LoveLove : Магтахын учир

Магтахын учир

        Магтаал гэдэг уг нь сайхан зүйл. Магтуулах дургүй хүн бараг байдаггүй байх. Цагаа олсон магтаал хүнд урам өгч ажиллах, амьдрах итгэл хайрладаг билээ.

Гэвч би энэ тухай ярих гэсэнгүй. Хий хоосон эсвэл хэтэрсэн магтаал хүнийг яаж өөрчилдөгийг өөрийн нүдээр харлаа. Уг хүн нь хүргэн ах минь байгаа юм. Сайхан ааштай, хүнтэй нийцтэй, айл гэрийн ноён нуруу болсон үнэхээр сайхан хүн байлаа. Би эгчдээ ярьдаггүй нууцаа ахдаа ярьдаг байсан юм. Ямар сайндаа эгч минь – Би ямар чиний эгч биш тэр ахдаа л хэл гэдэг байхав. Гэтэл сүүлийн үед ах минь их өөрчлөгджээ. Ууртай, хүний үг даадгүй, хэн эвгүй үг хэлнэ түүнтэй муудна, хэн магтана түүнтэй инээж хөхрөнө. Аав ээждээ хүртэл тийм зан гаргадаг болсон байх юм. Хамгийн гол нь хажуу дах хүмүүс нь бас л худлаа зулгуйдсан байдлаар ханддаг болж. Хүнтэй муудахаар нь буруу байсан ч чиний зөв, аргагүй аргагүй гэнэ. Бүх зүйл дээр зөвтгөж ахын минь занг эвджээ. Хүүхдийг ээж нь загнаж байхад аав нь өмөөрвөл хүүхэд хэзээ ч буруу юм хийснээ ухаардаггүй гэдэг. Яг л түүн шиг. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш урагддаггүй гэж.

Ахыг зөвтгөхгүй ээ. Хүн өөрт нь ирж байгаа магтаалыг хэн нь үнэн сэтгэлээсээ хэлж байна, хэн нь худлаа саймширч хэлж байна гэдгийг ялгаж салгаж чаддаг байх ёстой гэж би боддог. Хүн эрдэмтэй байх тусам даруу байх ёстой гэж боддог. Бас хүний хань, ээж, аав, дүү, найз нөхөд нь хүний алдаа дутагдлыг нүүрэн дээр нь үнэнээр нь хэлж чаддаг байгаасай гэж боддог. Бас хүн хэлж байгаа шүүмжлэлийг хүлээж авч өөртөө дүгнэлт хийдэг байх ёстой гэж боддог.

Инээсэн бүхэн нөхөр биш уурласан бүхэн дайсан биш. Магтаалыг учиртай хэрэглэцгээе.

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Tsuki-Yama (зочин)

Үнэн үнэн. Хэт магтах нь хүнийг эвддэг.

3apaa (зочин)

Күээ мөн маш их зөв юм бичсэн байна шүү. Чи чинь ер нь тэгээд сүүдрээрээ тоглодог сүрэгтээ ээлтэй нтргсн :P Жоол магтаадхы гэсэн баркум байна.

Gtulga (зочин)

Аанха. Кк сто зөв юм гаргаж ирж баярлаллаа.

Jigee (зочин)

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс засрахгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоорохгүй гэж. үнэхээр үнэн үг шүү Би бас жаахан эвдрэнгүй байгаа. засахгүй бол горигүй нь

LoveLove (зочин)

Цукияма - Харин тэх Зараа - Барку барку ккк Жтулга - Зүгээрээ

Давка (зочин)

нээрээ ч байнга магтаж болкү байхаа. Угаасаа хүн тээд байвал магтуулах дуртай болчдог шт.

ҮЛЭМЖ (зочин)

Ганц магтуулахынсан

LoveLove (зочин)

Жмйгээ - Заску бол аймар хүндэрдэг өвчин байлээ Давка - Үнэн юманд магтахад яахуудээ худлаа магтах зэвүүншд Үлэмж - Манай Үлэмж аймар мундагшдээ. Дайралцаан дээр Бороо та 2-ыг шүтсэн

Melody (зочин)

yag tiim humuus teel magtsan hund ih durtai baidiin. unengeesee magtaj bainuu goshigruulj bainuu gedgiig ni sain yalgah heregtei sh de. teel zagnasan hund uurlaal muu sanaal ooriinh ni toloo unen um yarij heleed baigaa ch um biluu

Гана

улаан цайм хажууд магтдаг хүн худлаа санагддаг үнэн байсан ч тэгж магтуулснаас магтуулаагүй нь дээр

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)