LoveLove : Амьдрал ийм дээрээ л сайхан

Амьдрал ийм дээрээ л сайхан

        Би ер нь их өөдрөг хүн юм шиг байгаа юм. Заримдаа л хэт гуниглачихдаг болохоос. Уг нь бол сүүлийн 3, 4 жил сэтгэлээ их л захирч сураад хэр барагтаа юманд баярлаж гунихаа байчихсан байсан юм. Харин ойрын үед нэг л бишээ. Нэг бол тэнгэрт нисжаагаам шиг гэнэт баясаж хөөрөөд, үгүй бол бүүр үхмээр санагдатлаа гуниглаад.  Гэхдээ ингэх тусам амьдрал нээх гоё, утга учиртай  юм шиг санагдах юм.

        Өвлийн өвгөнөөс бэлэг авахдаа, аав ээждээ бэлэг өгөхдөө, сайн найзтайгаа муудалцчихаад эвлэрэхдээ, ээж аавтайгаа хөтлөлцөөд парк явахдаа, эгчдээ загнуулчихаад ааваараа өмөөрүүлэхдээ сэтгэл нээх гоё тэнийгээд аз жаргалтай байдаг байж билээ.

         Тэмцээн уралдаанд ороод байр эзлэхдээ аавынхаа нэрийг сайнаар гаргаж байгаадаа, анхны хайртай учраад сэтгэл догдолж байхдаа, тоогдохгүй өнгөрчихөөд шаналж байхдаа, олон хүүхдүүдээс юугаараа дутдаг юм гээд шаралхаж хичээж байхдаа үнэхээр амьдрал сайхан гэдгийг мэдэрч байлаа.

       Хайртай хүн минь хүүтэйгээ тоглож байхыг хараад, хүү минь хөөрхөн гараараа баярын бэлэг хийж бэлэглэхэд, аавыгаа хараад өтөлж дээ аав минь гэж бодож суухдаа, үүрээр цонхоор сонсогдох шувуудын жиргээг сонсохдоо, сайхан хөгжим сонсож сэтгэл хөдлөхдөө, хөдөөгийн уужим талд цээж дүүрэн амьсгалахдаа, өндөр уулын оройд гараад байгалийн сайхныг сүрдэн харахдаа, үхмээр санагдатлаа шаналчихаад уйлж тайтгарахдаа, сэтгэл гаргаж бэлдсэн бэлгэнд минь хайртай хүмүүс минь ихээр баярлаж байгааг мэдрэхдээ амьдралын сайхныг бүүрч ихээр мэдэрдэг.

       Хүн өнгөрсөн үеийн сайн сайхныг илүү их санадаг юм шигээ. Мэдээж хүний амьдрал юм чинь сайн саар аль аль нь л байсан боловч эргээд бодохоор саараасаа илүү сайн нь дурсагдах нь сайхан.

       Би амьдралаас ихийг хүсэхгүй ээ. Зүгээр л эрүүл энх, сэтгэлийн их амар амгалан, хайр дүүрэн халуун дулаан гэр бүлийг хүснэ. Амьдрал ийм байхдаа л сайхан.


start=-18 , cViewSize=50 , cPageCount=1

32 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Gorgeous

Аанха би час халуун дулаан гэр бүл эрүүл энхийг л хүсмээрайн. Гояа бичлэг гэснээс өдрөөр дайралдсан анхны бээгий кк.

SinГ©ad O'Connor

сайхан бичлэг.

Attila

тийм эээ үнхээр сайхан...

Гандирс (зочин)

Сайхан амьдрах сайхан...

Уйлах инээх бүр минь
Угтаа бол түүх юм билээ л :P

WeiRdo

Амьдралаас элэг бүтэн гэр бүлээс өөр юу хүсэх вэ дээ.

1988 (зочин)

тм сайхан гэр бүлтэй л болмоорина

Runner

хайртай хүмүүс минь хажууд байхад хамгийн сайхан

ванлий (зочин)

амьдрал амттай шүү нээрээ
сайхан бичлэг...

Shake...спирт... (зочин)

Сайххх ...

Мауз

гоя энергитэй гоя бичлэг байна.

Янзагахан

Тэх сайхан шүү... Зүгээр энгийн л нэг зүйл юм шиг хэрнээ өнгөрсөн хойноо маш сайхан нандин дурсамж болон үлдэх нь үнэхээр сайхан.

Луу & Мэлхий

Тэр үедээ новшын юм боллоодоо гэж бодож байсан зүйл дараа хөгжилтэй дурсамж болоол үлддэг.

Амьдрал ийм дээрээ л сайхан

Атаархуу Азаа

сайхан л байна шдээ өөдрөг үзэлтэйн гоё бээгий байна

LoveLove

Гэж бичсэн мөртлөө би аймар гунигтай байхын яагаадын бол...

Хариука

амьдрал нээрээ иймээрээ л байгаасай илүү хүсэх юм алга

AEЯO

Аанхаан

Ж.Эрхэмцэцэг (зочин)

тийм ээ хө амьдрал ийм байхдаа л сайхан

Elkhan

Диваажингаас ирлээ этр...

Мөрөөдөл (зочин)

аанхаа

Оранж

би час тэгж мэдэрмээрий шт...... ээжийгээ санаадийнаа...

Ицми

тэгжийн...

Цэцгэн эрхи

Энэ чинь л шүү дээ

О.Түвшин

Olon blog unshij bsan ch chiniih ihed talagdlaa.

AntiDotE

Сайхан дурсамжууд.
Гэхдээ одоо инкээд л чадрах гэж байгаа баагий дурсамж бичсэн юм шиг бичсэн байх чинь.
Гайгүйз дээ миний найз?

LoveLove

О.Түвшин - баярлалаа
AntiDotE - юу гэж үхжийдийн тэгж ч чамайг баярлуулахгүй шүү :P

HERO

сайхан болчлоо

дурлагч

Амьдрал сайхөөн сайхан. Зовлон, жаргалтайгаа сайхан

Angela

Нээрээ энэ дууг сонсоод бичлэгийг чинь уншсан чинь бүр сэтгэл хөдөлчихлөө үнэхээр сайхан юм аа. Гайхамшигтай. Бие биендээ ийм сайхан энерги бэлэглэх гайхалтай юмаа.

Ну ПОГОДИ

сэтгэлээ барих гэхээр зүрх түжигнэээд лай байдымааа юу сайхан дур сайхан дур ханах бөөр сайхан гэж би дандаа хэлдэг

Цээгий

Тиймээ амьдрах сайхан шдээ. Өөрөө л амьдралдаа хайртай байвал сайхан шдээ. Гоё бичлэг байнаа

Аймааар иртэй хутга

хүмүүс бурхнаас хүсдэг хүслүүд нь хамгийн энгийн хэрнээ бидний хувьд амьдралын утга учир байдаг тээ. Сайхан эрүүл энх амьдрах , сайн хүнтэй учрах, хөөрхөн хүүхдүүдтэй болох гээд л

Шувуухай

Би ч гэсэн амьдарлаас их юм хүсхээ байсөөн. Интернет кафе-д суух хэдэн цаас л байхад болоо :р

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)