Хаварт
би дургүй
Хайрт
минь надаас явсан болохоор
Халуун
зүрх минь эмтэрсэн болохоор
Хаачихаа
ч мэдэхгүй шаналсан болохоор
Хаварт
би дургүй
Хаварт
би дуртай
Хал
үзээгүй зүрхэнд хат суусан болохоор
Хайр
ямар үнэтэйг мэдэрсэн болохоор
Хорвоогийн
үнэн царайг таньсан болохоор
Хаварт
би дуртай
Намарт
би дургүй
Навчисаа
гөвөн гуниглаж уйтгарладаг болохоор
Надтай
хамт шаналж уйлдаг болохоор
Нэхэвч
ирэхгүй хайрыг санагдуулдаг болохоор
Намарт
би дургүй
Намарт
би дуртай
Намираа
бороо шивэрч сэтгэл аргаддаг болохоор
Наадах
сэрүүн салхи нь намайг сэргээдэг болохоор
Нартын
үнэнийг ухааруулж амьдралыг мэдрүүлдэг
болохоор
Намарт
би дуртай...


20 сэтгэгдэл:
goe bichsen bna
аан тиймүү
Хаварт би дуртай Хуй салхитай хамт мөрөөдөлөө биелүүлэх боломжтой Хаварт би дуртай Хаа хамаагүй юм бичиж суудагийн ккк
Хаврын төгсгөлд би дуртай Хосгүй зун ирж байгаа болохоор Хаврын төгсгөлд би дуртай Хайраа надад бэлэглэсэн болохоор Хаврын төгсгөлд би дуртай чихшиг хэхэхэ
Тэгвэл зунд ямар вэ ?
Зунд би дургүй Зуу татуулж шоудуулдаг болхоор Зуслан гаргаж харлуулдаг болхоор Зуурдын учирлуудаар дүүрдэг болхоор Зунд би дургүй ээ
Би зунд дуртай Зулзаган модод цэцэглэдэг болохоор Зүсрээ бороо шивэрдэг болохоор Зуслангийн зүлгэн дээр болздог болохоор Зүйргүй ихээр догдолдог болохоор Зунд би дуртай хэхэ
Namart bi durtai Naigan naigah tarian talbaig haran suuh durtai Navchis shargaltahiig haran uitgarlan suuh bas durtai Namiraa boroo shiverch namaig argadag bolhoor durtai Narnii ilch tsaashilj humuusiin tsarai zevhii daahiig harah durtai Magadgui uuruu tursun yum bolhoor durtaim boluu. :-??
Намарт би дургүй Навчсаар модод уйлдаг болохоор Нар буцаад явдаг болохоор Намарт би дуртай Намарт би дуртай Нар ээсэн цөөхөн шаргал өдөрт нь Намайг учруулсан хэдхэн оройн болзоонд нь Намарт би дуртай........
эхний бадгийн 4 дэх мөрөн дээр дургүй гэх гэж байгаад дуртай гэчиж шүү... гэхдээ л би намарт дуртай л даа
Хөөх нэг ороод ирсэн чинь нуль шүлэг болцон байшд ккк гоё байноо
хөөх ямар гоёийн бүгдээрээ гоё бичжээ. Намарт би дуртай Намуухан салхи, налгар намарт дуртай Нар буцахдаа алгуурхан ээхэд би дуртай Намираа бороо сэтгэлийг минь угаахад дуртай Найзуудтайгаа уулзах гэж намрыг хүлээдэг байсандаа ч тэр юм боловуудаа Өвөлд би дуртай Нас нэмэн наашлах баярт нь дуртай Надаас юу ч нэхэлгүй цасыг илгээдэгт нь дуртай Өнгөт орчлонгийн өөг далдлан цасан нөмрөгөө нөмрөх тэр үед нь алхах дуртай Өөрөөсөө ч илүү хайрладаг байсан анхны хайраа дурсан алхахад бүр дуртай Би хаварт дуртай Урин цаг эхлэх тэр л үест би дуртай Усны урсгалын хоржигнох чимээ сонстох тэр мөчид бүр дуртай Учрал хагацлаар зааглагдсан ч хайрыг дуудах хаварт дуртай Угаасаа бурхан намайг энэ л үед төрүүлсэн болохоор би хаварт бүр илүү дуртай Зуны оройд би дуртай Зорилгогүй мэт бодолд автан суух сайхан байдийн Зоргоороо оддыг тоолон мөрөөдөх сайхан байдийн Зүүдний юм шиг жаргаж буй нарыг харан салхилах сайхан байдийн Зүгээр л хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцахад дэндүү сайхан улирал...зун...
Хаварт би дуртай Хохгорхон түүнтэй минь учруулсан болохоор Хайрын түүх маань эхэлдэг болохоор Хөөрсөн сэтгэлд минь дурлалын гал ассаасан болохоор Хаварт би дуртай Өвөлд би дургуй Өрөвдөх зүрхгүй шуурдаг болохоор Өөдөсхөн 2 хацрыг минь хайрдаг болохоор Өглөө болгон дууруулдаг болохоор Өвөлд би дургуй Зунд би дуртай Зөрсөн бүхэн хайраар бялхадаг болохоор Зовлон бүхнийг мартуулдаг болохоор Зоргоороо загнах боломжтой болохоор Зунд би дуртай Намарт би дургуй Навчсаа гөвсөн модод үзэмжгүй болохоор Нар нь төөнөөд хэцүү болохоор Нас нэмээд хөгширдөг болохоор Намарт би дургүй Хэ хэ нэг иймэрхүү л.....
Ямар гоё шүлэгнүүд уншчихваа .. :) Хаварт би дуртай Хайрын гэгээн улирал болохоор нь Хайруу өвлийг үддэг болохоор нь Хан хорвоод мэндэлсэн болохоороо Хаварт би дуртай.. :) Зунд би дуртай Зүйлгүй энэ орчлонгийн 4 үнэний нэг болохоор нь Зүүдлээд сэрсэн мэт энэ орчлонг сэрээдэг болохоор нь Зүгээр ч үгүй түүнтэй минь учруулсан болохоор Зунд би дуртай .. Намарт бас дуртай .. Найгах модод навчаараа намайг хучихад нь Нэргүй гуниг сэтгэлийг минь бүрхдэг ч гэлээ Нээж амжаагүй бэлэг шиг нууцлаг энэ амьдралын Намрын улиралд бас дуртай ... Өвөлд би дургүйээ .. Өнгөт хорвоо хоёрхон өнгөтэй болж Өөд уруугүй шуурах амьдралыг сөрж явахад минь Өрөвдөх ч үгүй хайрахад нь би дургүй Өвөлд би угаасаа дургүй ...
Пээ бүгд яруу найрагчид байна штээ. Манай блогийнхон.. би лав бууж өглөө...ккк
Шүлгээр байлдаж байгаамуу? Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд Хойд зүгийн чимэг болсон Хавар Намарууд...
durgui bas durtai hawart bi durgui haluun baisnaa huiten bolj hawsraga salhi uleedeg bolhoor bish haluun setgel min hursun bolhoor hashigarch uilmaar shanalsan bolohoor hawart bi durgui hawart bi durtaiungiin tsetseg nahialdg uruwch ijii min nmaig turuulsen blhooe bish uudushun jaahn ohin unen muniig medsen bolhoor usugluun yawaa uydee hal suuj hatuujsan blhoor hawart bi durtai namart bidurgui nmaig gunigl gj asgartal oroh boroond bish nawchis ni unah moddig harj setgel uwddug blhoor nadtai denduu adilhan yum daa gj jishin zuirldg blhoor namart bi durgui namart bi durtai naiz nuhud uulzaj nijignen ineedeg blhoor bish nisen ywah shuwuudad muruudluu shiwnesen bolhoor namiran oroh huriin dusal ni hurtel nmaig oilgoson met argadan archdg blhoor namart bi durtai uwuld bi durgui uleeh salhi ni jihuun baidg blhoor bish uuruusuu tuuniigee bur aldsan bolhoor uur hend ch bgagui shuwuuhai min nischihsen bolhoor uwuld bi durgui uwuld bi durtai deerees budrah tsasanshirheg ni dulaahn bdg bolhoor bish uurdiinh bish ch zuurdaar hairlasan bolhoor unen setgelee zoriulj dogdolj uzsen bolhoor huiten bsan ch haluun setgeldee hailan shatsan bolhoor uwuld bi durtai zund bi durgui gan tohioj,gants hairtai tul min horwoog orhison blhoor bish zerleg tald dawhih hulan shig zewruun tengert isgereh hawriin salhi shig erh chuluuguu medrehee bolisn bolhoor zund bi durgui zund bi durtai zuulun dulaan salhi ni ewshin uleej argaddag bolohoor bish zurh setgelee barij zuwiig tungaasan bolohoor zuirleshgui uneniig uhaarch zowlongoo bi uuchilsan blohoor tsomirlogoo neesen tsetsegs bugd nmaig argadan misheedeg bolhoor zund bi durtai mnii zohiosn ni yamar bn,joohn nurshchjuu?
durgui durgui durgui, durgui yumandaa haaya durtai, durtai durtai durtai, bas dahin durtai gj.Yeruusuu yaruu nairagch bolnoo! Lovelove-chinii shineg goy yum aa!
Havart bi durgui Havsraga salhi gardag bolhoor Hamag amitnii sindrom hudulgudug blhr Havart bi durgui ee Havart bi durtai Han horvood uri irseniig zarlaj Hairtai tuuntei min urchuulsan blhr Havart bi durtai kkk halit blog-chdigoo duuraij shulegleh gej oroldov kkk
гоё бичжээ