LoveLove : Бүсгүйчүүдийн гаргадаг алдаа хийгээд засах арга

Бүсгүйчүүдийн гаргадаг алдаа хийгээд засах арга

  1.        Харамлангаа хардах. Хүүхнүүд хайртай хүнтэйгээ хамт амьдардаг болонгуут л тэр зөвхөн минийх байх ёстой гээд бодчихдог. Энэ нь хардалт, харамлалтын эх үүсвэр болдог. Тээд эх захгүй хардалт хэрүүл үүсгэн сайхан байсан үе нь алга болсон юм шиг эрчүүдэд санагддаг. Гэвч энэ нь чамаас хайр халамж шаардаж байгаа хэрэг юм. Тэд – Хайрт минь дээ би чинь зөвхөн чамдаа л хайртай. Миний хувьд чи минь л хамгийн чухал гэсэн үгийг таниас хүсээд байгаа нь тэр шүү дээ. Тэхээр залуу минь тэр л нандин үгээ хайртай хүнээсээ бүү харамла.
  2.        Хайхрамжгүй байдал ба хувцаслалт. Ихэнх бүсгүйчүүд айлын гэргий болоод хувцаслалтандаа анхаарал тавихаа байдаг. Хувцас авахад хүртэл нөхрийн санал давамгайлна. Задгай хувцас өмсвөл дургүйцнэ, ийм өнгөнд тэр дургүй гээд л. Гэртээ ч гэсэн нөгөө л нэг өвдөг гарсан биеийн тамирын өмд, хоол хийсээр байгаад тос болсон подволк, шал угаахдаа халтар болгосон таавчиг. Дөнгөж танилцаад хайртай хүндээ таалагдах гэж тольдон тольдон өмсдөг байсан хувцаслалт алга болдог. Ингэж хувцасласан эхнэрээ нөхөр нь тэврэх хүсэл бараг л төрөхгүй байх. Тэхээр залуу минь та эхнэртээ - Чи юу өмсцийн бэ. Солиоч гэхийн оронд – Тэхэд болзоонд чиний минь өмсөж ирсэн цамц / даашинз / чамд минь их зохисон байж билээ. Тэрийг өмсөж байвал чи минь яг л цэцэг шиг сайхан харагдана даа. гэж хэлж яагаад болохгүй гэж.
  3.          Хэнэггүй байдал ба ариун цэвэр. Ихэнх бүсгүйчүүд гэр, ажил, цэцэрлэг, сургууль, гэр цэвэрлэх, хоол хийх зэрэг олон ажилд түүртэн өөрийнхөө гоо сайханд огт анхаарахаа байдаг. Үсчинд оролгүй жил болж, үнэртэн хэрэглэхээ байж, хумс нь тал будагтай, өглөө босоод цай чанаж, хүүхдүүдээ хувцасласаар байтал ажилд явах цаг болж нүүрээ хальт угаагаад гарт тааралдсанаа өмсөөд л ажилдаа явдаг. Орой хоол хийж, юм угаан, аар саар ажил хийсээр өөртөө зав гаргаж огт чаддаггүй. Харин эрчүүд цэвэрхэн сайхан бүсгүйд дуртай. Ингээд л асуудал эхэлнэ. Тэхээр хүүхнүүд минь ямарч их ажилтай байсан өдөрт 1хэн цаг өөртөө зав гарган усанд орж, нүүрээ цэвэрлэн, хумсаа засаж, хөл гарын арьсыг арчилах нь өөрийг тань залуу сайхан байлгах эх үндэс болохоос гадна ингэснээр та нөхөртөө үргэлж сайхан харагдах болно. Танийг тэврэхэд үл мэдэг сүрчиг сэнгэнэн, арьс чинь булбарай зөөлөн, үснээсээ дотно сайхан үнэр мэдрүүлэх таатай биш гэжүү.
  4.         Төрсний дараах айдас. Бүсгүй та ээж боллоо. Энэ нь үнэхээр сайхан мэдрэмж. Гэвч бүсгүйчүүдийн биед төрсний дараа ихээхэн өөрчлөлт гарна. Таргалалт, биеийн хэмжээ алдагдах / өгзөг томрох, гэдэс агшихгүй байх г.м /, үс унах, сэвх үүсэх г.м. Үүнээс шалтгаалан өөртөө итгэх итгэл бага багаар алдагдаж эхэлнэ. Хамгийн гол айдас бол сексийн хувьд хэвийн байгаа эсэх юм. Хүүхэд гаргасан болохоор нөхөртөө таалагдахаа больсон бол уу, бие минь секс хийхэд бэлэн болсон бол уу г.м айдас нь секс хийхээс татгалзах шалтгаан болно. Мөн хүүхэддээ илүү анхаарал тавьсанаар танийг тоохоо больсон мэт сэтгэгдэл ч төрж болхын. Энэ тохиолдолд залуу та эхнэрээ аль болох тайван байлгаж хүүхэд төрүүлсэнээр илүү их хайрлаж, сексийн хүсэл урьдынх шигээ байгааг ойлгуулах нь чухал.

       Эцэст нь хэлэхэд бүсгүй хүн гэдэг яг л цэцэг шиг бөгөөд хэр зэрэг сайхан ургах нь залуу таниас л шалтгаална гэдгийг үргэлж санаж яваарай.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Jigee (зочин)

Энийгээ тэгээд эрт хэлэхгүй яасан юм бэ? Чамайг харамлаж хардаад л, хайхрамжгүй байдалтай хувцаслаад л, Хэнэггүй байдалтай халтартаад л, төрснийхөө дараа секс хийхгүй байхаар чинь л хөдөө орхиод хот ороод ирсэн ш дээ. Уучлаарай - Хайрт минь би зөвхөн чамдаа л хайртай - Чи тэр юбкаа өмсвөл яг л цэцэг шиг харагдана даа - Өвөрт орж ирэхдээ үнэртэн цацвал сайхан ш дээ - Тэгээд тайвшраад л сексээ хийж байгаарай Буцаж очоод сайхан сарнай болтол нь услана аа. амлая

Давка (зочин)

яг үнэн зүйл бичжээ. Хүнтэй суусан хүнүүсийг харахаар яг нэг тийм өөрийгөө арчлахаа больчдог юм байна лээ.

LoveLove (зочин)

Жийгээ - Тэгээрэй Давка - Харин тэх би бас нөхөртэй байхдаа тийм л байсым шиг байгаан бодоодаахад

ulzii (зочин)

tiim shuu goyo zuvlumjuud bn

ehner (зочин)

neeree bodood bsan chin bi yag tegdeg um bna shd onoodroos zasnaa thanks

Altnaa (зочин)

Heregtei zuil bichjee manai naiz ayagui sergelen ohin baisan chin huntei suugaad 1 tiim sonin ooriigoo toohgui navsgar bolchihson bas sergelen zan ni baihgui bolood gunigtai ch um shig bolchihson

LoveLove (зочин)

Өлзий - баярлалаа Эхнэр - тэгээрэй Алтнаа - Харин тэгээд байгаа байхгүй юу

damdaa (зочин)

Oo yadarga yadargaa. Hen tegj hen negend taalagdah gej torson biye zobooj baidiin. Oron gertee ch ooriinhooroo baij bolohgui getsuum bish uu. Nogoo desperate housewives dramiin ulaan ustei huuhen baidag daa, hen bilee, teren shig l baibal getsuum bish u. Taalagdahgui bol taaldag huuhen ruugee l yabna biz, bi lab namaig baigaagaar mini hairlaj baigaa huniig l huleen zobshoorno. Harin ter er hund ogson zoblogoog chini er nohortoo heblej abaad unshuulii baiz, he he he.

Bilody (зочин)

Dambaad: chi chin yaasan sonin uzel bodoltoi huuhen be? Chi tegeed uuriigoo toohgui uuriihooroo bval chamag tooj chamd huleen zuvshuurugduh gej hicheeh hun oldohgui dee... Emegte hun archaatai l baih heregte shde, archaagui uuriihooroo bna gevel chi l ooriigoo hundlehgui bna gesen ug. Gants nuhurtuu taalagdah gej bish uuriigoo yadaj hundleh heregtei Teneg yum iim huuhen anh l sonsoj bna Goy zovolgoo bna tnx ;)

Гана

үнэн шүүү....

tursun eej (зочин)

goy zuvulguu bnoo.bi turuud odoo 5 sar boljino.huugee avad huduu eejindee irtsen bga nuhur ajila higed uldsen ghde manaih ub gees hol blhoor bid 2 uulzaagui 3sar bolj bna.getel bi gants ch udaa sex iin tuhai bodsongui tursni dara iim bolchdin bolu bi inged bgn bolu.bas der ni targalad gedes agshihgui getsvv l bna udahgui nuhurteige uulzana harad tanihin boluu yanaa :(

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)