LoveLove : Гэрт чинь би очлоо...

Гэрт чинь би очлоо...

Photobucket

Гэнэн насны минь хайр

Гэрийн эзний буурь  сууж

Гэргий чинь хөл хүндтэй болж

Гал таслаж айл болжээ.

         Анд нөхөд бид гэрт чинь зочилж

         Аз жаргал ерөөн, инээд хөөр нэмсэн

         Харин би хөнгөн гунигтай

         Харах бүрт чинь харцаа буруулсан

... Тэр жилийн зун чи бид хоёр

Ийм л амьдралыг хамтдаа туулна гэж

Төсөөлсөн, хайрласан бас итгэсэн

Тэгэвч ганцхан зуны настай байсан

          Яаж ч болохгүй салаа замаар

          Явахдаа хэн хэн нь зүрхэндээ уйлсан...

          Дурсамж дүүрэн бодолд автан суухад

          Дууны дугараа ээлжээрээ ирсэн

Амрагаа санасан хайрын дуу дуулахдаа

Анхны учралаа нууцхан дурссан

Догдолсон сэтгэл, чичирсэн гараа нуух гэж

Дүүрэн инээмсэглэл нүүрэндээ тодруулсан

          Гэрээс чинь би гарахдаа

          Гэнэн дурлалын дурсамж бүхнээ үлдээж

          Гэргийн чинь сайхан, гэрийн чинь дулааныг магтан

          Гэр дүүрэн жаргал хүсээд гарлаа...


start=-20 , cViewSize=50 , cPageCount=1

30 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
AEЯO

.......

Солнце

амьдрал

▀▄▀▄▀ ☮ ☠EMO_-_ХҮНТЭР ☠ ☮ ▀▄▀▄▀ (зочин)

Хувь заяа, зурсан зураг...
Дахиж дурлахгүй ээ...

Ицми (зочин)

аюулын сайхан шүлэг биччихдэг хүүхэд байх чинэээ

Дээс...

ЭВТЭЙХЭН ХЭЛБЭР ГАЛБИРТАЙ ШҮЛЭГ БАЙНА.

дурлагч

Төрсөн өдрийн төөрөг, зурсан өдрийн зурлагаа гэж...
Гэхдээ үргэлж нар манддаг шдээ тээ.

Мауз

хэцүү юмаа.

Sol@ce

истоо хөөрхөөөн шүлэг бээшд. ааай тээд хувь тавилааан гэж яалтай ч билээ

Болдууш

Гоё юм өөө... мммммммм /уртаас уртс санаа алдав/ гэснээс би бяд 2-ын дунд нэг яриа бий байхаа. Тээд хэзээ манайд ирэхжийнэ айн???

LoveLove

Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр яг очсон чинь эвгүй л байлаа.
Болдууш - чи гэрээгээ явуул би харж байж болно гэсс кккк

САНАСААР

яах гэж очоов .......... зоригтой юм аа би бол ...........

MES POSTZ

Агсамнахгүй яажаагаан? :Б

SinГ©ad O'Connor

ёстой сайхан шүлэг байна лоф лоф-оо

би энэ намарт яг ийм хуриманд очно.
Агсамначихгүйхэн гарч ирээд яг ийм шүлэг бичнэ дээ :)

Geelee

Гэр дүүрэн жаргал хүсээд гарсан Гээлээ

Melody

Амрагаа санасан хайрын дуу дуулахдаа

Анхны учралаа нууцхан дурссан

Догдолсон сэтгэл, чичирсэн гараа нуух гэж

Дүүрэн инээмсэглэл нүүрэндээ тодруулсан / ямар агуу тэвчээр вэ /

tamir (зочин)

ug n chi tedniid agsam tawihaar ochoo blgui
urtiin duundaa hulegdeed daanch chadaagui blgui ...

крафти

гунигтай л шүлэг байна
гэхдээ гоё болсон байна шүү

secretwish (зочин)

хуримаа хийснийг нь сонсоод салгалж байсан би
хуриманд нь очсон бол...

аяа агуу их тэвчээр...

Gorgeous

вээ ямар агуу зориг вэ? гэхдээ өөр хайр ирнэ диймаа би хаппи кк

Цэнхэр нүдэн

ГОЯ бичжээ,

Зочин

eeeeeeeee yildag bn sh dee tebcheerei yumaa

ЭЭЛЭРЭГ (зочин)

гоя бичижээ.. хэр баргын хүнээс гарахааргүй зориг шүү

Оранж

ммм........ нүдэнд харагдтал бичиж. гэхдээ ийм тэвчээр чамаас л гарах байх гэж санажий шт.

Турьхан (зочин)

сайхан шүлэг, гунигтай гэхдээ эр зориг тэвчээр үнэртсэн

maya

ямар гоё шүлэг вэ, бас нөгөө хайртай хүүхнийхээ хуриманд уригдаж очоод ардын дуу, ахмад настан 2ыг хүндлээд агсам тавилгүй гарлаа гээл нэг дуу байдаг даа,,,би лав тэсэхгүйээ

ouyka (зочин)

ene ystoi gogo shuleg bjee uur goy buur goy shuleg dunduug higeerei
]

FC

зөв зүйл хийжээ хэхээ гоё бичсэн байна

Simple

Санаааа алдав...

Цоомоо

муу сдаг харцаа буруулангуут нь өөөш дурака наашаа хараач гэжаагаал бүлт бүлт чаахгүй

Цоомоо

яаая аймар сэтгэгдэл мот хэнрүү ч гэнээ явлаа гэнээ айхтарыз айлын хүүхдүүд

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)