LoveLove : Би хуучинсаг хүн тэгээ юу гэж...

Би хуучинсаг хүн тэгээ юу гэж...

         Уучлаарай хайр дурлалын тухай ярих гэж байгаа болохоор дургүй хүн нь уншку байж болно.

         Ингэсийм. Би ингэж боддын. Хүнтэй суухад хайр сэтгэл хамгийн чухал гэж. Ягшд гээч. Тэгүүл хөрөнгө мөнгө, сайхан сэтгэл, дассан, 5 жил явсан нтр гээд ямар ч шалтгаанаар бай чи нэг хүнтэй суулаа гэж боды. Гэтэл яахуу 1 жил тэслээ, 2 жил тэслээ, яахуу хүүхэдтэй болчуул 3 жил тэслээ. Тэгтэл нэг нартай өдөр чамд л яг зориулагдсым шиг, хамт байхад сайхан, үнэхээр тэрэнгүйгээр амьдарч чадахгүйм шиг нэг хүн гараад ирвэл яах вэ? Чи хайртай болцон. Тээл гэртээ хүрээд ирэхээр нээх сонин биш царай чамайг хүлээжийн гээд боддоо. Тэгэхээр гэртээ харих сонирхол төрөх үү?

        Юуны учир ийм юм ярих болсон бэ гэвэл.

Болсон явдал-1: Манай дээд сургуульд хамт байсан нэг залуу байлаа. Бид сайн найзууд байсын. Тэгээд тэр төгсөөд би төгсөөд уулзаагүй 4 жил болоод тааралдсан юм. Тэр эхнэртэй болж байгаа, эхнэр нь жирэмсэн гээд л. Би санамсаргүй чи түүнд хайртай биздээ? Хариулт - Мэдкү...

Болсон явдал-2: 4 сарын өмнө найзууд цуглараад салхинд гарахдаа цагийн сайханд сууна гээд манаргаж явсан залуутайгаа тааралдлаа. Тэр эхнэртэйгээ ирчихсэн байсан. Эхнэрээ хөл хүнд болохоор ядарчихна гээд орой тийшээ явуулчихав. Тэгээд намайг гараад ирээч гэж мсж бичиж байна. Тэгээд их юм ярьж байноо. Би ганцхан чамд л хайртай, чамд уурлаад эхнэр авсан, чи надтай уулзаж байна биз дээ. Бид 2 чи нөхөртэй би эхнэртэй болсон ч уулзаж байна гэж ярьсан биз дээ...  Хэлэх үг олдоогүй.

Болсон явдал-3: Манай найзын найз зүс таних залуу. Бид нар уулзахад 1 бүсгүйтэй дандаа ирдэг. Гэтэл өөр хүүхэнтэй суух гэж байгаа гэнэ. Жил болж байгаа гэнэ.

- Яагаад?

- Үеийн найзууд бүгд эхнэр хүүхэдтэй болчлоо. Тэгээл сууя гэж бодсын. 

- Тэгүүл яагаад  өөр хүүхэнтэй суух гэж байж ... тэй уулздаг гэж?

- Одоохондоо суугаагүй байна. Тэгээд ч ямар нээх сүртэй хайртай дуртай биш өөр хүүхэнтэй жаргажаахад яахуу дээ.

- Тээд хайргүй хүнтэйгээ яаж амьдрана гэж?

- Бид нарын насан дээр хайр нээх сонин биш шдээ...

       Ийм л юм болсым даа гэж. Хүн хүний бодол өөр. Харин би хайргүй хүнтэйгээ насыг барж чадахгүй хүн. Тийм болохоор сонин байна. Бас муухай байна. Хайргүй юм чинь таалагдсан хүүхэнтэйгээ явна гэсэн үг мөн үү. Бүхэл бүтэн амьдралаа хүн хуурч өнгөрөөх сайхан гэж үү?

start=7 , cViewSize=50 , cPageCount=2

Сэтгэгдэл: 57-с 8-57 харуулж байна

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
LoveLove

Чамайг нээнэ байх гэ...эл хараадээсэн байхгүй болохоор нь устгаал маргааш нь чи блогоо нээцэн кккк

H.Ray (зочин)

одоохондоо хайранд хандах миний хандлага тодорхойгүй л байгаа... заримдаа хайр гэдэг утгагүй юм шиг, заримдаа догдлох сэтгэлгүй амьдрал нь ч утгагүй юм шиг...

Цоомоо

хайр гэдэг халбага хүрэхгүй молоко
дурлал гэдэг дунда нүхтэй турба

Anime

гэрт ганцааранг нь түгжиж өдөржингөө ганцааранг нь орхичихоод орой гэртээ ирэхэд миний нохой намайг долоогоол байдаг, энийг хайр гэдэг юм гээ биддэ

Anime

өө яаж бичээд байгаам болдоо нэхх сонин биччиж кк

LoveLove

За за Ундиргаас бусад нь намайг дэмжкүн байна. Би тэхээр аймар хуучинсаг хүнийн байна. Тэгүүл хайргүй ч хамаагүй нэг хүнтэй суунаа. Магадгүй би үзээгүй болохоор амьдарч чадку гээдаан бол уу.

Anime

харин шинэлэг ч юм билүү

КО'шейк

Цоомоо гоя хэлсий шөө

LoveLove

Бодоодайсан чинь тийм юм байна. Гэхдээ би муу жүжүигчин л дээ. Яахуу миний үлгэрт итгээд явах хүн олдуул суухаас :P

TigerFish

авгай нар нь хөөрхий буудуулж байгаан байна л даа.

хүмүүсээ зүгээр амьдрах гэж ЯДАЖ хичээцгээеээ

Янзагахан

Хайртай дуртай гээд араас гүйгээд байгаа залууг гэсэн сэтгэл надад байхгүй л бол тэр хүн мөнгөтэй машинтай, сайхан сэтгэлтэй, тэр хайр нь жинхэнэ байсан ч надад түүнд татагдах чин сэтгэл байхгүй учраас гэрлэдэггүймаа гэхэд үерхэж чаддаггүй л байхгүй юу. Тэгэхээр сууна насан туршдаа амьдрана гэдэг бол аймшигтай амьдын там мэт байх байсан байх.

Янзагахан

Би ер нь тээд хуучинсаг үзэлтэй хүн дээ

Оранж

гү би лав хайртай хүнтэйгээ суухкү л бол насаараа хамт амьдарна гэдэг санаанд багтахгүй байна.

HERO

Хуучинсаг үзэлтэй хүн нэгээр нэмэгдэж байна.

Аймааар иртэй хутга

хэхэ ямар балай хогнууд вээ

хуучин

хуучны ертөнцөд тавтай морил

monroe (зочин)

Хорвоо гэж тээд ийм хүмсүүд наян олон байна гэхээр айр байгааз?
Саяхан нэг гар надаа 4-н жил хамт байсан айр хайртай гараасаа салсан гэж ярьлаа. Ярьсан нөхөр эрэгтэй л дээ. Тээд ингэхийм хайр байсан ч сонирхол нийлкү тул салсаан гэхийн.
Тэгснээ одоо ер нь хайртай бэш сонирхол нийлсэн гартайгаа сууна гэцэн явжээхийн. Гайхмаараа...

LoveLove

Янзага,Оранж - тийшд тэ. Бичас
Аймааар иртэй хутга - би юу тэр залуучууд уу
monroe - Тэхээр хайр нь түүнийг ойлгоход хангалттай биш байсан гэсэн үг байх л даа

Che.

Энэ тал дээр би ч бас хуучинсаг хөөн

Зочин

Люминогийн эхнэртээ бичсэн захиа дууны үгэн дээр ингэдийшд: надад өөр хайр ирсээн, би чамд хайртай байснаас бүр илүүгээр тэр бүсгүйд хайртай болсноо сайн мэдсээн гэж...

Дээс...

болсон явдал 2т: хүн хэлсэн амандаа л байх хэрэгтэйшдэй...

≡ Панда ≡

хайргүй хүнтэй бол хамт байх ч аргагүй шд. тэрний үнэр, байгаа байдал гээд бүх юм л муухай огиудас хүрмээр санагддаг гэхиймуудаа. нээрээл насаар нь хуурах нь бээшд, эсүүл насаараа хуурагдах чэмуу

LoveLove

Зочин - Өөр хайр ирээд үнэхээр хайртай болоод сууж байвал болжийшдээ. Би ч бас хайр гэдэг дараагийн хайр иртэл үргэлжилдэг гэж боддог хүн. Харин эдгээр нөхдүүд бол огт хайр ярихгүй, зүгээр л хэн нэгнийг насаар нь хайртай дүр үзүүлж хуурахаар шийдсэндээ байгаа юм.

LoveLove

Despi - ккк тэр өдий том болчоод үлгэрт итгээдаахдаа яахуу дээ. би чинь хуучинсаг хүн тийм юм хийхгүйээ.
Зулмөнх - Огиудас хүрэхгүй ч гэлээ хайртай биш болохоор тэр хүний бүх л өөг олж харна. өөр хүнтэй харьцуулна. тэгэх тусам тэр хүний үнэ цэнэ буурна. тэгэнгүүт дургүй болох жишээтэй.

Joe.

аан хэн мэдхүү цус гэж цус ойртуул нээрээ яадээн

би лав хайр нтр гэж лав мэдэхгүй манай үед тийм зүйл байгаагүйшд

Lightning

Loflof, зочин 2 т нэг юм хэлчихэд, наад яриад байгаа зүйлийг чинь илүү харж билүү долоох, нөгөө хэллэгээр нь бол хуншгүй зан гэдэг юм даа. Хаяад явж байгаа тохиолдолд, хайр ярисан яриайгүй нэг их ялгаа байхгүй л байх.

Улаан Малгайт

Ухаанд нь ухна ишигтэйгээ ороод үхчихсэн гарууд байна даа...цццццц

Ицми

хэн нэг хүн зүээр л хүнтэй суух цаг нь болсон болохоор, эсвэл яахав зүээр л ч гэдиймүү нэг тийм шалтгаанаар надтай суугаасай гэж би хүскүээ.

хэн нэгэн намайг байж ядталаа хүсч тачаадаж, бодолд нь би үргэлж дүүжлээтэй байж, зүрх нь надаас болж өвдөх тийм хүнтэй л сууна этр кк. тэүл би тэр хүнийг жаргаахын төлөө бүхнийг хийх болно.

аз болж тийм хүн байхку байгаа нь сайхан юм даа этр хаха

Davaa jantsan

yu bain daa rtaalagdlaa

SinГ©ad O'Connor

би бол юунд ч итгэдэггүй хөөөн, тэр тусмаа эр эм хоярын хоорондын харилцаанд.

Ицми

хань үнэн хэллээ. хүнүүс ч тээд одоо яажшуухан болдым байгаан этр хахах. би гаааанцхан чамд хайртай гэээл хэлжаахдаа өөр хэн нэгнийг бодаааал гэвтжийдаг байх даа этр кк. одоо ер нь тиймэрдүү болцорсым бишүү

Lightning

Үдээс хойш нэг бичлэг шахамз. Хэрэм, ицми хоёрын яриад байгаа зүйлээр гол нь бодохдоо биш байдымшд.

найзб (зочин)

дараа нь тэгээл үр хүүхдээ өнчрүүлээл, хань ижил гээд бодоод суучихсан нөгөөхөө нус нулимстай нь хутгалдаад л, эцэс сүүлд нь хүн амьтан гомдоосон нүглээ үүрээд л балай балай юм болно шдээ, хүмүүс яагаад энийг ухаарахгүй байгаад байдымбэ

өнөрөө (зочин)

би бас өөр шиг чинь боддогоо хайргүй хүн араас гүйгээд цуг байхаар бүр харахаар л зивүүн хүрээд байдийшд ярьж хэлж байгаан хүртэл хэхэ

LoveLove

Lightning - минь дээ нээх аймар амьдрал зовлон үзцэн хүн шиг тийм байдымшдээ нтр гэцэн байхын. Амьдралд юу эс тохиолдох уу. Гол нь хүнд биш юмаа гэхэд өөрөө өөртөө үнэнч яваасай л гэж боддог хүндээ би.

Дандаа Мэдрэмж,Таашаал боддог хүн... (зочин)

оонхоон санал нийлээд гарч одлоо...

Lacrimosa

хэлж мэдэхгүй юм даа

Хариука

яаж амьдрах лууван лаагаа хаанаас нь хазаж яаж идэх сонголт, хүний эрхийн асуудал ч гэсэн бусад гэмгүү хүний эрхээр хязгаарлагддаг л байх ёстой

крафти

хайр мэдэхгүйм байж гэцүүтэймаа

Bodolxon

би лав хайргүй итгэлгүй бол хаашаа ч явж чадахгүй э. тэр тусам тэр гэр бүлийн харилцаарүү. надтай адил хуучинсаг хүмүүс байдаг л юм байна хэхэ

Edelweiss

би ч гэсэн хайргүй хүнтэйгээ хамт амьдрах нь битгий хэл цуг ч байж чадахгүй хэхэ

LoveLove

Би чинь өөрийгөө хуучинсаг гэж бодоод байсан чинь шинэлэг хүн юм байлээшдээ. Дээр үед чинь хайртай хайргүй нь хамаагүй шууд нэг хүнд богтлоод өгчдөг байсан биздээ.

tsengel (зочин)

LOVELOVE TA ZAAWAL UNSHAARAI MERGEJLIIN HUNII ZOWLOGOO HEREGTEI BNA za nadaas bol egch yum shig bna ih sur togsood heden ch jil bolj bgaan ania gechii ter zaluu chin bi ehnertei chi nohortei tgsen ch gsn uulzaj bj bolno bizdee gsn tegheer ta nohortein bna uulzaj bj bolno bizdee gejiina tand heleh ug oldoogu gejiina "ugu" gej ug bnashdee ania ta ergelzsen "uulzchdiin biluu gej bodsiin bish bizdee" hehe naad bolson yawdal chin tanii nasan deer nadad tohioldhiim shig sanagdchlaa jiliin omno neg nz ohinoosoo salsan 10n jileesee l uerhsiin 3n jil uerhsen tgsen ooriin buruugaas bolj salaad odoo 1 jil bolchloo martaj chaddgue gehdee bi araar n oor huntei orootsoldoj bgaagu shuu!!! tgd odoo martaj chadaagu l bna uuchlalt guih n oroitson ch blgudee odoo tgd ch oor huntei boloo bizde tgd heden jiliin daraa uulzwal yag bolson yawdal 2 shig yum bolnodoo te

tsengel (зочин)

hariult huleej baiya tanias guij bna

LoveLove

Ямар өөртөө итгэлгүйн бэ. Магадгүй чамайг уучлалт гуйгаад хүрээд ирээсэй гэж бодож байгаа ч юм билүү. Дараа нь насаараа харамсахгүйн тулд үзээд алдаж яагаад болохгүй гэж?...

tsengel (зочин)

bi tegj bodood neg udaa ochson nadad nuur ogohgu bsan msngrt orood yum bichheer hariu ogohgu tgd msngrt oruul bn uu ugu yu gej hardag bolson tegj harj suuh n zowlon bolood bhaar n ignore hiitsen za ene tuuhiig yariwal ih sunjirsan yum bolno bizdee gehdee l hezee negen tsagt garch irehiin bol bi law tsaashaa gehed hetsuu l bhdaa te.

sara (мобайл зочин)

hedii tiim baila c uuriin bosgoson amidral saihan sh de

♥◕‿◕♥Цоглог охин♥◕‿◕♥

epn bol niitlelud jn ih urt daj uma kkkkk

Оранж (зочин)

би энд коммент үлдээгээл хайртай хүнтэйгээ учирсийм байнөө.... хаха.

МиМи

угаасаа хайртай хүнтэйгээл сууку бол яаж амьдрахын насаараа жүжиг тоглохымуу тэр чинь муухайшт. би лав хайртай л хүнтэйгээ сууна гэж боддог ч бас мөнгө ажил боловсрол байку бол хайр идээд сууна гэж байку шт. тэгэхэр анхнаасаа тооцоотой л бх бх гэж боджин. хэхэ за би ч юугээ мэдхэв дээ :D

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)