LoveLove : Намрын бороо

Намрын бороо

         Нэг л мэдсэн чинь намар болжээ. Миний хамгийн дуртай улирал зун, намар. Гэхдээ намрын дараа өвөл гэж бодохоор намар эхлэхээр жоохон гунигтай л байдын. Өвөл уг нь гоё ч даарна, бас байцаа шиг олон юм давхарлаж өмсөнө гэхээр дургүй хүрээд бас эрт харанхуй болохоор айгаад хэхэ.

       Гадаа бороо зөөлхөн шиврээд гоё байнаа. Маргааш өглөө цас болчихсон байх болуу

Хурын гэгээн шиврээнд чамайгаа нэг харахсан

Хувин хувингаар цутгах шиг хачин их ороосой

Дэгжин дуслыг нь сормуусаараа үргээж

Дэндүү жаргалтай инээхийг чинь зүүдэндээ ч болов үзэхсэн…

          Гэнэт уйтгар төрөөд явчхымдаа / санаа алдав /. Хүний амьдрал гэж сонин байхымдаа. Зүв зүгээр жаргалтай байж байгаад 1 л өдөр огт байгаагүй юм шиг өөрчлөгддөг. Яг л зэрэглээ шиг. 10 жилийн өмнө түүнтэйгээ яг л ийм бороонд хөтлөлцөөд хичээлдээ явж билээ. Аймар хүйтэн байсан болохоор 2уулаа даараад хацар нь улайцан, хамаг хувцас нь норцон тэгсэн ч гэсэн зүрхэн дотор томоос том, дулаахнаас дулаахан хайр байсан болохоор хүйтнийг мэдрэхгүй явж байлаа. Цаг хугацаа хурдан өнгөрөхиймаа. Нэг л мэдсэн чинь 10 жил өнгөрцөн байхын. Энэ хугацаанд жаргалтай үе их байсан ч уйлах багадаж үхэх ихдэхээр үе багагүй л байлаа. Хүн жаргал даадгүй зовлон даадаг гэж үнэн үг шүү. Гэвч хамт амьдарсандаа харамсаагүйээ. Хүн яаж жаргадагыг хүнийг яаж хайрладагыг хүүтэй болохын жаргалыг мэдрүүлсэн болохоор орхиод явахад нь гомдоогүй.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

sda,сда,сдакаа,зайл, гомо,zail,avgai,авгай, чаагий, хорчин
ganchi (зочин)

neeree jaahan uitgartai ch yumuu.. Gehdee l tsasaar baildaa l goy shdee hehe.. Neeree budka bolohoor olon dawhar huwtsas umsuh gej unen gai te.. Ta odoo tegeed gantsaaraa yumuu.. Uur hen negend dassan uu??

LoveLove (зочин)

ganchi - dasaaguie aigaad bdiin huu bgaa bolohoor gantsaardahgui l yavna

Гана

хүүтэйд чинь атаархаж байна шүү

Ц.Санчирмаа

Хурын гэгээн шиврээнд чамайгаа нэг харахсан

Хувин хувингаар цутгах шиг хачин их ороосой

Дэгжин дуслыг нь сормуусаараа үргээж

Дэндүү жаргалтай инээхийг чинь зүүдэндээ ч болов үзэхсэн…
Энэ хэний шүлэг вэ? Чи өөрөө бичсэн юм уу! Шүлгийг чинь шүтчихлээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)