LoveLove : Хавар шиг, зун шиг, намар шиг, өвөл шиг БИШ

Хавар шиг, зун шиг, намар шиг, өвөл шиг БИШ

         Хөгширч байгаа юм байлгүй намайг жоохон байхад гэж ярих дуртай болчихжээ.:P

        Намайг жоохон байхад хавар аягүй эрт дулаардаг байсан санагдах юм. Төрсөн өдрөөрөө ахынхаа бэлэглэсэн даашинзыг өмсөөд гадаа тоглож найзууддаа гайхуулдаг байсан гэж бодохоор. Гэхдээ 6 сарын 1-н болгонд сэрүүхэн байдаг байсан санагдана.

         Харин зун тийм ч их халдаггүй заримдаа бүтэн 7 хоногоор бороо ордог байж билээ. Би багаасаа бороонд дуртай байсан болохоор ганцаархнаа бороонд норж гадаа тоглодог байсан. Бүх найзууд маань зуслан гараад тоглох хүнгүй их ганцаарддаг байлаа. Манайх яагаад зуслан гардаггүй юм бол гээд л. Аав нислэгт 3-4 хоногоор явчихна. Ээж бас ажил ихтэй байдаг байсан болохоор зуслан гардаггүй байсан юм шиг байгаа юм. 

         Намар их гоё улирал байсан. Хичээл орно. Бүтэн зун хараагүй түүнийг харахаар яарна.  Хүйтэн мөртлөө нэг л гоё бороо орж, навчин дунд найзуудтайгаа алхаад л. Намайг 8-р ангид байхад 10 сарын 26-нд бороо орж байсан. Ангийнхантайгаа намар болгон зугаалганд явдаг байсан. Навчаар байлдаад, гэр гэрээсээ хийж ирсэн хоолоо дундаа тавьж байгаад идээд л.

        Өвөлд харин дургүй байсан. Би их бээрэг хүүхэд байсан болохоор даарах дургүй. Бас гарах гэж аягүй олон юм давхарлаж өмсдөг нь таалагддаггүй байсан юм. Тэр нэг өдрийг ерөөсөө мартдаггүй. Манай байрны тог тасраад, цонхоор харахад үүл нэг тийм сонин гэрэлтэй ч юм шиг болчихсон байж байгаад цас нэвсийтэл орж билээ. Шагайгаар татсан цасан дээр манай байрныхан хөгшин залуугүй бөөнөөрөө гулгаад, өвлийн өвгөн хийгээд тог ирснийг ч мэдээгүй байсан :P. Өвлийн ганц таалагддаг юм нь коток дээр гулгах байлаа.

        Одоо харин нээх сонин зун зун биш юм шиг, намар намар биш юм шиг, өвөл өвөл биш юм шиг хавар хавар биш юм шиг сонин болчихжээ. Хаврын тэр цаанаа л дулаан орчихсон гоё өдрүүд, зуны үргэлжилсэн зүсэр бороо, намрын налгар мөртлөө гунигтай шиврээ бороо, өвлийн шагайгаар татсан цас, цээж дүүргэдэг цэнгэг агаар хаачсан юм бүү мэд. Хэдхэн жилийн дотор байгаль хүртэл ямар их өөрчлөгдчихөв өө. Дахиад 15 жилийн дараа ямар болсон байх бол гэж бодохоос айж байна...

start=4 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 54-с 5-54 харуулж байна

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
Ицми

хэхэ одоо яанав... нэээгэнт өөрчлөгджаа юмыг бид яаж ч чадку... к. байгаль эхээ хайрлы этр :р

LoveLove

Щ - харин тхх гоя плажаа хүнд харуулмаараахад дангаар нь өмсөж болку даараадээдаг байсан.
Хахахаха Анти гуай зүгээр байгаарай айн
Зочин - харин тэгсиймшиг байна
Дурлагч - аанхан нтр ккк

tuguu

би борооонд бас дуртайшд гэхдээ хур тундаснуудаас хамгын дуртайн цас, гэхдээ энгийн нэг цас биш том том нэмшрэн будрах цас салхигүй тийм л үед алхах дуртай даанч одоо тийм цас орохгүй юм даа.......................................

Elkhan

Өвөл гоё ш д... Шинэ жил болоол... Хамгийн гоё баяр...

LoveLove

Ицми - тэгий хайрлаа хайрлаа явчий :P
tuguu - харин тхх тийм цасыг доороос нь харах айрр гоё. Даанч удку өвөл цас орохоо байх байх

LoveLove

Elkhan - шинэ жил нь л гоя :P

tuguu

удахгүй цас орхоо болиул алиаска юмуу туйлруул очиж цас харж байя дөө..........

LoveLove

tuguu - туйлд бас орохоо байчуул яана гэсс түй түй муу ёр

Runner

2уулаа адилхан давхар давхар хувцасанд дургүй юм байна хэ хэ.

Зочин

Түгүл том том хөргөгч хийдэг болхайхдааа тэгэээл түрээслүүлээл шинэ жил тэмдэглүүлээл цасан өвгөн хийлгээл этр кк

Ицми

http://news.gogo.mn/r/78118 скай резорт нээгдэхжаа гэнээ к

Зочин

хуулж орж болкуайн юун айр хамгаалалттайн этр

Гана

tiim shu ymar boloh bol.... huduu ni hot shig hot ni ymar bolhiin buu medeeee

Цэцгэн эрхи

6 сарын 1-нд аягүй хүйтэн салхитай байдаг байсан. Аав салхитай байна гээд алсыг харагчин дээр суулгадаггүй байлаавшд

Joe.

нэг л мэдэхэд өнгөрөх юм даа

lightning (зочин)

Бороо орхоор гараад гүйчихдэг байж билээ. Эгч гаргахгүй гэнгүүт нь шууд кет ээ өмсөөд л болконоороо үсэрч буугаад л баахан гүйж гүйж шалба норсон амьтан орж ирээд буудуулсымдаа гэж. Харин том болоод бороо орхоор зөөлөн гуниг тээгээд алхах дуртай байж билээ.

Stormy

Ха ха ха.Анти сүртэй авсан байна даа.

AEЯO

"Хорчин чаагий"

ваахахахахаха

monroe (зочин)

Би намрын сэрүүн бороо бас хаврын шиврээ бороог хамгийн ихээр санажээн...

LoveLove

Бороо гэхдээ гоё мөртлөө яагаад дандаа гуниг төрүүлдгийг мэдкү. Анти Стор 2 бичлэгнээс шал өөр юм яриад явчхын сто нээрээ.

LoveLove

Зочин - одоо орж болно дохиололоо унтраачлаа нтр :P

LoveLove

Зочин - одоо хуулж болно дохиололоо унтраачлаа нтр :P

Зочин

хэрэгтэй цагт нь байгаагүй л бол тэр болоо одоо өнгөрссс буцаагаад дохиоллоо хий дээ хүний дохиолол авч ажил гаргуулж их муухай юм боллоо хуулуулах гэж дохиоллоо авсанд тань талархжаан

LoveLove

ккк дохиололтой байх хэцүүн байна. авы гэж боджийсын.

Оранж

нойр хүрээд өлсөөдайн.

LoveLove

Хахаха хоол идчээд сайхан унтаач гэсс ккк

Зочин

нойр хүрээд өлсөөдайх энэ хавар зун бла бла тай ямар хамаатайн ккк гэхдээ энд юу ч бичиж болнолд эрх чөлөөтэй тиймаа гояийн

нойр хүрээд өлсөөөдайн

хоол идчээд сайхан унтаж чадах хүн нь би байна

одоо хоолын яаж олж эсүүл хийж идэх вэ

мах хөшиглөгд ус давс тээд юу ч юмбэ нийлээд хооол бол ...

SinГ©ad O'Connor

үхлээлдэй

AEЯO

Хахаха сээгий устгачиж :P

LoveLove

Би болвоос сээгий устгадаггүй хүн

LoveLove

Хэрэм - би юу??

Аймааар иртэй хутга

Ямар ГОЯ бичлэг вээ. нэг л мэдэхэд 15 жил өнгөрчихнө дөө. Он цаг өнгөрөх бүр бүх зүйл өөрчлөгдөөд байгаа болохоор яг одоо байгаа бүх зүйлээ ямар ихээр хайрлана вээ хэхэ.

1988

үнэн

1988

хүнийг гунигтай болгочлоошд энэ бичлэг би яахы :(

LoveLove

Аймааар иртэй хутга - баярлалаа :) 15 жилийн дараа юу болохыг бид таашгүй.
1988 - Шууд уу нтр ккк.

SinГ©ad O'Connor

бишээ би кака

LoveLove

хэрцгий х-эр-эм - яагаад үхлээ ингэж? :P

SinГ©ad O'Connor

өглөө шартаад байсымаа ккк :Б

LoveLove

Аан кккк одоо тээд гайгүй юу

AEЯO

Өөө тийм байнашдээ хэхэ нас яваад энэ нүдийг үү...

КО'шейк

Жилд буй асан дөрвөн улирал сэтгэлд л үлдэж дээ ...

Хөөрхий ...

крафти

хөөрхий хүмүн заяа гэж юм юманд л санаа зовохиймдаа гэжжжж

ЗУЛ (зочин)

хохий шд,,, хэхэ биднаас болсон болхоор одоо яахуу дээ,,, өвөл нээрээ нээх гоя хөвсгөр цас ордог байсан тэхээ бүүр байцан муухай

Flower (зочин)

tiimee goe sanagdlaa

iboxBEAT-_-

unshaad garsan.

taalagdsan bolhoor 1 seegii :D

bi bna toogii (зочин)

bi ovold ih durtai bj bgad bs beereed durgui bolchihson tegsen 2009.12.30-nd bi ovol bsan ch dulaahan bh argiig bu yertontsiig buheld ni dulaatsuulah argiig olson ter ni chi bsan toogii gehdee bi genen bs denduu aminchhan bsan bololtoi gantshan ooroo l dulaahan bval boloo gej bodson bololtoi tiim bolohoor burhan minii ter ih az jargal ter hr ter ih dulaahan medremjiig mini avaad yavchihsan odoo bi daarch bgaagaa ch anzaarah sohoogui ajillaj bn bi tuundee hairtai bi bas ovold hairtai huiten ch gesen

Gorgeous

Нээх айрр гунигтай болчлоо. Нэг тийм ганцаардал чимшиг юм мэдрэгдээдээн. Энэ одоо синдромтолт уу? кк.

LoveLove

Gorgeous - угаасаа одоо чинь синдромдолтын үе эхэлжаагааз дээ. :P

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)