны шинэ жил хэзээ ч мартагдашгүй сайхан байж билээ. Тэр жил нөхөр / экс / - ийн найзууд гэр бүлээрээ шинэ жил тэмдэглэх санал гаргаж эхнэрүүд нь зохион байгуулахаар болсын. Бид нар нөхрүүддээ сюрприз барихаар шинэ жил хийе гэж ярилцлаа. 12 сарын 29н боллоо. Бид түрүүлж ирээд гоёлын плажаа өмсөн үүдэнд тосоход тэр надад миний дуртай ягаан сарнайг бэлэглээд үнсэж билээ. Тансаг ширээг тойрон сууж, би өөрийн брэнд онигоонуудаа ярьж инээж хөхрөлдөн 1дэх сюрприз болох сугалж авсан хүмүүстээ бэлгээ өгтөл хамгийн инээдтэй бэлэг нь эрэгтэй хүний урдаа арслангийн зурагтай бенц плавк байсан. Нөхрүүд гараад хаачих талаар ярилцах үест бид нар гарч солют буудуулах санал тавьж гадаа хүлээж байсан машинуудад нүдий нь боон суулгаж 2 дах сюрприз рүүгээ явлаа. Шилэн лифттэй, лифтээр өгсөхөд 6 давхраас 2 давхар хүртэл унжсан аягүй гоё гэрлийн бүрхүүл нь нүд гялбам харагддаг нэгэн гоё зочид буудалд очоод лифтэнд ороход нь нүдний боолты нь авлаа. Бид люкс өрөөнд тухлан нөхрүүдийн дунд тэмцээн зохиож шинэ жилийн бялуу бэлэглэн тэр үдшийг үнэхээр армаанчиг өнгөрөөсөн. Уг нь тэнд гэр бүлийн тоогоор өрөө авсан байсан бөгөөд бүгд хонох байсан боловч маргааш нь би шалгалттай, нөхөр ажилтай бас хүү уйлаад байна гэсэн шалтгаанаар бид 2 шөнийн 3 цагт харихаар гарч билээ. Гадаа намуухан, цасан дундуур түүнд тэврүүлээд хэсэгхэн алхсан тэр л үдэш хамгийн жаргалтай шинэ жил минь байж билээ.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
itsme (зочин)

яасан гоёым бэ? ёстой л мөрөөдлийн шинэ жил байж дээ. ийм гоё байсым байж яагаад экс болцым бэ дээ гээд хүний хувийн амьдрал руу хуруу дүрээд байхгүй юу кк.

Зочин (зочин)

үнэхээр гоё байжээ сэтнэл хөдөлчихлөө

Melody (зочин)

Өнөөг хүртэл хамгийн жаргалтай шинэ жил чинь байхгүй юу тэр чинь. Ирээдүйд үүнээс чинь жаргалтай шинэ жил зөндөө болох байхаа.Эмгэн болтлоо юу эсиййг үзэхэв дэ. Би лав хөгшрөөд үхэх нэлээд дөхөөд ирхээрээ за да тэр ч миний анхны хайр байж дэ тэр ч шохоорхол байж дэ ч юмуу, ер нь их сайн дүгнэлт хиййнэ гэж бодоод байгаан ирээдүйд юу хүлээж байгаа ч юм билээ тэ

3apaa (зочин)

Тэр сайхан цаг хугацааг чинь эргүүлж авчрах сайхан амьтан хаа нэг газар тэнэж л яваадаа.

Гандирс (зочин)

яасан гоёийн

ҮЛЭМЖ (зочин)

Гоёо тэмдэглэж байжээ

gump (зочин)

ха ха жжохноор дуткуу армаантиг юм байна. Би бол хордлого болоод чацга алдаад таардын. Чацганы шинэ жинэ жил гэхийн байна л даа. Танийхаар нэр өгвөл

LoveLove (зочин)

Ицмэ - Амьдралд юу эс тохиолдоховдээ Melody - Тэгээсэй Зараа - Тэнэмэл хүнтэй суухгүйээ нтргсн ккк Гандирс, Үлэмж - Харин тхх Гаамп - Гайгүй юм иджийлдаа тээл юу тааралдсанаа идээд бхаар чинь тэгийшд энэ жил надаас эм авахуу гсн ккк

Эрка (зочин)

одоо миний муу аниа битий санаа тэр нэг юмыг тэгэж эргэн дурсаж яадын ярьшиг л байна шдээ Угаасаа танийг ингэж санаж байгааг чинь тэр муу мэдкүү л байгаа шдээ одоо өөр нэгэн хүнтэй шинэ жилээ хийх тухай бодож яваа биз тэнэг эргүү мал чинь Ямар сайн хүн алдсан гэдгээ мэдкүү л яваа тэр муу новшид одоо хүү бид 2 чинь яаж амьдарч байна новшоо гээл атаархуулах бичлэг бичих хэрэгтэй шдээ аниа хэхэхэ

БОРОО (зочин)

Гоё армаанчиг санагдлаа. БҮсгүй хүмүүст ийм байх л таалагддаг болуу

SUNshine (зочин)

saihan dursamjtai shine jil bsan bna zunduu saihan shine jiluud irne dee

Ari aroman (зочин)

ёстой гоё байжээ сэтгэл их хөдөлчихлөө гэхтээ тэрнээс гоё шинэ жил зөндөө тэмдэглэн шүү

LoveLove (зочин)

Эрка - За Бороо - Бусдад нь яадын мэдкү надаа бол аймар таалагддышд Саншайн, Ари - Тэгнэ гэж найдаал байгаа

Армаанчиг (зочин)

Гоё юмоо би нэг тийм байж үзхийнсэн гэхдээ найзууд байхгүйгээр 2-уулахнаа...

Boroo (зочин)

tiim udesh shaan

Гана

төрсөн өдрийн дараа орох гоё баяр ш дээ тиймүү

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)